Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Йоханнесбург, Өмнөд Африк
Африк тивийн хамгийн хөгжингүй, жуулчдын хөлд дарагдсан хот бол мэдээж Йоханнесбург билээ. 2010 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Африк тивд анх удаагаа буюу энэхүү хотод зохион байгуулагдсаныг уншигч та санаж байгаа биз ээ. Йоханнесбург хот 5 сая гаруй хүн амтай бөгөөд ДНБ-ий хэмжээ нь 2014 оны байдлаар 16,370 доллар байсан байна.
Йоханнесбург бол Африкийн эдийн засаг, бизнесийн хамгийн гол цэг бөгөөд орон нутгийн болон олон улсын томоохон корпорациуд төвлөрдөг хот юм. Уг хотын хөрөнгийн төв бирж болон Африк тивийн уурхайн оффис ч мөн энд байрладаг.
2. Дубай, Арабын Нэгдсэн Эмират Улс
Өнөө цагийн Дорно Дахины хамгийн хөгжингүй хотоор нэрлэгдээд буй Дубай хот нь 4114 км² газар нутагтай, 2.1 сая хүн амтай. ДНБ-ий хэмжээ нь 24,866 доллар буюу дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын үл хөдлөх хөрөнгийн портал сайт "Bayut.com" сайтаас гаргасан судалгаагаар бол үл хөдлөх хөрөнгийн зах зээл бол хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой салбар мөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ 8% хүртэл өссөн байна хэмээн мэдээлжээ. Түүнчлэн Дубай хотод орлогын албан татвар гэж байдаггүй тул олсон ашгаа та бүхэлд нь өөртөө үлдээх эрхтэй. Сүүлийн үед уг хот нь дэд бүтэц, барилга байгууламжийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхээс гадна боловсролын шилдэг системээрээ томоохон орнуудтөй өрсөлдөж байна.
3. Куала-Лампур, Малайз
Малайзын нийслэл Куала-Лампур хот бол даяарчлагдсан 25 хотын нэг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалттай 6 дахь том хотоор шалгарсан юм. Зүүн Азийн хотууд дундаа анагаахын салбар, үйлдвэрлэлийн хүчин чадлаараа хамгийн шилдэгт тооцогддог. Куала Лампур хот нь орон сууцны шилдэг зохион байгуулалтаараа алдартай бөгөөд мөн жуулчдыг татах газрууд шинээр маш олныг байгуулдаг байна.
Куала Лампур хотын удирдлага хотоо дэлхийн эдийн засгийн томоохон төв болгох зорилт тавьж “Tun Razak” хэмээх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Хэрвээ та хэний ч доор орохооргүй мэдлэг боловсролтой, өмнөө тавьсан зорилготой нэгэн бол энэ хотод таныг төрөл бүрийн салбарын, маш өндөр цалинтай ажлууд хүлээж байгааг дуулгахад таатай байна.
Куала Лампур хотын удирдлага хотоо дэлхийн эдийн засгийн томоохон төв болгох зорилт тавьж “Tun Razak” хэмээх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ. Хэрвээ та хэний ч доор орохооргүй мэдлэг боловсролтой, өмнөө тавьсан зорилготой нэгэн бол энэ хотод таныг төрөл бүрийн салбарын, маш өндөр цалинтай ажлууд хүлээж байгааг дуулгахад таатай байна.
4. Шанхай, Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Дэлхийн 6 дахь том даяарчлагдсан хот болох Шанхайд "эдийн засгийн хямрал" хамгийн бага нүүрлэж байгаа гэсэн судалгаа гарсан бөгөөд мөн түүнчлэн ажлын байрны хангамж сайтай, түр болон урт хугацаагаар бизнес эрхлэхэд таатай. Урьдчилан тооцоогоор бол 2015-2030 онд Шанхай хотын нийт хүн амын орлого дунджаар 350 тэрбум доллараар өсөх хандлагатай бөгөөд энэ нь Токио, Лондон хотуудыг ардаа орхисон үзүүлэлт юм. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнэ 2.21-2.60% хүртэл өссөн байна.
Харин хөрөнгө оруулалт хийхэд болон гэр бүлээрээ оршин суухад хамгийн тохиромжтой газар бол Цянь Тан дүүрэг бөгөөд сүүлийн жилүүдэд эрс хөгжин дэвшиж, Диснейланд хүртэл байгуулагдаад амжжээ. Түүнчлэн эмнэлэг, анагаах ухааны болон боловсролын байгууллагууд хүртэл Нью-Йорк, Лондон хотуудыг гүйцэхээр хөгжсөн байна.
5. Мумбай, Энэтхэг
Энэтхэг улсын баруун эрэг дээр орших Мумбай хот 21 сая хүн амтай бөгөөд ДНБ-ий хэмжээ нь 2015 оны 10-р сарын байдлаар 278 тэрбум байсан бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ нь 7300 доллар байсан байна. Цалин хөлсний хэмжээг нь бусад хотуудтай харьцуулахад харьцангуй өндөр бөгөөд түүн дотор гэрийн үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилчид маш өндөр цалин авдаг ажээ.
Мумбай нь дэлхийн хамгийн том санхүүгийн төвүүдийн нэг бөгөөд Энэтхэгийн нөөц банк, Бомбейн Хөрөнгийн Бирж, Энэтхэгийн Үндэсний Хөрөнгийн Бирж, мөн олон томоохон компаниудын төвүүд байрладаг газар юм. Түүнчлэн энд Болливуд буюу Энэтхэгийн Хинди кино, телевизийн үйлдвэр байдгийг та бүхэн андахгүй биз ээ. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ хотын төвдөө 1.84%, хотын захад бол 2.55%-тай байна. Дашрамд дурьдахад Мумбай хот нь эмнэлгийн үйлчилгээний чанараараа алдартай бөгөөд тэр тусмаа шүдний эмнэлэгүүдийг нь дэлхий олон орны иргэд зорин ирдэг гэнэ.