Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
15. Жон Хантсмэн
Америкийн химийн бодис үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч хамгийн том компани болох “Huntsman” корпорацийн үүсгэн байгуулагч, Жон Хантсмэн (Jon Huntsman) нь өмнө нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж байсан тул Ютагийн их сургуульд “Хантсмэн хорт хавдрын институт” нээж байсан юм. Түүнчлэн тэрээр өөрийн нийт хөрөнгө болох 940 сая долларынхоо тал хувийг нь хорт хавдартай хүмүүст зориулан хандив өргөсөн билээ.
14. Ли Ка Шин
Ли Ка Шин (Li Ka-Shing) бол Хятадын технин технологийн салбарын магнат, Хонконг гаралтай Азийн хамгийн баян бизнесмэн багаасаа ядуу зүдүү амьдрал туулсан ч, өнөөгийн нөр их хөрөнгийн эзэн болсон гэгддэг. Тэрээр 1980 онд соёл боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцааг дэмжих зорилготой “Ли Ка Шин сан”-аа байгуулж байжээ. Энэхүү сангийн хөрөнгө оруулсан хамгийн том төсөл нь хятадын цөөхөн хэдхэн хувийн их сургуулиудын нэг “Шантоу их сургууль”-ийг хөгжүүлсэн явдал байлаа. Түүнчлэн Ли байгалийн гамшгийн хохирогч болсон иргэд, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн зүгээс нийт 1.4 тэрбум долларыг хандивласан байна. Харин түүний нийт хөрөнгийн хэмжээ 26.6 тэрбум доллар юм.
13. Марк Зукерберг
Орчин үед цахим ертөнцийн хэрэглэгчдийн хамгийн ихээр хэрэглэдэг “Facebook”-ийн үндэслэгч, хамгийн залуухан тэрбумтнуудын нэг Марк Зукерберг (Mark Zuckerberg)-ийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр эхнэр Присцилла Чаны хамт Африкт тархаад байсан "Эбола вирус"-ын эсрэг 25 сая доллар, Сан-Францискогийн төв эмнэлэгт 75 сая доллар, түүнчлэн Сан-Францискогийн “Bay Area” нутгийн сургуулиудад 120 сая долларын хандив өгсөн юм. Түүнчлэн “Silicon Valley Community” санд Фэйсбүүкийн 18 сая хувьцааг хандивласнаараа АНУ-ын хамгийн өглөгч хосоор тодорч байжээ. Дашрамд дурьдахад түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 40.7 тэрбум доллар юм.
12. Паул Аллен
“Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулалтын “Vulcan” компанийн үүсгэн байгуулагч бизнесмэн, тэрбумтан Паул Аллен (Paul Allen) 17.3 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд дэлхий даяар хөндөгдөж буй олон олон эрүүл мэндийн асуудлуудад анхаарлаа хандуулан хандив өргөдөг. Тухайлбал: Био-эмчилгээнд 5 сая доллар, “Global FinPrint” санд 4 сая доллар, Альцгеймерийн өвчний судалгаа шинжилгээний ажилд хувийн зүгээс 7 сая доллар мөн аварга загас хамгаалах олон улсын байгууллага зэрэгт тус тус хандив өргөсөн байна.
11. Майкл Блүүмберг
Нью-Йорк хотод төвтэй “Bloomberg” дэлхийн хэмжээний мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блүүмберг (Michael Bloomberg) “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага” болон “Уушиг Хамгаалах Дэлхийн Байгууллага” зэрэг томоохон газруудад хандив өгөхөөс гадна жижиг хотуудыг хөгжүүлэх төсөлд 42 сая доллар хандивласан юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 37.7 тэрбум доллар ажээ.
10. Жорж Кайсер
Нийт 4700 гаруй ажилтантай дэлхийн томоохон санхүүгийн байгууллагуудын нэг “BOK Financial Corporation”-ий үүсгэн байгуулагч Жорж Кайсер (George Kaiser) дэлхий нийтээр хөндөгдөөд буй эрүүл мэнд, соёл боловсрол, нийгэм болон шашны асуудлуудад анхаарлаа хандуулан нийтдээ 3.3 тэрбум долларын хандив өргөсөн байдаг. Түүнчлэн Кайсер, 2010 онд өөрийн 9.3 тэрбум долларын хөрөнгөнийхөө тал хувийг "The Giving Pledge"-д хандивлаж байжээ.
9. Эли Броад
Эли Броад (Eli Broad) бол “Fortune” сэтгүүлээс гаргадаг АНУ-ын шилдэг корпорациудын жагсаалтанд өөрийн хоёр компаниараа (2 өөр салбарын) шилдэг удирдагч болж орсон цорын ганц хүн юм. Тэрээр АНУ-ын мужуудын музей, галерей зэргийн хөгжил дэвшил, өсөлтөд маш их хувь нэмэр, хөрөнгө оруулалт (3.3 тэрбум доллар) хийсэн юм.
8. Карлос Слим Хелу
Дэлхийн хамгийн нөлөө бүхий тэрбумтнуудын нэг, Мексикийн бикнесмэн Карлос Слим Хелу (Carlos Slim Helu) “Дэлхийн зэрлэг ан амьтан, онгон байгалийн хамгаалах сан”-д 100 сая доллар, 2012 онд АНУ-д амьдарч байгаа Латин гэр бүлүүдийн аюулгүй байдлыг хамгаалах төсөлд 3 сая доллар зэрэг хандив өргөсөн юм. Дашрамд дурьдахад түүний нийт хөрөнгийн хэмжээ 27.6 тэрбум доллар бөгөөд 4 тэрбум долларыг хандив буяны үйлсэд зарцуулсан байна.
7. Гордон Мур
“Intel” группын үүсгэн байгуулагч дэлхийд данстай бизнесмэн сүүлийн үед хандив буяны үйлсэд анхаарлаа хандуулаад байгаа. Тэрээр 2006 онд эхнэр Betty Moore (Betty Moore)-ийн хамт өөрсдийн хандивын сангаа байгуулж, байгаль орчныг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 6.5 тэрбум бөгөөд хандивын үйлсэд 5 тэрбум доллар зарцуулсан байна.
6. Сулайман бин Абдул
Саудын Арабын тэрбумтан, бизнесмэн Сулайман бин Абдул (Sulaiman bin Adbul Aziz Al Rajhi) 1957 онд ах нарын хамт “Al Rajhi Bank” банкийг байгуулж, Исламын улсын хамгийн том банкны нэгд зүй ёсоор орох болсон юм. Тэрээр 2013 онд өөрийн сан болон, Араб хэлний институтыг нээжээ.
5. Charles Francis Feeney
Өглөг хандивын Жеймс Бонд хэмээх нэрээрээ алдаршсан тэрбээр нийтдээ 6.3 тэрбум долларын хандивын ажил хийсэн ч хамгийн сонирхолтой нь түүний нийт хөрөнгө 1.5 сая доллар байдаг аж. Түүний “Feeney’s Foundation” сан Америк, Вьетнам, Бермудын арлуудад соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, иргэний эрхийг чиглэлээр тогтмол үйл ажиллага явуулдаг байна .Үүнээс харахад түүнийг хичнээн өглөгч гэдгийг харж болохоор...
4. Азим Премжи
Энэтхэгийн IT компани “Wipro Limited”-ийн үүсгэн байгуулагч Азим Премжи (Azim Premji) энэтхэгийн боловсролын системд хамгийн ихээр анхаарал хандуулдаг алдартнуудын нэг юм. Тэрээр дэлхйин 18 хэл дээрх компьютерийн сургалтын программ гаргаж, “Azim Premji University” ашгийн бус их сургууль байгуулан оюутан залуусын боловсролд томоохон хувь нэмэр оруулсаар байна.
3. Жорж Сорос
Жорж Сорос (George Soros) бол “Нээлттэй нийгэм сан”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн бөгөөд энэхүү байгууллага нь хүний эрхийн асуудалд чиглэн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 24.4 тэрбум долллар бөгөөд буяны ажилд 1979 оноос хойш 8 тэрбум доллар зарцуулсан ажээ.
2. Уоррен Баффетт
Америкийн уул уурхай, хөрөнгө оруулалтын акул компани “Berkshire Hathaway” компанийн үүсгэн байгуулагч Уоррен Баффетт (Warren Buffett) бол дэлхийн тэргүүн баячуудын нэг төдийгүй, хамгийн өглөгч нэгэн билээ. 2006 онд тэрбээр өөрийн 61 тэрбум долларын хөрөнгөний 85 хувийг Билл Гейтсийн “Bill & Melinda Gates Foundation” санд хандивлахаар болсон юм байна.
1. Билл Гейтс
“Microsoft” корпорацийн үүсгэн байгуулагч, бүх цаг үеийн хамгийн баян хүнээр шалгарсан Билл Гейтс (Bill Gates) 2000 онд эхнэрийн хамтаар “Bill & Melinda Gates Foundation” хандивын сангаа байгуулан, дэлхийн өнцөг булан бүрт хөдөө аж ахуй, халдварт өвчин, ядуурал, боловсрол зэрэгт нийтдээ 27 тэрбум долларын хандив өргөөд байгаа юм. Тэрээр ДОХ, хумхаа зэрэг халдварт өвчнийг тархаахгүй байх тал дээр маш их хувь нэмэр оруулсан билээ.