Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Калифорнид амьдардаг 20 орон гэргүй залуу болох Жон Экономоу (John Economou) алдартай загвар өмсөгч бүсгүйн харцыг булаагаад зогсохгүй мөрөөдлөө ч биелүүлж чадсан байна.
Тэрээр загвар өмсөгч болох хүсэлтэй хэдий ч, орон гэргүйн улмаас далайн эрэг дээр хоног төөрүүлдэг ажээ.
“Би өөрийгөө орон гэргүй гэх дургүй. Харин адал явдал хайгч эрх чөлөөт хүн гэж үздэг” – Жон
Жоныг гадаа сууж байх үед дэргэд нь Кендалл болон түүний найз Жижи нар иржээ. Кендалл залууд “чи хөөрхөн юм аа” хэмээн яриа эхлүүлсэн бөгөөд залууг ирээдүйд алдартай модель болохуйц дүр төрхтэй болохыг нь олж мэдсэн нь энэ байв. Кендалл өөрийн менежертээ түүнийг танилцуулж загварын ертөнцөд ороход нь тус болсон байна.
Тэрээр одоо модель болсон хэдий ч, заримдаа өнгөрснөө дурсаж далайн эрэг дээр хонох дуртай гэнэ. Мөн өөрийн ирээдүйгээ илүү сайхнаар төсөөлж, тансаг амьдралд хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.
20 настай залуугийн амьдралыг өөрчилж, өөд нь татсан Кендалл Женнер болон түүний найз Жижи: