Багадаа бусдад дээрэлхүүлдэг байсан одууд

Хүн бүр амьдралынхаа явцад сайн, муу гээд олон зүйлийг үзэж туулдаг нь хорвоогийн жам гэлтэй. Хэн нэгний болчимгүй дээрэлхүү зангаас болж амьдрах итгэх итгэлээ алдан, замхарсан хүмүүс олон ч, хүнд байдлыг эерэгээр өөрчилж амжилт гаргасан хүмүүс ч байдаг. Ингээд олны танил болохоосоо өмнө бусдад дээрэлхүүлдэг байсан оддыг танилцуулж байна.
Багадаа бусдад дээрэлхүүлдэг байсан одууд


1. Майли Сайрус (Miley Cyrus)
Жүжигчин, дуучин, дууны зохиолч гээд олон талын авъяастай Майли Сайрусыг мэдэхгүй хүн ховор юм. Диснейн "Hanna Montana" киногоороо анх олонд танигдсан залуу дуучны өсвөр нас тийм ч дардан байгаагүй бололтой. Тэрээр арван жилд сурж байхдаа танхай охидод дээрэлхүүлж, угаалгын өрөөнд олон цагаар түгжүүлдэг байсан.  Харин одоо бол тэдгээр охид түүний нэр хүнд, хийж бүтээснийх нь хажууд юу ч биш болжээ.



2. Говард Стерн (Howard Stern)
Говард Стерн нь өнөө цагийн хамгийн их борлуулалттай номын зохиолчдын нэг төдийгүй "Авьяаслаг Америкчууд" шоу нэвтрүүлгээрээ олонд танигдсан юм. Тэрээр бага байхдаа гэрийнхээ ойролцоох атаман хүүхдүүдэд байнга зодуулдаг байжээ. Өнөө үед ч  зодолдож, зодуулж үзээгүй хүүхэд гэж бараг байхгүй биз ээ.



3. Меган Фокс (Megan Fox)
"Transformers" киногоороо бидэнд танигдсан Америкийн залуу жүжигчин Мэган Фокс, ямар ч эрийн харцыг булаахаар дур булаам тачаангуй бүсгүй юм. Тэрээр арван жилд байхдаа л хөвгүүдтэй амархан учраа олчихдог охин байжээ. Энэ байдал сургуулийн охидод нь таалагддаггүй байсан учраас түүнийг сургуулийн ариун цэврийн өрөөнд олон цагаар түгждэг байсан байна.



4. Жейсон Сигел (Jason Segel)
Америкийн жүжигчин Жейсон Сигелыг, 2014 онд жүжигчин Камерон Диаз (Cameron Diaz)-тай хамтран тоглосон "Sex Tape" киногоор нь сайн мэдэх байх. Тэрээр хүүхэд байхын л үеийнхнээсээ хамаагүй өндөр гозгор хүүхэд байжээ. Тиймээс хүүхдүүд түүнийг "мэдрэл муутай амьтан" хэмээн шоглодог байсан гэнэ. Байнга тэнэгээрээ дуудуулах нь түүнд хүнд байсан нь ойлгомжтой.



5. Ева Мендес (Eva Mendes)
"Hitch" киногоороо олонд танигдсан Америкийн алдарт жүжигчин Ева Мендес ахлах сургуульд байхдаа эв хавгүй биетэй, том шүдтэй охин байжээ. Тиймээс түүнийг хүүхдүүд шоглож, дээрэлхдэг байсан гэнэ. Харин одоо тэрээр хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 2012 оны "Максим" сэтгүүлийн хамгийн халуухан бүсгүйгээр шалгарч байжээ.



6. Майкл Фелпс (Michael Phelps)
Олимпийн түүхэнд усанд сэлэлтийн спортоор 18 удаа түрүүлж, рекорд тогтоосон Америкийн алдарт тамирчин Майкл Фелпсийг бага байхад нь, хүүхдүүд дэлдэн чих, шулга хэлнээс нь болж дооглон шоглодог байжээ. 



7.  Жессика Альба (Jessica Alba)
Америкийн алдартай жүжигчин, модель Жессика Альба хүүхэд байхдаа нилээн бие султай охин байжээ. Түүнчлэн гэр бүл нь байнга л нүүж байдаг байсан болохоор шинэ сургуульдаа дасаж өгөхгүй, дээр нь олигтой ч сайн найзгүй, очсон газар болгондоо л дээрэлхүүлдэг байсан гэдэг.



8. Жэки Чан (Jackie Chan)
Хятадын чадварлаг жүжигчин Жеки Чан, багадаа зодолдож чаддаггүй байжээ. Тэрээр өөртөө итгэлгүйгээсээ болж үргэлж дээрэлхүүлдэг байсан гэнэ. Нэгэн удаа Жэки ангийнхаа хөвгүүнийг бусдад дээрэлхүүлэхээс хамгаалж чадсанаас хойш дахиж өөр бусдад дээрэлхүүлээгүй ажээ.



9. Эминем (Eminem)
Алдарт реппер, хөгжмийн продюсор, жүжигчин зэрэг тал бүрийн авьяастай Эминем өсвөр насандаа анх "Xип Xоп" урсгалыг сонирхож эхэлсэн байна. Тэр үед "Рэп" xөгжмийн урсгал нь голдуу өнгөт арьст xүмүүсийн дунд xүчээ авж байсан учраас Эминэм багагүй xүнд даваатай тулгарчээ. Түүн шиг цагаан арьстай дээр нь цэнxэр нүдтэй залууг тооx хүн xовор байснаас гадна гадуурxаx xандлагатай байв. Гэлээ ч гэсэн Эминэм өөртөө итгэж, түүндээ шаргуу хөдөлмөрлөсний дүнд өдгөө алдартай реппер болж чадсан юм.



10. Крис Рок (Chris Rock)
Түүний элэглэлүүд Америкчуудыг одоо ч байлдан дагуулсаар байна. Крис өсвөр насандаа цагаан арьстай хүүхдүүдийн сургуульд явдаг байсан учраас тэрээр арьсны өнгөнөөсөө болж байнга дээрэлхүүлдэг байжээ. Түүнд тохиолдсон эдгээр явдлууд түүнийг одоогийн өндөрлөгт аваачихад их тус болсон гэнэ.



11. Кристина Хендрикс (Christina Hendricks)
Юуны өмнө Кристина Хендриксыг “Mad Men” цувралд тоглосон Жоан Холлоуэйны дүрээр хүмүүс андахгүй. Үзэгчид цувралд дуртай болсны нэг шалтгаан нь улаан үстэй, том хөхтэй, дур булаам энэхүү бүсгүй билээ. Тэрээр хүүхэд байхдаа бусдын л адил бусдад гадуурхагдаж "галзуу" хоч авсан гэдэг. Кристина тэр үед өөртөө: "Жаахан л тэсчих, бүх зүйл сайхан болох болно" хэмээн дандаа хэлдэг байжээ.



12. Виктория Бекхам (Victoria Beckham)
Викторияг алдарт "Spice Girl" хамтлагийн гишүүн, түүнчлэн мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин Бэкхемын эхнэр гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрээр 10 жилдээ нэг ч найзгүйн дээр үргэлж дээрэлхүүлдэг байсан талаараа ярьж байжээ.



13. Деми Ловато (Demi Lovato)
Дуучин бүсгүй Деми ахлах сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдэд маш их дээрэлхүүлдэг байснаас гэрээрээ хичээллэж, дунд сургуулиа төгсөж байжээ. Тэрээр одоо хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд тууштай оролцдог юм байна.



14. Жастин Тимберлейк (Justin Timberlake)
Царайлаг дүр төрх, уянгалаг хоолойгоороо үзэгч түмнээ танил болсон Америкийн алдарт дуучин, продюсер, ая зохиогч залуу маань бага насандаа их турь муутай хүүхэд байжээ. Түүнчлэн дуунд маш их дуртай, хаа ч явсан амандаа дуу аялж явдаг байв. Энэ байдал нь үеийнх нь хүүхдүүдэд таалагддаггүй байсан тул түүнийг дээрэлхдэг байсан ажээ.



15. Сандра Буллок (Sandra Bullock)
Жүжигчин бүсгүй ахлах сургуульд байхдаа "алиалагч" хэмээн шоглуулдаг байжээ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр өөрийг нь шоглодог байсан охидынхоо нэрийг марталгүй нэг бүрчлэн бүгдийг нь хэлж байжээ.



16. Женифер Лауренс (Jennifer Lawrence)
"Өлсгөлөн тоглоом" цуврал киноны од, жүжигчин Женифер Лауренс багадаа нилээн дуу муутай, даруухан охин байжээ. Үеийнхээ хүүхдүүдтэй нийлдэггүй, ганцаардмал нэгэн байснаас хүүхдүүд түүнийг шоглож, найзалдаггүй байсан гэнэ.



17. Леди Гага (Lady Gaga)

Этгээд сонин хувцаслалт, хүчтэй хоолойгоороо хэдийн олноо танигдсан дуучин бүсгүй маань хүүхэд байхдаа төдийлөн олон найзтай байгаагүй гэнэ. Түүнийг үзэл бодол, байгаа байдал нь бусдад огт таалагддаггүйн дээр дандаа л шоглодог байж. Харин одоо бол түүнийг танихгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ.



18. Рианна (Rihanna)
Барбадосын алдарт дуучин бүсгүй, хүүхэд байхдаа өнгөт арьстнуудын сургуульд явдаг байжээ. Түүнийг хүүхэд байхад эцэг нь үргэлж архи, мансууруулах бодис хэрэглэн ээжийг нь зоддог байжээ. Энэ нь түүнд болон дүүд нь маш хүнд тусдаг байсан нь ойлгомжтой. Түүнчлэн хүүхдүүдэд ч гэсэн байнга шоглуулдаг байжээ.



19. Кристиан Бэйл (Christian Bale)
Тэрээр "People" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа, хүүхэд байхдаа хорооллынхоо хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан талаараа дурсжээ. Байнга зодуулж хөх няц болсон царайгаа хараад сүүлдээ түүнчдээ дасал болсон гэдэг. Тэдгээр хүүхдүүд ирээдүйн Batman-ыг зодож байгаагаа мэддэггүй байсан нь лавтай.



20. Вайнона Райдер (Winona Ryder)
Алдартай жүжигчин Вайнона Райдерыг ахлах сургуульд байхад нь цэргийн дүрэмт хувцастай хэсэг хүмүүс зодож байжээ. Хүнд зодуурын дараа түүний бие бүхэлдээ хөх няц болж байсан гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()