Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Жессика Симпсон (Jessica Simpson)
Америкийн алдарт дуучин Жессика Симпсон 2003 онд "Newlyweds: Nick and Jessica" нэртэй телевизийн реалити шоунд поп дуучин Ник Лачи (Nick Lachey)-тай өрөөний хамтрагчид болон оролцсон юм. Тус нэвтрүүлгийн үеэр Жессика хүнсний дэлгүүрээс тахиан мах, туна загасны махыг андууран авч байсан төдийгүй өөрийгөө хэр хайнга, замбараагүй гэдгээ энэхүү нэвтрүүлгээр нотлох шиг болсон. Дуучин бүсгүй ч өөрийгөө цэвэрч биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэрээр өглөө бүр тогтмол шүдээ угаадаггүйн дээр, зарим үед цамцныхаа булан, гарын алчуур зэрэг гарт тааралдсан зүйлээрээ л шүдээ арччихдаг гэсэн шүү. Түүнтэй хамт амьдарвал угаалгын өрөөнд хэзээ ч бохир гарын алчуур, хувцас зэргийг тавьж болохгүй байх нь. Аягүй бол түүгээр чинь шүдээ арччих ч юм билүү.
2. Линдсей Лохан (Lindsay Lohan)
Нилээн сахилагагүй гэдгээ нийгэмд хэдийн батлаад өгсөн жүжигчин, дуучин Линдсей Лохан сүүлийн жилүүдэд согтуугаар жолоо барьсан, хар тамхины хэрэг, архины эмчилгээнд явсан гэх мэт олон асуудалтай байсан. Гэсэн хэдий ч, тэрээр сэтгэл санаагаар уналгүй эргэн ирж чадсан билээ. Тэрээр жүжигчин, дуучин Равен Симоне (Raven Symone)-тэй өрөө хөлслөн хамтран амьдардаг байжээ. Гэсэн ч Линдсей байрны түрээсээ бараг төлдөггүй байсан хэмээн Равен хэлсэн байдаг. Учир нь тэрээр гэртээ бараг ирдэггүйн дээр хувцаснууд нь тоосонд дарагдан хаа сайгүй хөглөрдөг байсан гэнэ. Түүний хувцаснууд амьтай байсан бол эзэндээ үнэхээр уурлах байсан байхдаа. Түүнчлэн тэрээр шинээр нүүж очсон газраа шөнө дунд цагдаа нарыг дуудан, би тайван унтаж чадахгүй нь намайг харж хоно гэсэн гэдэг.
3. Мэттью МакКонахи (Matthew McConaughey)
Америкийн жүжигчин, продюсер Мэттьф МакКонахи үнэхээр ядаргаатай хөршүүдийн нэг гэнэ. Тэрээр нэгэн кинонд бөмбөрчин залуугийн дүр бүтээх болж л дээ. Тэгээд л шөнөжингөө нөгөө бөмбөрөө балбаж хонодог байсан байна. Үүний энэ үйлдэл хөршүүдэд нь төдийлөн таалагдаагүй тул цагдаад дуудлага өгсөн гэдэг. Цагдаа нарыг ирхэд Меттью цонхныхоо хажууд нүцгэн бөмбөр тоглоод зогсож байжээ. Тэгээд ч зогсохгүй цагдаа нар түүний гэрээс хар тамхи олсон байна.
4. Кеша (Kesha)
Америкийн нэрт дуучин Кеша (Kesha)-тай хамт амьдрах үнэхээр хэцүү гэнэ. Учир нь та түүнтэй хөргөгчөө хуваалцаж чадахгүй л болов уу. Учир нь дуучин бүсгүй маань биед сайн хэмээн боддог тул жүржийн шүүсээс илүүтэй өөрийнхөө шээсийг уух дуртай гэнэ. Түүний хувьд хөргөгч нь давхар суултуур болдог гэвэл хилсдэхгүй. Бид хөргөгчиндөө ус хийн хүйтнээр нь уух дуртай шиг Кеша ч шээсээ хөргөгчиндөө хийн хадгалаад, ам нь цангахад уудаг байна.
5. Майли Сайрус (Miley Cyrus)
Майлигийн хувьд гэр бол түүний урлагийн бүтээл л гэсэн үг. Тэрээр гэртээ үргэлж хачирхалтай гэмээр саа, гоёл чимэглэлүүд, өөрийн гараар хийсэн зүйлүүд гэх бүхнийг байлгадаг гэнэ. Тиймдээ ч түүний гэр үнэхээр замбараагүй байдаг. Түүнчлэн тэрээр маш олон нохой, бас гахайтай. Хэрвээ дэггүйтмээр санагдвал гахайныхаа хумс, нохойныхоо үс зэргийг буддаг гэжээ.
6. Жастин Бибер (Justin Bieber)
Залуу дуучин Жастин Бибер үнэхээр заргач, хэл амтай оддын нэг гэнэ. Бараг л түүний ариун цэврийн өрөөний цаас нь багасчихсан бол хэн ингэсэн хэмээн зарга үүсгэж болзошгүй. Түүнчлэн түүний гэрээс үргэлж, залхмаар их дуу чимээ гардаг байна. Зарим үед шөнөдөө хоёр ч удаа цагдаа нар тэднийд шалгалт хийдэг гэнэ.
7. Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Та түүнийг маш цэвэрч, цэмбэгэр нэгэн гэж боддог байсан уу. Үнэндээ миний хувьд ч гэсэн саяхныг болтол тэгэж боддог байсан нь нууц биш. Гэтэл тэр харин ч бидний төсөөлдгөөс үнэхээр эсрэг гэнэ шүү. Тэрээр бүх зүйл эмх цэгцтэй цэвэрхэн байх нь тухгүй санагддаг гэнэ. Дашрамд дурьдахад тэрээр эрүүл зөв хооллолтыг үнэхээр дэмждэг учраас одоогийн үзэсгэлэнтэй царай, сайхан биетэй болж чаджээ.
8. Меган Фокс (Megan Fox)
Олон хүмүүс тэр дундаа эрчүүд түүнтэй хамт амьдарч үзэхийг мөрөөддөг болов уу? Хэрвээ үнэхээр түүнтэй хамт амьдарвал энэхүү бодол нь маш хурдан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь тэрээр орж ирэнгүүтээ хувцсаа хаа хамаагүй тайлаад шидчихдэг. Түүнчлэн гэрээ огтхон ч цэвэрлэдэггүй бөгөөд хүндээр бие зассаныхаа дараа суултуураа сойзоор цэвэрлэлгүй, тэр чигт нь завааруулаад орхичихдог гэнэ.
9. Николь "Снуки" Полицци (Nicole “Snooki” Polizzi)
Америкийн алдартай реалити шоуны бүжигчин Николийн нүүрээ торгомсог зөөлөн, чийглэг байлгахын тул нүүрэндээ муурныхаа ялгадасыг түрхдэг гэнэ. Үнэхээр санаанд орохгүй юм. Яаж тэгэж чаддаг байна аа?
10. Бритни Спирс (Britney Spears)
Поп гүнж Бритниг мэдэхгүй хүн гэж байхгүй. Үнэхээр хөдөлмөрч гайхалтай дуучин бүсгүй маань харин ариун цэврийн тал дээр тийм ч сайн бүсгүй биш бололтой. Бритнигийн хуучин найз залуу Жастин Тимберлейк болон түүний хуучин өрөөний хамтрагчийн хэлснээр тэрээр шүдээ тогтмол угаадаггүй бөгөөд байнга хамраа ухдаг гэсэн байна. Түүнчлэн хотын гудамжаар хөл нүцгэн явах, хагас нүцгэн хувцаслах гэх зэрэг нь түүний хувьд огтхон ч том асуудал биш гэнэ шүү.