Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
12. Бүгд Найрамдах Зимбабве Улс
Зимбабве улсын засгийн газраас ерөнхийлөгч Роберт Мугабе (Robert Mugabe)-ын удирдлаган доор улсын үүрэн телефоны утасны яриаг таван жилийн өмнөөс бичлэг болгон хадгалж, хянасаар байна. Энэ нь нэгдсэн мэдээллийн санд хадгалагддаг юм. Тус улсын засгийн газраас ингэх нь улсын эсрэг тагнуулыг барих, илрүүлэх, түүнчлэн гэмт хэргийн хандалтыг бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.
11. Арабын Бүгд Найрамдах Сири Улс
Сири улсад сүүлийн үед маш их гарз хохирол учраад байгаа билээ. Улсын нууцлалтай системд нэвтрэхийг оролдсон гэх мэт тагнуулын хэргүүд нам жим байгаа ч, Сири улс нь байнгын хяналтанд бэлэн байдалд, асаалттай танк шиг л ажиллаж байна. Сирийн засгийн газраас, тэр дундаа төрийн тэргүүн Башар аль-Асадын тогтоолоор Сири улсын цахим сүлжээг хянадаг байна. Үүгээрээ иргэдийн цахим ертөнцийн харилцааны бүхий л зүйлсийг хянадаг ажээ.
10. Шинэ Зеланд
Шинэ Зеланд улсын удирдлагууд, санаанд оромгүй нэгэн хуулийг хүлээн зөвшөөрсөн нь тагнуулын агентуудыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Түүнчлэн засгийн газар, болон "Харилцаа холбооны аюулгүй байдлын товчоо"-ноос албан ёсны сургалтын хүртэл зохион байгуулдаг байна. Учир нь ингэснээр улс орны гэмт хэргийн тоог цөөрүүлэн, ард түмнээ аливаа халдлагаас хамгаална хэмээн үзсэн ажээ. Бусад орны хувьд энэ нь тийм ч нээлттэй зүйлсийн нэг биш юм.
9. Бахрейны Вант Улс
Бахрейн улс нь хаант засаглалтай орнуудын нэг юм. Сүүлийн үед ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэг нь харьцангүй нам гүм байгаа ч засгийн газраас "FinFisher" хэмээх гадны тагнуулчдыг илрүүлэх программын тусламжтай улс орныхоо аюулгүй байдлыг хянадаг гэнэ. Энэ нь улс төрийн хоригдол, тагнуул зэрэг гарсан асуудлыг хялбархан шийддэг байна.
8. Канад
Канад нь дэлхийн хамгийн сайхан орны нэг гэж үздэг. Учир нь тус улс нь бусад орнуудтай харьцуулахад, нийгэм улс төрийн байдал нь харьцангүй тогтвортой тайван орон юм. Саяхан Их Британи, Колумбын иргэний эрх чөлөөний холбооноос Канадын засгийн газрыг хууль бус дотоодын хяналт хийдэг хэмээн буруутгасан байна. Гэсэн хэдий ч, Канадын засгийн газраас иргэдийн талаарх хувийн мэдээллийг олж авах нь хамтран ажиллаж байгаагийн илрэл хэмээн хариулсан байна.
7. Исламын Бүгд Найрамдах Иран Улс
Иран улсын засгийн газраас мөн л иргэдийнхээ цахим сүлжээ. Тэр ч байтугай фэйсбүүкийн хаяг, нууцлал, утасны яриа зэргүүдийг нь тогтмол хянадаг байна. Ингэснээр улсад тохиох аливаа зүйлсийг түргэн шуурхай илрүүлэх, тэрчлэн ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж чадна хэмээн үздэг ажээ.
6. Нэгдсэн вант улс
АНУ, Их Британи нь хүчирхэг холбоотон улсууд юм. Эдгээр улсууд нь "Prism" гэдэг программын тусламжтай, иргэдийнхээ утасны дуудлага бүртгэлийг, Их Британийн тагнуулын байгууллагад шилжүүлдэг байна. Энэхүү үйлдэл нь үнэндээ хүний эрхэд халдаж байгаа хууль бус үйлдэл юм. Гэсэн хэдий ч Их Британийн Засгийн газраас иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд, зайлшгүй хийх шаардлагатай зүйлсүүдийн нэг хэмээн үзжээ.
5. Бүгд Найрамдах Нийгэм Журамт Вьетнам Улс
Тус улс нь Америк, Нэгдсэн вант (Англи, Шотланд, Вэльс болон Умард Ирланд улсуудын нэгдэл) зэрэг улсуудтай ижилхэн маш хүчирхэг харилцааны системтэй юм. Түүнчлэн Бахрейн улстай ижилхэн "FinFisher" программ дээр ажиллаж, аливаа зөрчил асуудлыг илрүүлдэг байна. Мөн л цахим сүлжээ, утасны сүлжээг дээрээс хянаж байдаг.
4. Бүгд Найрамдах Франц улс
Францын "Le Monde" сонин дээр улсын тагнуулын талаар нийтэлсэн байдаг. Тэрхүү нийтлэл дээр засгийн газраас хүмүүсийн утсанд ирсан захиа, цахим хаягууд, дуудлага зэргүүдийг хадгалж байдаг гэсэн байна. Эдгээр мэдээллүүд нь засгийн газрын нэгдсэн мэдээллийн санд хадгалагддаг ажээ. Тиймээс иргэдийг хувийн мэдээллээ устгаж байхыг тус сонины газраас иргэдэд сэрэмжлүүлсэн байна.
3. Оросын Холбооны Улс
2014 оны Сочигийн олимпийн үеэр гадны маш олон улс орнуудын тамирчид, сэтгүүлчид, хүмүүс ирсэн билээ. Тэр үеэр ОХУ-ын засгийн газраас хилээр орж ирсэн хүмүүсийг, явах хүртэл нь бүхий л зүйлсийг нь хянаж байсан байна. Тэдний цахим орчин, утасны дуудлага, захиа зэргүүдийг нь улс орны аюулгүй байдлын төлөө шалгадаг байсан ажээ.
2. Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Хятад улсад тагнуулын тухай мэдээлэл нь хаалттай байдаг. Ард түмэн нь улсын тусгай бодлого, гадны хаалттай нийгэмд амьдардаг учраас төдийлөн тагнуулын хэргүүд гардаггүй байна. Түүнчлэн улсаас гадны тагнуул илрүүлэх, гэмт хэрэг зэргийг түргэн илрүүлдэг гэнэ. Энэ нь Хятад улсын тагнуулын ур чадвар ямар түвшинд байгааг харуулж байгаа юм.
1. Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Германы канцлер Ангела Меркельд, АНУ-ын зүгээс тус улсын тагнуулын ажиллагааг сайшаахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Меркель нь, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн гол түншүүдийн нэг байсан юм. Энэ нь Герман улс тагнуулын маш өндөр чадвартай төдийгүй, туршлагатай гэсэн үг ажээ. Түүнчлэн Германд Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажилладаг хэд хэдэн тагнуулын байгууллагууд байдаг байна. Герман, Их Британи, АНУ-ын хооронд хүйтэн дайны гэрээ дуусгавар болсон ч, одоо хүртэл тодорхой болоогүй асуудлууд зөндөө байгаа юм. Үүний хариултыг цаг хугацаа л харуулах болов уу.