Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Харри Поттер” зохиолыг хэвлэхээс татгалзсан нь:
Английн зохиолч, кино найруулагч J.K.Rowling анх 1995 онд алдарт зохиолынхоо эхний анги болох “Харри Поттер: Философийн чулуу” цувралаа бичсэн гэдэг. Тэрээр энэхүү зохиолынхоо гар бичмэлийг барьж нийт 12 хэвлэлийн газраар хөлөө эцтэл, аргаа бартал гүйсэн байна. Тэдгээр газрууд бүгд “Харри Поттер”-ийг сонирхолгүй, хэнд ч хэрэггүй эд хэмээн үл тоомсорлосон ажээ. Харин “Bloomsbury” хэвлэлийн газар түүний цувралуудыг хэвлэхээр болж, удалгүй дэлхийн 60 хэл дээр хэвлэгдэн, нийт 400 сая хувь зарагдаж, 1 тэрбум долларын ашиг олсон түүхтэй. Тэрхүү 12 хэвлэлийн газар хожим амаа барьсан нь ойлгомжтой.
2. Мөнгөө хаясан эр:
Жеймс хэмээх энэ залуу зөвхөн цахим орчинд үйлчилдэг “Bitcoin” хэмээх виртуал мөнгийг 2009 онд 7500-г худалдаж авчээ. Тухайн үедээ энэ нь бараг үнэгүй шахам байлаа. Харин 4 жилийн дараа биткойны ханш өсөж, нэг биткойн 613 фунт (монгол мөнгөөр ойролцоогоор 2 сая төгрөг) болсон байна. Ингээд Жеймс бараг л тэрбумтан болчихож. Хамгийн гол нь тэрээр биткойн хадгалдаг “хард”-аа шүүгээ рүүгээ хийж орхичихоод ахиж түүнийгээ хайгаад хайгаад олоогүй гэнэ. Ийм хямгагүй байж болох уу?
3. “Google”-ийг 1 сая доллараар худалдаж авахаас татгалзжээ:
“Google” компанийн үүсгэн байгуулагчид болох Larry Page, Sergey Brin нар 1999 онд өөрсдийн компанийн хувьцаагаа “Excite” компанийн захирал George Bell-д 1 сая доллараар худалдан авахыг санал болгож байв. Гэтэл George хувьцааг хэтэрхий үнэтэй байна хэмээн татгалзсан гэдэг. Харин өнөөдөр “Google” компани 365 тэрбум долларын үнэд хүрч байна.
4. Гитлерийг аварсан цэрэг:
1914 он - Дэлхийн I дайн дөнгөж эхлээд байсан үе. Усны хоолойд, үхлийн шарх аван хэвтэж байсан Адольф Гитлерийг Английн цэрэг Хэнри Танди аврахгүй байж болох байсан ч тэр чигт нь үлдээж зүрхлээгүй ажээ.
5. Хувьцаагаа алдсан Япон эр:
2005 онд Японы нэгэн компаний ажилтан, компанийхаа хувьцааг буруу үнэлсний улмаас 190 сая фунтын (ойролцоогоор 560 тэрбум төгрөг) алдагдалд орсон байна. Учир нь тэрээр компанийхаа нэг хувьцааг нь 610.000 иенээр зарахын оронд 610 мянган хувьцааг 1 иенээр зарсан гэдэг. Дараа нь зарсан хувьцаагаа буцаахыг хүссэн ч бүтээгүй учир бүгдийг нь өөрөө худалдаж авахаас өөр аргагүй байдалд оржээ.
6. Хорезмийн шах Чингис хааныг уурлуулсан нь:
1216 онд Монголын их гүрний эзэн Чингис хаан Хорезмтэй (Өнөөгийн Узбекстан, Киргизстан, Тажикстан, Иран, Афганистан зэрэг улсуудын нутаг дэвсгэр) эвтэй найртай байхыг бодолцон, элч илгээн, 450 гаруй худалдаачин явуултал Хорезмийн шах бүгдийг нь цаазаар авсан байна. Ийнхүү хоёр их гүрний хооронд дайн дэгдэж, 1219 онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордов. Харин эрдэмтэд Чингис хааныг энэхүү дайнд мордохдоо 100 мянга, 210 мянга, 500 мянган цэрэгтэй явсан хэмээх хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг ажээ.
7. Бриан Актон, Жан Коум нарын алдаа:
2009 онд “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг программист Бриан Актон, Жан Коум нарыг ажилд авахаас татгалзжээ. Харин хэдэн жилийн дараа “Facebook” тэдгээр залуусын зохиосон “WhatsApp” хэмээх мэссэжний аппликэйшнийг 19 тэрбумаар худалдан авсан байна. Энэхүү аппликейшнийг cap бүр 450 гаруй сая хэрэглэгч ашигладаг бөгөөд текстэн мессежний ачааллаас зайлсхийх боломж олгодог ч жилд ердөө ганцхан долларын төлбөртэй байдгаараа давуу талтай юм.
8. Францын бодлогогүй үйлдэл:
Францын зам тээврийн яамнаас 16 тэрбум доллараар шинэ хурдны галт тэрэг тавьжээ. Гэтэл энэхүү будаг нь ханхалсан галт тэрэг зогсоолдоо багтахааргүй хэтэрхий урт буюу нийт 1300 хэсэг үргэлжилсэн хэмжээтэй тул энэ асуудлыг шийдэх гэж ахиад 54 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ нь яг л гаражныхаа хэмжээг тооцоололгүй том машин худалдаж авсантай ижил зүйл юм.
9. “Битлз” хамтлагтай хамтарч ажиллахаасаа татгалзсан нь:
1962 онд Английн “Decca” дуу бичлэгийн студи өсөх ирээдүйтэй залуу хамтлаг дуучдыг хайж байв. Тэдэн дээр ирсэн хоёр хамтлаг байсан нь “Tremeloes” болон “Beatles” нар байлаа. Гэвч тэд хэнээс нь татгалзсан гээч?... Домогт Битлзтэй хамтран ажиллахаас татгалзаж, нөгөө хамтлагийг нь сонгожээ. Харин өнөөдөр “Beatles”-ийг мэдэхгүй хүн гэж үгүй.