1960-аад оны Хятадын үнэн төрх

Чонг Чин (Chongqing) муж бол Хятадын баруун өмнөд хэсгээр, Хөх мөрөн болон Цзялин мөрнүүдийн сав газраар байрлах үйлдвэр худалдаа, барилга байгуулалтын томоохон бүс нутаг юм. Эдгээр зурагнууд бол 1960-аад оны Чончин мужийн нийгмийн байдлыг харуулсан бүтээлүүд аж. Тухайн үед барилга байгууламж гэх олигтой зүйлгүй, ард иргэдийн амьдрал ахуй ядуу тарчиг байсан нь илхэн харагдаж байна.
1960-аад оны Хятадын үнэн төрх


1949 оны 10 сарын 1-нд Коммунист намын дарга Мао Зэдун БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглажээ. Харин дараа нь Хятад өрнөсөн “Соёлын Хувьсгал” хэмээх үйл явдал нь Хятадын төдийгүй Коммунист нийгмийн нэгэн эмгэнэлт явдал байлаа. 1966-1976 онд хүртэлх 10 жил үргэлжилсэн Соёлын хувьсгал хэмээн бидний дурьдах үйл явц нь Хятадын Коммунист намын тэргүүн, Хятадын удирдагч Мао Зедун улс орондоо өрнүүлсэн нэгэн “хар түүх” байсан юм.



Албан ёсоор Соёлын Хувьсгал 1966 оны 5-р сарын 16-ы өдөр “Лебрали хөрөнгөтөнүүдийг Хятад орноос цэвэрлэх” гэсэн нэртэйгээр эхэлжээ. Энэхүү “Мао Их үсрэлтийн бодлого”-ын (1957-1962 онд) явуулсан нь амжилтгүй болж, хятад хүнд байдалд орсон юм.



Дараа нь Мао, өөрийгөө сэргээх гэсэн оролдлого хийсээр байлаа. Ингэхдээ тэрээр Хятадын уламжлалт соёл коммунист хувьсгалд ихээхэн садаа болж байна хэмээн үзжээ. Тиймээс тэр саад болоод “тушаанаас” салах хэрэгтэй хэмээн соёлын хувьсгалыг эхэлүүлсэн байна.



Энэ 10 жил үргэлжилсэн “Соёлын хувьсгал”-д хятадын нийт ард түмэн тэр дундаа коммунист намын лидерүүд, хөдөө тосгоны иргэд ихээр өртөж мөрдлөг хавчлага, дарамтын дээдийг амссан юм. Гэхдээ хувьсгалын үндсэн гол объект нь коммунист намын лидерүүд, ажилчид, төрийн албан хаагчид, сэхээтэнгүүд байлаа. Моа үзэхдээ тэд бол Лебрал хөрөнгөтөн үзэлтэнгүүд тэдний энэ үзлээс болж коммунизмд алдаа гарч байна хэмээн тэдний мөрдөж мөшгих, цөллөх, алах, эрүүдэх гээд бүх л аргаар цэвэрлэгээ хийсэн юм.



Мао Соёлын хувьсгалыг хийхийн тулд оюутнуудыг татан оролцуулж, тэднийг “Улаан хамгаалагчид” хэмээн нэрлэж. Оюутнуудын хичээлийг хааж, хөдөө тосгод руу явуулж, тосгодын хүмүүсийн уламжлалт соёл, амьдралын хэв маяг өөрчлөх үүрэг даалгавар өгдөг байв. Багш нарыг хөрөнгөтний үзэлтэнгүүд хэмээн үзэж, тэдний хэрэглэдэг номуудыг Улаан хамгаалагчдаар шатаалгаж байлаа.



Улаан хамгаалагчид сэхээтэн, намын лидерүүдийг доромжилж, хөшөө дурсгалыг нураах гээд коммунизмын хамгаалагчид нэрээр бусармаг бүгдийг хийдэг, үүнийг нь Мао ч ихээр дэмжин өгшүүлдэг байв.



1969 онд оюутнуудын буюу “Улаан хамгаалагчид”-ын энэхүү үйлдлүүд нь Маогийн хяналтаас бүрэн гарч, улс орон даяар самуун үүссэн юм. Ингээд Мао цэрэг арми дайчлан Улаан хамгаалагчдын хөдөлгөөнийг хүчээр дарсан байна. Хэдийгээр “Улаан хамгаалагчид”-ын хөдөлгөөн 1969 онд дуусгавар болсон ч, хувьсгал үүгээр дуусаагүй юм. Маогын Дөрвөн Дээрэмчин нэртэй нэгэн бүлэг байсан бөгөөд энэ бүлгийн Маогийн эхнэр нь толгойлдог байжээ. 1976 нд Моаг үхсэний дараа Дөрвөн Дээрэмчид засгийн эрхийг авсан ч, энэ эрх удаагүй юм.



Соёлын хувьсгалаар зөвхөн эрүү шүүлтээр гэхэд л сая гаруй хүн тамлагдан үхсэн гэсэн тооцоо байдаг. Энэхүү Хятадын Соёлын Хувьсгал улс орны соёл, боловсролын салбар, тэр дундаа эдийн засагт асар их хохирол учруулж, Хятадын эдийн засаг бүхлээрээ сүйрсэн юм.













































































































Харин одоо:
Өдгөө энэхүү муж нь 9.6 сая хүн амтай, шууд захиргаанд байдаг 4 хотын (Бээжин, Тианжин, Шанхай) нэгээр нэрлэгдэж байна. Чончин муж нь хүнд машин механизм үйлдвэрлэдэг маш олон үйлдвэртэй бөгөөд дотоодын болон гадаадын олон муж, орнуудад нийлүүлэлт хийдэг. Тиймдээ ч 2010 он гэхэд ДНБ-ий хэмжээ нь 117 тэрбум долларт хүрчээ. Хятадууд улс орноо гайхамшигтайгаар хөгжүүлж чадсаны нууц нь ердөө л үл тасалдах хөдөлмөрч зан, хэзээ ч үл алдрах тэвчээр хоёр юм. 









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()