1. Үхрийн гол махаа сонгохдоо өөхтэй өөхгүй, түүнчлэн өөрийн идэх дуртай нимгэн зузаан гэхчилэн сонгох нь зүйтэй. Ямар ч өөхгүй мах нь болсныхоо дараа хуурай, хатуу болох гээд байдаг тул, бага зэргийн өөхтэй байхдаа ч гэмгүй.
2. Юун түрүүнд сонгосон махан дээрээ аяганы 1/3 хэмжээтэй “soy sauce”, тал аяга оливийн тос, 1/3 аяга нимбэгний хүчил, 2 хумс сармисийг жижиглэн хэрчиж, 1 чимх давсаар махаа амтлаад дор хаяж 40 минут байлгах хэрэгтэй. Хэр хугацаанд амраахаас шалтгаалж стейкний амт өөрчлөгддөг тул боломжтой бол 4-5 цаг байлгавал амтлагчууд махандаа илүү сайн шингэж, шүүслэг амттай болдог байна.
3. Хоолоо бэлтгэж эхлэхээсээ өмнө хайруулын тавгаа халаавал таны цагийг хэмнэх болно.
Хайруулын тавгаа 230°С хэмд халаагаарай.
4. Галаа өөрийнхөө ямар төрлийн маханд дуртайгаасаа шалтгаалж зааврын дагуу халаагаарай.
- 48.8° C = Шүүрхий мах
- 54.4° C = Дунд зэргийн шүүрхий
- 60° C = Дунд зэрэг
- 65.5° C = Дунд зэргийн болсон
- 71.1° C = Бүрэн болсон мах
5. Бэлэн болсон махныхаа гадаргууг хуурай салфеткаар хөнгөхөн дарж арчаарай. Энэ нь махны илүүдэл тосыг өөртөө шингээхээс гадна, гадаргууг хэт шарагдаж, түлэгдэхээс сэргийлдэг байна. Түүнчлэн шарах явцад тос үсрэхээс сэргийлдэг.
6. Хайруулын тавгаа ойролцоогоор 15-20 хэртэй халаасны дараа махаа хийж шарна. Махны гадаргуу шаргалтсан өнгөтэй болтол нэг талыг нь 2-3 минут, хоёр талыг нь ойролцоогоор нийт 6-8 минут орчим шарахад стейкний мах бэлэн болох болно.
7. Ингээд бэлэн болсон махаа нухсан төмс, брокколи байцаа, ногооны салат зэрэг өөрийн дуртай хачирнуудаар чимэн, сайхан хооллоорой.