Селена Гомезийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Хүүхдэрхүү эгдүү хүргэм төрхтэй, дур булаам хоолойтой дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez)-ийг өдгөө танихгүй хүн гэж бараг үгүй болжээ. Тэрээр 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужид төрж өссөн бөгөөд багаасаа л авьяастай хүүхэд байсан бөгөөд түүнийг хувийн амьдралын тал дээр нилээд тогтвортой гэж хэлж болно. Ингээд та бүхэндээ Селена Гомезийн тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Селена Гомезийн тухай бидний мэдэхгүй баримтууд


1. Анхны дүр
Тэрээр 2000 онд Америкийн телевизийн цуврал “Барни ба түүний нөхөд” (Barney & Friends) кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. Тухайн үед Селена 7 настай байсан бөгөөд ягаан өнгөтэй үлэг гүрвэлийн хувцас өмсөж гардаг нь одоо харахад үнэхээр эгдүүтэй санагдана. Яг энэ үеэс л Селенагийн ээж нь түүнийг урлагийн зам руу эргэлт буцалтгүй оруулсан ажээ.



2. Хамгийн сайн найзтайгаа танилцсан нь
Энэ кинонд тэрээр дуучин Деми Ловатотай хамт тоглосон нь тэдний нандин үерхлийг эхлүүлсэн байна. Одоо харин тэд хоёул дэлхийн хэмжээний од болжээ.



3. Сэтгэл зовоосон өвчин
2012 онд тэрээр арьсны сүрьеэтэй хэмээн оношлогдож аялан тоглолтоо хойшлуулж байв. Энэхүү өвчин нь арьсан дээр хатуу товруунууд үүсгэж, гадаад төрхөнд маш ихээр нөлөөлдөг төдийгүй, эмчлүүлэлгүй удаан явбал амь насанд ч хүрч болох аюултай өвчин юм. Энэ тухай сонссон түүний шүтэн бишрэгчид сэтгэл зүрхээрээ хэзээд хамт гэдгээ илэрхийлж байжээ.



4. ПЕТА-ийн бас нэгэн “бай”
“PETA” буюу “Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг”нь олны танил хүмүүсийг байнга л шүүмжилж, заримдаа бүр тэднийг шийтгэх нь ч бий. Харин Селенаг “Love You Like a Love Song” дууны клипэн дээрээ түүнийг морьтой маш харгис харьцсан хэмээн шүүмжилсэн байна. Түүнийг ягаан будгаар морийг будаж, хордуулсан хэмээн буруутгасан ч Селена хариуд нь “Мэдээж энэ бол амьтан болон хүнд хоргүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Тэгээд ч дараа нь угаачихаж болно шүү дээ” хэмээн хэлсэн ч тэрхүү зураг авалтыг клипнээс бүр мөсөн хассан ажээ.



5. Тэр дэлгүүр хэсэх донтой
Селена ганцхан жижиг зүүлт авах гэж гараад л тор дүүрэн хувцас өөрөө ч мэдэлгүй авчихаад гэртээ орж ирэн, “Уг нь нэг л зүйл авах гэж гарсан юмсан” хэмээн цахим хуудсандаа бичдэг. Дэлгүүр хэсэх донтой хүмүүс ийм л байгаа юм даа...



6. Түүний “дурлалт залуу” хэн бэ?
“Transformers” киноны Sam Witwicky-г санаж байна уу? Түүний дүрд тоглосон 29 настай Америкийн жүжигчин Шиа ЛаБеф (Shia LaBeouf)-ийг хайрлаж хүндэлж, битүүхэн харж явдаг гэнэ шүү. Гэхдээ Шиагийн шүтэн бишрэгч охид дундаас хамгийн алдартай нь магадгүй Селена байх.



7. Селенагийн хоолойгоо хамгаалах нууц
Тэрээр дуулах дуртай болсноосоо хойш байнга оливын тос ууж хэвшсэн байна. Энэ нь түүний хоолойг чанга дуугарах болон амархан цуцахгүй байхад нь тусалдаг гэнэ.



8. Түүний бөгжийг хараагүй биз?
Тэр бага байхдаа хүнтэй гэрлэх хүртлээ энэхүү “ариун бөгж”-ийг зүүнэ хэмээн өөртөө тангараг өгч байж л дээ. 2009 онд дуучин Жастин Бибертэй үерхэж эхлэн, хайрын романс үүсгэн нэг хэсэг өөрийн ухаангүй мэт л явсан билээ. Гэтэл гэнэтхэн нөгөө “ариун бөгж” нь алга болчихож. Хэн авсныг нь ч мэдээгүй бөгөөд үүнийг нь цахим ертөнцөөр буруугаар ойлгон Селенаг доромжилсон утгатай олон мэдээ гарч байсан ажээ.



9. Тэр бүтэн лемон идэж чадна
Түүний хамгийн дуртай амттан бол чимх давс цацсан лимон гэнэ. Олон хүн лимоныг ингэж дангаар нь идэж чадахгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна.



10. Майли Сайрус, Селена Гомез нар дайснууд уу?
Селена өмнө нь “Hannah Montana” кинонд тоглож байсан. Энэхүү кинонд дуучин Майли Сайрус (Miley Cyrus) гол дүр бүтээснийг уншигч та санаж байгаа байх. Түүнчлэн Майли дуучин Ник Жонестой үерхэж байгаад 2008 онд салсан юм. Харин тэдний салсан шалтгаанд Майли одоо хүртэл Селенаг буруутгадаг ажээ. Учир нь тэднийг салахаас бүр жилийн өмнө Ник, Селена хоёр харилцаатай байсан гэгддэг.



11. Шинэ бүхний эхлэл Селена Гомез
Бүтэн лимон иддэг хэмээх шуугиан намдаагүй байтал тэр ахиад л даршилсан ногоо дангаар нь идэх дуртай болж “таарав”. Тэр ч бүү хэл даршилсан ногооны амттай бохь байнга цүнхэлж явдаг гэж байгаа... Даршилсан ногоо идэж нэг сарын дотор 10 кг хассан хэмээн мэдэгдсэн нь фэнүүдийнх нь дунд хуурай өвсөнд гарсан түймэр мэт л тарсан юм.



12. Хэт эмзэг Селена
Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр түүний шүтэн бишрэгчид олноос гадна үзэн ядагчид нь ч гэсэн цөөнгүй бий. Түүнрүү чичилсэн муухай үг бүхэн зүрхэнд нь хүрч, тэдгээрт эмзэглэсэн сэтгэгдлээ уран бүтээлдээ хүртэл тусгадаг нь түүний гэм биш зан. “Та нарын хэлсэн үг бүхэнтэй миний ололт амжилт хамт явж байдаг. Интернэтээр миний хийгээгүй үйлдлийг хийсэн болгож бичдэгт би одоо гомдоллохоо больсон ч сэтгэл унасаар л байдаг” хэмээн хэлсэн удаатай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()