Ирээдүйд ямар ажил мэргэжил эрэлттэй байх вэ?

Шинэ зуун гарсаар техник технологи гэрлийн хурдаар хөгжиж, түүнийг дагаад маш олон ажил мэргэжил урган гарсан билээ. Түүнчлэн XXI зуунд эдийн засаг, компьютер, маркетинг менежментийн салбарын асар олон боловсон хүчингүүд жил дараалан төгсөх болсон ч манай улсын хувьд л гэхэд ажлын байрны хомсдолын улмаас ажилгүй хоцорсон олон залуус бий. Тиймээс ирээдүйд буюу ойрын 8-15 жилд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжлүүдийг танилцуулж байна.
Ирээдүйд ямар ажил мэргэжил эрэлттэй байх вэ?

(Жилийн дундаж цалинг нь АНУ-ын судалгаан дээр тулгуурлан бичив)

1. Бага ангийн багш
Энэхүү мэргэжилд бага ангийн багш болон сургуулийн өмнөх боловсролын сурган хүмүүжүүлэгч ажилчид орно. Жилийн дундаж цалин нь ойролцоогоор 54,000 доллар байдаг.



2. Эмч
Хэрвээ та нэр хүндтэй эмнэлэгт энэ мэргэжлээр ажилд ормоор байвал магистрын зэрэгтэй байх хэрэгтэй. Түүнчлэн асар их анхаарал, үүрэг хариуцлага хэрэгтэйг хэлэхэд илүүц биз ээ... Жилийн дундаж цалин нь 95,000 доллар байдаг.



3. Эдийн засагч
Ямарваа нэгэн албан байгууллага, компанийн санхүүгийн асуудлыг 100% хариуцан хийнэ. Та мөнгөний асуудалтай байнга холбогдох тул дээд зэргийн хариуцлагатай байх шаардлагатай. Жилийн дундаж цалин нь 115,000 доллар.



4. Цахилгаанчин
Электрон, цахилгааны талаар үндсэн суурь мэдлэгтэй, бүрэн дунд сургууль төгссөн байхад л та энэ ажлыг хийх хангалттай боломжтой юм. Цахилгаанчид айл болон гудамжны тог гэрлийн аюулгүй байдлыг шалган, тэдгээрийг хангах, эвдрэл гэмтлийг засах үүрэгтэй. Жилийн дундаж цалин нь 51 мянган доллар байдаг ажээ.



5. Сувилагч
Өвчтөнүүдийг асрах, сувилах, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийх үүрэгтэй. Мөн дуудлагаар өвчтнүүдийг оношилж, асардаг. Жилийн дундаж цалин нь 42 мянган доллар байдаг.



6. Хуульч
Хуульчийн мэргэжил удахгүй устаж алга болно хэмээн нэг хэсэг нилээдгүй шуугисан. Гэвч улс мөхчихөлгүй, төр тогтнож байгаа цагт хуульчийн мэргэжил эрэлттэй хэвээрээ л байх болно. Тэд хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдэх, маргааныг таслах, гэмт этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэх зэрэг үүрэгтэй. Жилийн дундаж цалин нь 43 мянган доллар.



7. Үйлдвэрлэл, худалдааны төлөөлөгч
Тухайн үйлдвэрээс гарч байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг томоохон худалдааны байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд танилцуулан сурталчилж, борлуулах үүрэгтэй. Тухайн хүнээс цаг барилт, өндөр хариуцлага, хурдан шуурхай байдлыг шаардах бөгөөд заавал их сургуулийн гэрчилгээ шаардагддаггүйгээрээ онцлог. Жилийн дундаж цалин нь 55 мянган доллар юм.



8. Эрүүл мэндийн үйлчилгээний менежер
Эрүүл мэндийн байгууллагын (эмнэлэг, сувиллын газар, клиник, амбулатори, эмийн сан г.м) төлөвлөгөө, үйлчилгээг хариуцан зохицуулах үүрэгтэй. Анагаах ухааны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байхад энэхүү ажлыг хийх бүрэн боломжтой. Жилийн дундаж цалин нь 92 мянган доллар.



9. Программ хангамж хөгжүүлэгч
Компьютерийн үйлдлийн систем, сүлжээний программын талаар өндөр мэдлэгтэй, программ бичих чадвартай байх хэрэгтэй бөгөөд жилийн дундаж цалин нь 100 гаруй мянган доллар байдаг.



10. Маркетингийн мэргэжилтэн, шинжээчид
Зах зээлийн нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гарган, маркетингийн цогц кампанит ажил хийх, багаар ажиллах чадвартай байх шаардлагатай. Жилийн дундаж цалин нь 61 мянган доллар байдаг аж.



11. Физик эмчилгээний эмч
Сэргээн засах эмчилгээнд явж байгаа өвчтнүүдийг дасгал хөдөлгөөний аргаар эмчлэх, сэтгэл санааг нь дэмжих үндсэн үүрэгтэй. Жилийн дундаж цалин нь 82 мянган доллар.



12. Санхүүгийн ажилтан
Санхүүчээс ялгаатай нь хувь хүмүүсд санхүүгийн зөвлөгөө өгөх, санхүүгийн үйлчилгээ авахад нь тусладаг байна. Жилийн дундаж цалин нь 81 мянган доллар байдаг.



13. Компьютер, мэдээллийн системийн менежер
Компьютерийн системүүдийн үйл ажиллагааг хянаж, удирдан төлөвлөж, холбогдох ажилд уялдуулан зохицуулах үүрэгтэй. Энэ чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх шаардлагатай бөгөөл жилийн дундаж цалин нь 120 мянган доллар юм байна.



14. Удирдлагын шинжээч
Аливаа байгууллагын бүхий л талын үйл ажиллагааны төлөвлөгөөг судалгааны дагуу хянан, засвар хийж, үр дүнтэй болгоход хамгийн чухал үүрэгтэй мэргэжилтэн юм. Жилийн дундаж цалин нь 80 мянган доллар.



15. Дотоод нэгжийн мэргэжилтэн
Байгууллагын удирдлагын зорилтын биелэлт, үйл ажиллагааны зорилтод саад болох шалтгааныг илрүүлж, тогтоох үүрэгтэй. Жилийн дундаж цалин нь 65 мянган доллар байдаг ажээ.



16. Мэс заслын эмч
Энэ ажлыг хийхийн тулд анагаах ухааны сургуульд мэс заслын мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагатай. Жилийн дундаж цалин 190 мянган доллар.



17. Программ хөгжүүлэгч
Хэрэглэгчийн хүссэний дагуу тухайн программ хангамжийн системийг хөгжүүлэх, загварчлах, судлах зэргийг хийдэг бөгөөд пограмчлалын хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай. Жилийн дундаж цалин нь 95 мянган доллар.



18. Ерөнхий менежер
Байгууллагын дотоод үйл ажиллагааны бүхий л биелэлтэнд анхаарал хандуулах, хяналт тавих, зохион байгуулалтыг нь гүйцэтгэх үүрэгтэй. Жилийн дундаж цалин нь 97 мянган доллар байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()