Леонардо Дикаприо “Oscar” авах уу?

Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту (Alejandro González Iñárritu)-ийн “The Revenant” дэлгэцийн бүтээл өнөөдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдөр АНУ даяар нээлтээ хийж байгаа билээ.  Гол дүрд алдарт жүжигчин Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio) тогложээ. Тиймдээ ч цахим ертөнцөөр түүний фэнүүд нь ядаж энэ киногоороо “Oscar” авах болно хэмээн шуугисаар байна.
Леонардо Дикаприо “Oscar” авах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Киноны үйл явдал 1800-аад оны үеийг харуулах бөгөөд Леонардо “Hugh Glass”-ийн дүрийг бүтээх ажээ. Тэрээр энэ дүрдээ орохын тулд жил гаруй хугацааны турш сахал үсээ ургуулан, өөртөө эрс өөрчлөлт хийсэн нь түүнийг олон жилийн турш авч чадаагүй “Oscar” авах болов уу?.. гэх найдлагыг бусдад өгсөн юм байна.



Өдгөө 41 настай жүжигчин залуу маань анх 14 наснаасаа л урлагийн ертөнцөд хөл тавьж Титаник, Чаддаг юм бол намайг бариарай гэх мэт олон алдартай кинонуудад тоглосон. Гэвч “Oscar”-ийн шагнал түүний хичээл зүтгэлийг одоог хүртэл харж үзээгүй л байна. Энэ кино харин түүний олон жилийн хөдөлмөрийг нь үнэлэх болов уу? Та юу гэж бодож байна вэ?






Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()