Дэлхийг гайхшруулсан 5 настай бяцхан охин

Хүүхэд гэдэг хорвоогийн хамгийн хөөрхөн, гэнэн цайлган, давтагдашгүй бүхний эзэн билээ. Тэдний байгаа газар инээд цалгиж, аз жаргал ирдэг. Ингээд та бүхэндээ авьяасаараа дэлхийг гайхшруулж буй 5 настай бяцхан охиныг танилцуулж байна. 
Дэлхийг гайхшруулсан 5 настай бяцхан охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэхүү өхөөрдөм охиныг Айрис (Iris) гэдэг бөгөөд аутизмийн синдромтой гэнэ. Аутизм гэдэг нь өөрийгөө илэрхийлж чаддаггүй, орчноос хөндийрөх, хүмүүстэй харилцах харилцаанд асуудалтай болгодог сэтгэцийн эмгэг юм. Түүнийг 2 настай байхад эцэг эх нь аутизмтай гэдгийг нь анх мэджээ.



Тиймээс эцэг эх нь түүнд зураг зурахыг зааж өгсөн байна. Түүнээс хойш охин тасралтгүй зурсаар, улам сайжран урлагийн бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Үнэндээ тэрээр зүгээр ч нэг гоё зурдаггүй, урлагийн төгс мэдрэмжтэй хүүхэд юм.



Түүнийг ээж Арабелла Картер Жонсон (Arabella Carter-Johnson) хэлэхдээ: "Миний охин зураг зурж байхдаа үнэхээр тайван, аз жаргалтай байдаг. Магадгүй тэр минь зургаараа дамжуулан бидэнтэй ярьдаг байх" гэжээ.



"Би хамгийн анх түүнд ширээн дээр том цагаан цаасыг тавьж байгаад будгийн харандаа, усан будаг зэргийг өгсөн. Тэр маш хурдан зурж сурсанд нь би одоо ч гайхдаг. Магадгүй бурхан бидний охинд 1 зүйл дутуу хайрласан ч, зурах авьяасыг харамгүй өгчээ гэж би боддог" хэмээн ээж нь хэлсэн байна.



Эмч нар Айрисийн эцэг эхэд: "Охиныг хүчлэлгүй аль болох өөрөөр нь тайван, чөлөөтэй байлгах хэрэгтэй" гэж зөвлөсөн байна.



Охины зураг бүрээс гайхалтай өнгө аяс мэдрэгдэх ажээ. Хүмүүс ийм бяцхан охиноос яаж ийм гайхалтай ур чадвар, нарийн мэдрэмж төрөн гардагт гайхдаг байна.



"Би охиныхоо зурагнаас маш их аз жаргал, тайтгарлыг авдаг. Тэр минь бидний бүхий л зүйл, амь амьдрал минь юм. Түүнээрээ маш их бахархаж байна" хэмээн охины ээж хэлсэн байна.



Ингээд охины зурсан зургуудыг танилцуулж байна:
















Охины фейсбүүк хаяг: https://www.facebook.com/IrisGracePainting/
Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()