Хөлийн хуруугаар нь хэрхэн шинжих вэ?

Хүний алганы хээ, мэнгэ, хурууны хэлбэр, хөлний хуруугаар хүртэл тухайн хүнийг ямархуу зан ааштай, ямар хүн болохыг нь тодорхойлж болдог. Ерөнхийдөө хүний хөл 10 өөр төрлийн хэлбэртэй бөгөөд тэдгээрийн 4, 5 нь хамгийн түгээмэл байдаг. Харин энэ удаад хүнийг хөлийн хуруугаар нь хэрхэн шинжих тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Хөлийн хуруугаар нь хэрхэн шинжих вэ?


1. Эрхий, долоовор болон дунд хуруунууд нь тэгшхэн хөл:
Ийм хөлний эрхий хуруу нь том, харин ядам болон чигчий хуруу нь жижигхэн байдаг. Энэ төрлийн хөлтэй хүмүүс маш нийтэч, уриалгахан, түүнчлэн бусдыг байлдан дагуулах ер бусын чадвартай бөгөөд уран илтгэгч, алдартай бизнесмэнүүд байх нь элбэг ажээ.



2. Дөрвөлжин хөл:
Бүх хуруу нь тэгшхэн хөлтэй хүн маш цэвэрч нямбай, аливаа зүйлд үнэнч шударга, ханддаг бөгөөд шийдвэр гаргахдаа маш буурьтай, удаан бодож байж шийдэлд хүрдэг юм байна. Тэд ихэнхдээ тууштай, итгэл даахуйц хүмүүс байх нь олонтаа.



3. Долоовор хуруу нь урт хөл:
Ийм хөлтэй хүмүүс асар их сэтгэлийн тэнхээтэй, тэвчээртэй, урам зоригтой хүмүүс байдаг. Тэд спортоор хичээллэх нь элбэг, түүнчлэн уран бүтээлч, урлагийн талын сонирхолтой, олон нийтийн ажилд идэвхитэй болон хөрөнгө оруулагч хүмүүс байдаг ажээ.



4. Ташуу хөл
Бүх хуруу нь яг дараалласан ташуу хөлтэй хүн хувийн үнэт зүйлийг машид эрхэмлэдэг, бусдын нууцыг чандлан хадгалдаг, нээлттэй боловч хэнтэй яаж харьцахаа сайн мэддэг хүмүүс байдаг. Ерөнхийдөө дуугүй, гэхдээ ам халвал сайн ярьдаг, түргэн ууртай байх хандлагатай.



5. Чигчий хуруугаа салгаж чаддаггүй бол...
Зарим хүмүүс хөлнийхөө чигчий хурууг хөдөлгөж, салгаж чаддаггүй. Тэд үнэнч, найдвартай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чаддаг, аюулгүй байдал болон найдвартай нөхцөл байдлыг үргэлж сахихыг эрмэлздэг, түүнийгээ биелүүлж ч чаддаг хүмүүс юм байна. 



6. Чигчий хуруугаа салгаж чаддаг бол...
Хэрвээ та хөлнийхөө чигчий хурууг дангаар нь салгаж чаддаг бол хуучинсаг үзэл баримтлалтай, өөрчлөлт хийх хүсэлгүй, түүнийгээ дагаад амьдрал тань ч шинэ содон зүйл, баяр баясалгүй болж байдаг. Танд цоо шинэ адал явдал, өөрчлөлт хэрэгтэй. Мөн ийм хүмүүс амархан уйдамтгай ч сонирхсон зүйлээ нэг оролдвол хэнийг ч хол орхихоор хийж чаддаг.



7. Чигчий хуруу нь бусдаасаа харьцангуй доор болон далий:
Ийм хөлтэй хүмүүс ерөнхийдөө ховор байдаг. Тиймдээ ч тэдний зан араншин дахин давтагдашгүй ховор шинж чанартай. Тэд аливаа юмсыг хэний ч олж хараагүй өнцгөөс харж, сайтар бодож боловсруулж хийдэг бөгөөд үг дуу цөөтэй, өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг.



8. Долоовор болон дунд хуруунууд нь дундаа зайтай бол...
Ингэж хуруугаа зураг дээрх шиг салгаж чаддаг хүмүүс сэтгэлийн хөөрөл ихтэй ч, түүнийгээ маш сайн хянаж чаддаг. Ер нь бол тэдний амьдралын бүх шийдвэр нь сэтгэл хөдлөл дээр үндэслэсэн байдаг ажээ.



9. Дунд хуруугаа салгаж чаддаг бол...
Хэрвээ та ийм хөлтэй бол аливаа ажлыг хийхээсээ өмнө маш сайн бодож төлөвлөсний үндсэн дээр хийдэг юм байна. Харин үүнийхээ дараа бүх хяналтыг гартаа авдаг чадварлаг нэгэн.



10. Долоовор хуруу нь бусдаасаа нарийхан бол...
Ийм хүмүүс ихэнхдээ сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уран яруу үгтэй хүмүүс байдаг. Тэд гаднаа хэдий шалихгүй харагддаг ч хүмүүсийн бодсоноос тэс өөр хүн байж, маш том зүйлийг зүрхлэн хийж чаддаг бөгөөд сайхан зантай үедээ эргэн тойрон дахь бүх хүнийг хөгжөөж, баярлуулж, хайрлаж чаддаг юм байна. Харин муухай ааштай байгаа үед нь тэднийг зүгээр л ганцааранг нь орхисон нь дээр.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()