Герман залуугийн авьяас дэлхийг гайхшруулж байна

2015-12-29, 19:30
12,926

Германы “гиперреалист” зураач Майк Даграса (Mike Dagras) 8 настайгаасаа эхлэн зурж эхэлсэн бөгөөд, одоо бол уран зургийн салбарт аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг эзэлж чаджээ. "Гиперреализм" гэдэг нь фото зургаас илүү нарийвчлалтай зурах төрөл бөгөөд жинхэнэ гэрэл зургаас ялгахад хүндрэлтэй байдаг. Нүд андуурмаар ингэж зурна гэдэг үнэхээр л төрөлхийн авьяас гэлтэй...

Герман залуугийн авьяас дэлхийг гайхшруулж байна
 
Тэр 14 жилийн турш шивээс хийсэн бөгөөд байнгын үйлчлүүлэгчидтэй ч болсон байна. Сүүлдээ тэрээр Салвадор Дали болон орчин цагийн сюрреалист зураач Ханс Гигер нарын үнэнч шүтэн бишрэгч бөгөөд энэ нь зураг зурж эхлэхэд нь нөлөөлсөн байна.



Түүний зургууд сэтгэл хөдлөл, мэдрэмжээр дүүрэн бөгөөд уран зураг уу?, фото зураг уу?... гэдгийг ялгахад ч бэрх ажээ. 


 
Одоо тэрээр нүүрэн дээрээ зөгийн бал асгасан бүсгүйчүүдийн хөргөөр цуврал гаргахаар ажиллаж байна. Энэ нь нэг талаас эротик сэдэвтэй мэт харагдах ч, хүн төрөлхтөн байгалийн баялагийг үр ашиггүй урсгаж байгаа санааг ч давхар агуулжээ. Майк нэг хөрөг зурахдаа ойролцоогоор 1 долоо хоногийг зарцуулдаг юм байна. 



Тэрээр хөрөг зурахдаа заавал мэргэжлийн моделийг сонгодоггүй гэнэ. Гудамжинд, кафед эсвэл дэлгүүрт таарсан хэнийг ч зурдаг ажээ.



Майк хэлэхдээ: "Миний хувьд хүн бүр өөр өөрсдийн гэсэн гоо үзэсгэлэнтэй. Тэрнийг нь гээд ялгах зүйлгүй тул би аль болох өөр өөр өнцгөөс өөрийгөө илэрхийлсэн хүмүүсийг сонгож зурдаг" гэжээ






















 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()