Ники Минажийн дотоож нь багаджээ

Америкийн чансаатай цөөн эмэгтэй репперүүдийн нэг, өдгөө 33 настай дуучин Ники Минаж (Niki Minaj) өмнөх үеэ бодвол хачин сонин үйлдэл гаргах нь багасаж, овоо “томоожоод” буй. Харин тэрээр саяхан өөрийн дотоожтой зургаа инстаграмдаа нийтэлж тайван байсан шүтэн бишрэгчдээ жинхэнэ галзууруулсан гэнэ.
Ники Минажийн дотоож нь багаджээ


Энэхүү зурган дээр түүний дотоож хэт барьснаас болж, эмзэг эрхтэн нь хэлбэрээрээ тодрон гарч иржээ. Зурагныхаа дээр нь харин “Баярлалаа хонгор минь, гэхдээ надад арай том размер хэрэгтэй юм шиг байна” хэмээн бичсэн байна.



Уг дотоожийг түүний найз залуу Мик Милл (Meek Mill) бэлэглэсэн байх хэмээн түүний фэнүүд доор нь сэтгэгдлээ үлдээсэн байсан ч тэр өөрөө энэ тухай тодорхой зүйл бичээгүй байжээ.





Хэдхэн хоногийн өмнө түүний найз залуу Роберт Уиллиамс буюу олонд Мик Милл хэмээх нэрээрээ алдаршсан Америкийн реппер Никид очир алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн байна. Олон хүн тэднийг сүй тавьсан хэмээн ойлгосон ч Ники энэ талаар “Бид 2 сүй тавиагүй. Гэхдээ тэр надтай гэрлэхээсээ өмнө 3 бөгж өгнө хэмээн амласан. Харин энэ бол эхнийх нь” гэжээ.



Түүнчлэн Ники Минаж: “Милл бид 2 түрүү долоо хоногт Бейонсе, Жей-Зи нартай оройн хоол идэнгээ сайхан яриа өрнүүлж суусан. Хайрлаж хүндэлж явдаг хүмүүстэйгээ халуун дотно яриа өрнүүлэх үнэхээр  гайхалтай байлаа. Тэд бид хоёрт үерхлийн талаар маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн” хэмээн хэлжээ.





Харин Миллийн хувьд гэвэл тэрээр Никид бөгж бэлэглэснийхээ дараахан хар тамхи болон хүйтэн зэвсэг биедээ авч явсан хэргээр шүүхэд дуудагдсан бөгөөд ял сонсож ч магадгүй болоод байгаа юм.



Ихэнх хүмүүс Миллийг Никид тохирох хүн биш хэмээн ам уралдан ярьж байгаа ч баттай эх сурвалжийн мэдээллэснээр Ники Милл нар ойрын хэдэн сар улам л дотносон, цагийг байнга цугтаа өнгөрүүлэх болсон гэжээ. Тэдний үерхэл цаашид юу болохыг хүлээх л үлдлээ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()