Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хонг 30 жилийн турш өдөрт л 2 литр архи уудаг байсан нь “Маделун (Madelung)” хэмээх маш ховор төрлийн өвчин тусахад хүргэжээ. Ойролцоогоор 10 жилийн өмнө тэрээр өөрийнх нь хоолой болон доод хүзүүний хэсэгт хавдар бий болж эхэлснийг анзаарсан ба уг хавдар нь улам томорсоор түүний хүзүү морины хүзүү шиг бүдүүн болсон байна. Түүний гар, хөл, хүзүүнд хуримтлагдсан өөхний хүчил нь унтах, идэх, бүр цаашлаад амьсгалахад нь хүртэл бэрхшээлтэй хэцүү болгожээ.
Энэ төрлийн өвчин маш ховорт тооцогддог ба дэлхий даяар ийм өвчтэй 400 хүн л байдаг юм байна. Мадеоунг нь бие махбодийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч аюултай байдаг. Хүмүүс Хонгийг гудамжаар явж байхад нь хүзүүг нь морь, үхэр, тэмээний хүзүүтэй харьцуулж инээлдэн ярьж байсан тухай тэр ярьжээ.
Тэрээр саяхан 3 мэс засал амжилттай хийлгэж удахгүй эмнэлгээс гарах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна. Үнэхээр нмгэнэлтэй энэхүү явдал архи хэтрүүлэн хэрэглэхээс үүдэх аюулын нэгэн тод жишээ юм. Байжуг цагаан будаа, улаан буурцаг мөн төрөл бүрийн үр тарианаас гаргаж авдаг ба спиртийн агуулга нь 40-60 хувь байдаг юм байна.