Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хичээлийн завсарлагааны цагаар бага ангийн маш олон сурагчдыг гадаа талбайд цуглуулж, концерт үзүүлэх гэж байгаа мэт суулгажээ. Тэдний өмнө тарган том, эр гахайг модноос унжуулан дүүжилсэн бөгөөд 2 эр гарч ирээд гахайн амийг зэрлэгээр хөнөөж эхлэв.
Доор нь цусыг нь тосох хувин тавьсан байх төдийгүй хажууд нь нэг эр бүр микрофон барьчихсан, тухайн явцыг дэлгэрэнгүй тайлбарлах аж.
Хүүхдүүд зарим нь гайхан цочирдож, хөөрхий гахайг өрөвдөн нулимс дуслуулж байхад харин зарим нь бүр баясан инээж байх байх юм. Энэхүү “хичээл”-ийн цаад зорилго яг юу байсныг хэн ч хэлж өгсөнгүй. Эх дэлхий минь юу л болоод байна даа...