Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үүнийгээ тэд тайлбарлахдаа: “Бид өмнө нь эрчүүд шиг хувцасладаг ч тоглолтын техник болоод хүч чадлын хувьд тэднийг гүйцдэггүй байсан тул үзэгчдээ бараг л 100% алдаад байлаа. Тиймээс эмэгтэйлэг хувцасны жигдрэлтийг илүүд үзэн, дахин эрч хүчтэй тоглож, үзэгчдийн анхаарлыг татна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.
Гэвч зөвхөн хүмүүсийн анхаарлыг татах гэсэндээ ч бус, эрх тэгш байдлыг бий болгох гэсэн далд санаа агуулагдаж байгаа ажээ. Багийн дасгалжуулагч Трэси Халпен (Tracey Halpin): “Хөлбөмбөг гэхээрээ л энгийн нэг футболк, шорттой байх албагүй шүү дээ. Бид харин ч хөлбөмбөгийн түүхэнд бичигдэхүйц үйл явдлыг хийсэн. Хэрвээ биднийг буруу зүйл хийсэн гэвэл газрын теннисний эмэгтэй тамирчид ямар хувцас өмсөж тоглодгийг санах хэрэгтэй” хэмээсэн байна.
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тоглолт тийм ч сонирхолтой болж чаддаггүй нь нууц биш. Үүнийг тэдний орлогоос бэлээхэн харж болно. Тухайлбал Английн хөлбөмбөгийн эмэгтэй тамирчин Стеф Хутон (Steph Houghton) жилд 65,000 долларын орлоготой байдаг бөгөөд энэ нь эмэгтэй тамирчид дундаа хамгийн өндөр нь юм. Харин зарим эрэгтэй хөлбөмбөгийн тамирчид долоо хоногт 1 сая доллар олдог гэх мэдээлэл бий.
Англи улсад хөлбөмбөгт дуртай эмэгтэйчүүдийг эршүүд хүмүүс байдаг гэсэн нийтлэг буруу ойлголт байдаг. Тэд энэхүү үзлийг халсан, жинхэнэ өөрчлөлт хийж чаджээ.
Видео