Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. "Animaccord" animation студи 2008 онд байгуулагдсан бөгөөд "Маша, баавгай хоёр" хүүхэлдэйн кино нь тус студийн хийсэн хамгийн анхны бүтээл юм. Энэхүү кино нь "YouTube" сайт дээр хамгийн их хандалтыг авч, ойролцоогоор тэрбум гаруй хүн үзсэн байдаг. Түүнчлэн ОХУ-д ч гэлтгүй Өмнөд Солонгос, Израйль, АНУ гэх мэт дэлхийн 22 гаруй улс орнуудын хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг болж чадсан юм.
2. "Маша, баавгай хоёр" хүүхэлдэйн киног хийх явц
Тус студийн уран бүтээл хариуцсан захирал Олег Kузовoвкoв энэхүү киноны санааг 1996 онд олсон боловч 2007 оноос хар зургыг нь гаргаж эхэлсэн байна. Улмаар 3D дизайнер Денис Червиацовд хамтран ажиллах саналыг тавьжээ. Киноны үйл явдал Маша охин ойд төөрч, баавгайтай танилцаж байгаагаар эхэлдэг. График дизайнер Денис Червиацов хэлэхдээ: "Анх Олег Kузовoвкoв надад утсаар хамтран ажиллах санал тавьхад, би тийм ч сайхнаар хүлээж аваагүй. Учир нь энэхүү кино нь ийм их амжилт авчирна гэж төсөөлөө ч үгүй байсан юм. Гэхдээ эхний ангийг хийж эхэлсний дараа, дараа дараагийн ангийн санаанууд аяндаа л урган гарсан" хэмээн тэрээр ярьжээ.
3. Энэхүү хүүхэлдэйн киноны эхний ангийг "YouTube" сайтад байрлуулснаар олон хүнд хүрсэн байна. Тэрчлэн хүүхэлдэйн киноны нэрийг маш олон хувилбараас сонгосон гэдэг. Эцэст нь "Аймшигт Машагийн түүх", "Маша, баавгай хоёр" гэсэн хоёр нэр үлдэж, сүүлийнхийг нь сонгожээ. Сонирхуулахад, киноны арын албанд нийтдээ 100 гаруй хүмүүс ажилласан байна.
4. Хүүхэлдэйн киноны үйл явдлын хар зургуудыг А4 цаасан дээр буулгаж, самбар дээр ерөнхий төлөвлөгөөг гаргадаг бөгөөд улмаар тэрхүү ангийн төлөвлөгөөг захирал Олег Kузовoвкoв эцэслэн баталладаг. Ингэж ажилласанаар уг киноны үйл явдлууд нь илүү ойлгомжтой, хялбар болдог ажээ. Үзэгдэл бүрийн хар зургийн тоо 2 сая хүрэх үе ч байдаг гэнэ.
5.
6.
7. Бүх хар зургийг зурж, баттай болгосны дараагаар зураг бүрийн 2D хувилбарыг гаргана. Тусгай мэргэжилтнүүд зураг бүрийг дарааллын дагуу хуваарилж, анги бүрээр нь ялгадаг. Үүний дараагаар кинон дээр гарах дүр бүрийн хугацааг тодорхойлдог бөгөөд тус бүрт нь дуу хоолойг оруулж эхэлдэг байна. Маша охины хоолойг оруулсан бяцхан охиныг Алина Кукушкина гэдэг. Тэрээр одоо 14 настай, энэхүү кинонд дуу оруулж эхлэх үедээ дөнгөж 6 настай байжээ. Харин 3 дахь цувралын шинэ ангид жүжигчин Вaриa Сaрaнцeвa дуу оруулсан байна.
8.
9.
10. Ингээд дуу оруулж дууссаны дараагаар хавтгай хэмжээст 2D объектыг 3D хэмжээст объект руу хөрвүүлэх ажил эхэлдэг. Та анзаарсан бол "Маша, баавгай хоёр" киноны анги бүр дээр Маша охины үс, хувцас зэргүүд нь өөрчлөгдсөн байдгийг харсан болов уу. Түүнчлэн зөвхөн Маша охин гэлтгүй үзэгдлүүд дээр гарч байгаа амьтан бүрийн гадаад байдлыг бүгдийг нь шинээр хийдэг ажээ.
11. Ингээд хувиргасан 3D хэмжээст обьектуудын хөдөлгөөн бүрийг холбох ажил эхэлдэг. Тусгай ажилтан хөдөлгөөн бүр дээр хяналт тавьж, Маша охины уйлах, инээх зэрэг сэтгэлийн хөдлөлүүд дээр сайтар анхаарч ажилладаг байна. Мөн анги бүр дээр баавгай өглөөг хөшгөө татаж, ороо хураагаад, шүдээ угаан үсээ самнаж эхлүүлдэг. Тэдгээр хөдөлгөөнүүд дээр нэг бүрчлэн ажилладаг гээд бодоход үнэхээр их хөдөлмөр зарцуулсан ажил байгаа биз?...
12. Хүүхэлдэйн баатруудын үйл явдал өрнөж буй ой мод, баавгайн хашаа, гэрийн өрөөнүүд зэрэг нь маш чимхлүүр ажиллагааг шаарддаг. Баатруудын үйлдэл бүрийг амьд байлгахын тулд өрөөний тавилга, номын тавиур, хаалга нээх зэргүүдийг ч мөн бодит харагдуулах ёстой. Зөвхөн эдгээр ажлыг хийхийн тулд 2-3 сарыг зарцуулдаг ажээ.
13.
14.
15. "Маша, баавгай хоёр"-ын нэг анги дээр шинэ жилийн үеэр баавгайн усалсан гацуур мод гэнэт ургадаг зураглал байдаг. Тэрчлэн гадаах цаг агаарын өөрчлөлт, амьтдын үсний ургалт, өдөр шөнө солигдох зэргүүд дээр илүү бодитой мэт байлгах тал дээр нэг бүрчлэн тулж ажилладаг байна.
16. Ингээд хамгийн сүүлийн ажил бол кинон дээр гарч байгаа үзэгдэл бүрийн хөдөлгөөний хурд, хүч зэргийг тааруулж, бүрэн эхээр нь дахин нэг нягтлан үзэж, засах шаардлагатай зүйлсийг засан, шалгасны дараагаар үзэгчдэд хүргэдэг. Дашрамд дурдахад, энэ хүүхэлдэйн кино нь орон орны хүүхэд багачуудад хэтэрхий сахилгагүй байх буруу үлгэр дууриал үзүүлсэн, дээрэнгүй занг ухуулсан гэх үндэслэлээр дэлхийн 25 оронд гаргахыг хориглосон гэх мэдээлэл байдаг билээ.
Видео