Өөрөөсөө болж хүчирхийлэлд автсан эмэгтэй

2016-01-08, 20:20
32,589
Өмнөд Африк гаралтай ч Нью-Йорк хотод амьдардаг 27 настай Амбер Амор (Amber Amour) хэмээх бүсгүй сүүлийн үед бэлгийн хүчирхийллийн эсрэг байр сууриа цахим хуудсаараа идэвхитэй дамжуулах болжээ. Үүнээс үүдээд түүнд тохиолдсон энэхүү явдал нь бүх зүйлээ олон нийтийн сүлжээнд нууж хаалгүйгээр дэлгэдэг бусад охид бүсгүйчүүдэд ч гэсэн том сургамж болох болов уу.
Өөрөөсөө болж хүчирхийлэлд автсан эмэгтэй


Тэрээр өнгөрөгч 11-р сард өөрийн инстаграм хуудсандаа эрчүүдэд хандсан “Хүчирхийллээ зогсоо, түүний оронд суралц” гэсэн уриагаа олон янзын хэлбэрээр илэрхийлж эхэлжээ. Ингэх болсон шалтгаан нь Шакур хэмээх залуутай дотно танилцан, хамт шүршүүрт орох саналд нь зөвшөөрч, дараа нь хүчиндүүлснээс болжээ.



Тэр энэ тухайгаа цахим хуудсандаа бичихдээ “Энэ явдал дөнгөж хэдхэн минутын өмнө боллоо. Үнэхээр хурдан болж өнгөрсөн болохоор одоо хүртэл итгэж чадахгүй, аймшигтай л байна. Би 2 өдрийн турш өвчтэй байж байгаад өнөөдөр л гадуур гарч, найз Никтэйгээ уулзлаа. Түүний бас нэгэн найз Шакур хэмээх залуу хамт байсан нь надад таалагдаж байсан. Бид хоёрын хооронд эхэндээ үнсэлцэхээс хэтэрсэн зүйл болоогүй л дээ”



“Дараа нь би дээд давхарт гарч бусад найзуудтайгаа мэндлэхээр явтал тэр намайг дагаад гараад ирсэн. Тэгээд усанд орох гэж байна, чи хамт орох уу гэхээр нь би даарч бас ядарч байсан учир зөвшөөрсөн юм. Гэтэл тэр миний өвдөг рүү цохиж суулгачихаад хүчиндээд явчихлаа” хэмээн бичиж өөрийн шүршүүрт уйлж байгаа зургаа олон нийттэй хуваалцсан нь ихэнх хүмүүсийн дургүйг хүргэсэн юм.



Тэр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байгаа зургаа хүртэл дэлгэсэн бөгөөд “Энэ хугацаанд надтай хамт байж, намайг дэмжиж, басхүү намайг буруутгаж, үзэн ядаж байсан бүх хүмүүст хандаж хэлэхэд хэн нэгэнтэй дотно байна гэдэг нь хүчирхийлж болно гэсэн үг биш шүү гэмээр байна” гэжээ.



Түүнийг үзэн ядагчид ч маш хурдан гарч ирсэн бөгөөд “Чи эмэгтэйчүүдийн эмчид биш, харин сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй”, “Сайн танихгүй хүнтэй усанд хамт орно гэдэг чинь ойлгомжтой хэрэг юм биш үү?”, “Чи ч зохих ёстой шангаа хүртэж дээ” гэх зэргээр хэмээн шүүмжилсэн байна.



Амбер ч хариуд нь: “Миний амьдардаг газар халуун усгүй. Тиймээс л би хэдэн өдрийн ядаргаагаа тайлах сайхан завшаан боллоо хэмээн бодсон юм” гэжээ.



Гэвч бүх зүйл олон талтай. Хүн хүний бодол, ертөнцийг үзэх үзэл өөр учраас энэ асуудалд ч гэсэн өөр өөрийнхөө байр сууринаас хандах нь зүйн хэрэг биз ээ...








Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()