Бидний идэх дуртай хоолнууд хаанаас гаралтай вэ?

2015-12-19, 00:30
8,895
Бидний идэх дуртай амттай хоолыг, хаана хэн бүтээсэн нь сонин биш гэж үү? Харахад л арааны шүлс асгарам төрөл бүрийн хоолнуудыг хэрхэн бүтсэн талаарх сонирхолтой мэдээллийг бид та бүхэндээ танилцуулж байна. Тухлан сууж, таалан соёрхоно уу.
Бидний идэх дуртай хоолнууд хаанаас гаралтай вэ?


1. Амталсан тахианы далавч(Buffalo Wings)
Амталсан тахианы далавч буюу Buffalo Wings нь 1964 онд АНУ, Нью-Йорк хотын "Анкор" уушийн газраас үүсэлтэй гэж үздэг байна. Тахианы далавчийг халуун ногоотой соусаар амталж, хөх бяслагаар хачирлаж өгсөн нь дахин давтагдашгүй амтыг шингээж өгсөн. Тиймдээ ч энэхүү хоол нь өнөөг хүртэл хүмүүсийн идэх дуртай хоолуудын нэгт зүй ёсоор ордог байна.  



2. Сэндвич(Sandwich)
Та бидний сайн мэдэх, тэр дундаа идэх дуртай хоолнуудын нэг бол яалтачгүй сэндвич буюу хачиртай талх юм. Сэндвичийг гахайн утсан мах, тахианы цээжний махыг улаан лооль, байцаа, майонез, бяслаг гэх мэтээр хачирлаж хийдэг. Энэхүү хийхэд хялбар амттай хоолыг 1800-д оны үеэс АНУ-д  энгийн ардаас, эрхэм дээдсийнхэн хүртэл таашаан иддэг байжээ.



3. Пицца (Pizza)   
Дөнгөж гарсан амттай халуун пиззанд дургүй хүн ховор биз ээ. Махтай, ногоотой, холимог, бяслагтай, халуун ногоотой, мөөгтэй гээд таны таашаалд төгс нийцэх амттай пиццаг анх 1889 оноос ч өмнө Италийн Неаполь хотод хүмүүс түгээмэл хэрэглэдэг байжээ. Улмаар хаан Умберто (Umberto), болон хатан хаан Маргерита (Margerita) хаант гэр бүлийн Итали-д зочлохдоо энэхүү хоолын зооглодог болсон байна. Үүнээс улбаалж, Маргерита пицца гарсан түүхтэй гэнэ. Сүүлд 1905 онд пицца нь АНУ-д хоолны цэсэнд нэмэгдсэн байна.



4. Финнел бялуу (Funnel Cake)
Пеннсилвани мужын Голланд цагаачидын зохиосон энэхүү хоол нь үндсэндээ шарсан зуурмаган дээр нунтаг чихэрыг цацаж өгдөг байна. Тус бялуу нь баярын үйл ажиллагааг чихэрлэг, хэрнээ дахин давтагдашгүй амтаараа чимдэг байна.



5. Шарсан хавирга (BBQ ribs)
АНУ-д  1800-д оны үеэс амталж шарсан хавиргыг хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг болсон. Шарсан хавиргыг эрдэнэ шиш, талхтай хачирлаж идвэл илүү амттай байдаг байна.



6. Аягатай бялуу(Cupcakes)
Капкэйк буюу аягатай бялууг анх 1800-аад оны үед зохиосон байна. Бялууны ертөнцөд шинэ өнгийг авчирсан тус бялуу нь хийхэд амархан төдийгүй, цаашид улам боловсронгуй болж, амт төдийгүй харагдах байдлыг ч анхаарснаар хүмүүст төгс мэдрэмжийг өгч эхэлсэн байна.



7. Сэндвич (Sub Sandwich)
Амтат сэндвич нь анх дэлхийн 2-р дайны үед зохиогдсон байна. Дайны үед хоолыг чанаж, буцалгаж хийхээс илүү хурдан болдог, өег, амттай хоол хэрэгтэй байв. Тиймээс сэндвичийг анх цэргийн зориулалттай хийсэн гэж болно. Бургерийг хүсэх л юм бол яаж ч хийж болно. Таны амттай тахианы мах, үхрийн мах, мөөг, бяслаг, гэх мэтээр хачирлаж хэрэглэж болдгоороо давуу талтай.



8. Бүрмэл шарсан тахиа(Fried Chicken)
Бүрж шарсан тахианы мах нь дундад зууны үеэр Шотландад түгээмэл хэрэглэгдэж ирсэн байна. Тахиаг бүрж шарсанаар илүү час хийсэн амттай болдог байна. Улмаар АНУ, Өмнөд Африкийн улсуудад өөрсдийн өвөрмөц амтыг шингээн хийдэг болсон ажээ.



9. Кетчуптай Франц шарсан төмс(Ketchup and French Fries)
Кетчуп нь Вьетнам улсаас гаралтай, улмаар АНУ-д хүмүүс өргөнөөр хэрэглэх болсон. Харин шарсан төмсний хувьд 1700-д оны үед Бельги улсад бүтээгджээ. Шарсан төмс буюу бидний хэлж заншсанаар чипсийг дэлхийн хаа сайгүй өргөнөөр хэрэглэж байгаа билээ. Дан ганц төмсний амттай биш халуун ногоотой, сонгинотой, үхрийн махтай, гэх зэрэг олон нэр төрөл гарсан байна.



10. Шарсан эрдэнэ шиш (Corn Dogs)       
Шарсан эрдэнэ шишийг АНУ-ын Техас мужид 1942 онд Карл (Carl) болон Нейл Флетчер (Neil Fletcher) нар зохиосон байна. Хэрвээ та АНУ-д очвол энэхүү шарсан эрдэнэ шишийг газар сайгүй харах болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()