“Miss Universe 2015” тэмцээний байж боломгүй алдаа

Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн бүрийн цаана бидний мэдэхгүй атаа хорсол, шударга бус явдал, андуурал зэрэг байнга тохиолддог. Тэгвэл үүний нэгэн тод жишээ нь өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лас Вегас хотод болсон “Miss Universe-2015” тэмцээний 64 дэх ялагчийг зарлах мөчид байж боломгүй алдаа гарсан явдал юм.
“Miss Universe 2015” тэмцээний байж боломгүй алдаа

Уг тэмцээн 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд бусад миссийн тэмцээнүүдээс ялгаатай нь оролцогч нарыг заавал өндөр байх ёстой гэх шаардлага тавьдаггүй харин 17-с дээш настай, ганц бие байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой ажээ.



Сүүлийн шатанд Колумбын мисс, Филиппиний мисс нар тунаж үлдсэн байв.



Яг энэ торгон агшинд хөтлөгч Колумбын мисс Ариана Гутераз (Ariana Gutierrez)-ийг ялагч болсныг зарлалаа. 











Гэвч хөтлөгч Стив Харви ялагчийн нэртэй хуудсыг буруу харснаас болж, дэд байрын шагналт Колумбын миссийг тэргүүн байр хэмээн зарлаж титмийг зүүлгэснийхээ дараа “Уучлаарай үзэгчдээ, бага зэрэг эндүүрэл гарсан байна. Тэргүүн байранд Филиппиний мисс тодорлоо” хэмээн хэлж үзэгчдийн дургүйцлийг хүргэжээ.



















Энэ үед Колумбын мисс 21 настай Ариана Гутерез ихэд сэтгэлээр унасан ч түүнийгээ чадварлаг нуусан төдийгүй Филиппиний миссд баяр хүргэн тэвэрч, харин Филиппиний мисс 26 настай Пиа Алонзо Вуртсбах жинхэнэ цочролд орсон нь царайнаас нь ил харагдаж байсан юм. Энэ бол “Баярлуулан гомдооно” гэж юу болохыг жинхэнэ утгаар нь харуулсан үйл явдал байлаа.



Хөтлөгч Стив Харлигийн энэхүү хариуцлагагүй үйлдэл нь Колумбын 40 сая ард түмний урмыг хугалсан явдал болсон юм.



"Miss Universe 2015" тэмцээний жинхэнэ ялагч Филиппин улсын мисс 26 настай Пиа Алонзо Вуртсбах (Pia Alonzo Wurtzbach)





Колумбын өмгөөлөгчдийн томоохон компани “Miss Universe 2015” сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулах комиссийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн тэд “Энэхүү тэмцээний зохион байгуулагч байсан тэрбумтан Доналд Трамп энэхүү мэдэн будилсан явдал болоход нөлөөлсөн гэх баримт нотолгоо бидэнд хангалттай бий” хэмээн зарлажээ.







Энэхүү явдлаас хойш хөтлөгч Стив Харлиг харин цахим ертөнцийн хэрэглэгчид түүхэн дэх хамгийн "донгио хөтлөгч"-өөр тодруулаад байгаа юм.


Видео




Дашрамд дурьдахад “Miss Universe” тэмцээний ялагчид 300,000 доллараар үнэлэгдэх 33 үнэт чулуун шигтгээ, 10.37 каратын очир алмаз бүхий титэм гардуулдаг байна.

Дагалдах шагналууд:
- Мөнгөн шагнал
- Нью-Йорк хотод байрлах тансаг орон сууц, амьдрах зардлын хамт
- Нью-Йоркийн урлагийн сургуульд нэг жил тэтгэлэгтэй суралцах урилга
- “CHI Haircare” үс арчилгааны бүтээгдэхүүний бүтэн жилийн хэрэгцээ
- Хятадын алдарт фирмийн гутлын шүүгээ гутлуудын хамт
- “Yamamay” брэндийн усны хувцасны коллекци
- “Image Skincare” арьс арчилгааны бүтээгдэхүүний бүтэн жилийн хэрэгцээ
- “Gravity Fitness”, “John Barrett Salon”-уудад бүтэн жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх
- “Victoria’s Secret”-ийн моделиудийн гэрээт гэрэл зурагчин Фадил Беришатай хамтран ажиллах эрх
- Мэргэжлийн арьс арчилгааны салоноор үнэ төлбөргүй хүссэн цагтаа үйлчлүүлэх эрх
- Америкийн хамгийн шилдэг шүдний эмч нараар эмчлүүлэх эрх
- “Miss Universe” тэмцээний зохион байгуулах албанд ажиллах урилга
- Нью-Йорк хотын томоохон кино болон дуурийн театруудад ямар ч үзвэрийг үнэгүй үзэх эрх
- “Miss Universe” тэмцээний албан ёсны стилистүүдийн зүгээс өгч буй бэлэн хувцас зэрэг шагнал урамшууллуудыг дагалдуулдаг байна.

Бусад миссийн тэмцээнүүдэд гарч байсан хөгжилтэй фактуудыг хүргэж байна:

1. Америк миссийн тэнэг хариулт
АНУ-д жил бүр зохион байгуулагддаг энэхүү сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд загвар өмсөгч Кэтлин Аптон (Caitlin Upton) 18 настайдаа Өмнөд Каролина мужийг төлөөлөн оролцож байлаа. Шүүгчид түүнээс “5 Америк хүн тутмын нэг нь яагаад газрын зураг дээр Америкийг зааж чаддаггүй гэж та бодож байна?” гэсэн асуулт асуухад тэрээр “Учир нь зарим хүмүүст газрын зураг байдаггүй юм байна лээ” хэмээн хариулж олон хүний дургүйцлийг хүргэж байсан юм. Зарим хүмүүс түүнийг тоглож хэлсэн байгаасай хэмээж байсан ч, тэрээр энэхүү хариултыг хэлэхийнхээ өмнө их удаан бодож, төв царай гаргаж байснаас харахад үнэнгээсээ хариулсан бололтой.



Видео




2. Титмээ унагаасан мисс
Ялагч болно гэдэг хамгийн гайхалтай зүйл яалтчгүй мөн. Оросын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний 2012 оны ялагч Элизабет Голованов титмээ гардаж авчихаад титмээ газарт унагаачихжээ. Өмнө нь титмээ унагааж байсан мисс цөөн болохоор энэхүү явдал олны анхаарлыг маш ихээр татсан юм. Дээрээс нь энэхүү титэм нь жинхэнэ сувд, очир эрдэнэ шигтгэж өгсөн тул хосгүй үнэ цэнэтэй гайхалтай эд байсан ажээ. Эвдэлж сүйдэлчихээгүй нь л яамай даа...


Видео




3. Дайсагнал дагуулсан ялалт
Бүсгүйчүүд байгаа газар үргэлж л хэл ам, хэрүүл маргаан гардаг. Тэгвэл “Miss Amazon 2015” буюу Бразилийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд тунаж үлдсэн 2 оролцогчийн нэг буюу Каролина Толедо, ялагч болсон Шейслан Аяаллаг титмээ зүүх яг тэр агшинд титмийг нь үстэй нь хамт зулгаан, шидэж, хараалын үг хэлж, яг галзуу хүн шиг аашилсаар тайзны араар орсон байна.



Энэхүү явдал болохоос хэдхэн секундын өмнө тэд гар гараа атгалцан өөд өөдөөсөө харан инээмсэглэн зогсож байжээ.



Зүүн гар талд “Miss Amazon 2015” тэмцээний ялагч Шейслан Аяалла, баруун гар талд түүний титмийг авч шидсэн, дэд байрын шагналт мисс Каролина Толедо.



Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()