Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хүүгийн ээж 22 настай. Анх хүүгээ эмгэгтэй болохыг мэдээд, тэрээр маш их гайхаж цочролд орсон ч хүүхдээ төрүүлсэн байна. Харин хүүгийн эцэгт энэ байдал таалагдаагүй тул эхнэрээсээ салжээ. Ами хэлэхдээ: "Анх би түүнийг хараад юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Учир нь тэр маш жижигхэн хэрнээ түүний хамар нь яг л гольфийн бөмбөг шиг харагдаж байсан. Эхлээд би яахаа мэдэхгүй байсан ч хүүгээ харах бүрт тэрэндээ маш их хайртай, түүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн гэдгээ ойлгосон юм" гэжээ.
Маш олон хүмүүс Амид "Хүүг төрүүлэх хэрэггүй байсан юм", "Үзэшгүй муухай амьтан" гэхчлэн доромжлох тоолонд Ами-ийн зүрхийг зүсэж байгаа мэт болдог байжээ. Хүнд хэцүү цагт түүний дэргэд байж, тайтгаруулсан хүн бол түүний эгч Аннабел (Annabelle) юм.
Оллие хүү сайн амьсгалж чаддаггүй байсан учир яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байв. Гэсэн хэдий ч эмч нар хүүг болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд 2 нас хүртэл нь хүлээхийг Амигаас хүсжээ.
Ингээд урт удаан хүлээлтийн эцэст хүүгийн гавлын ясыг хаах, амьсгалыг нь сэргээх хэд хэдэн хүнд хагалгаануудыг хийсэн байна.
Хэдэн цаг үргэлжилсэн хагалгааны үеэр Ами маш их айсан нь ойлгомжтой. Учир нь хайртай хүүгээ алдахвий, хагалгаа зөв явагдах эсэхэд тайвширч чадахгүй л байлаа.
Эцэст нь хагалгаа амжилттай дуусаж Оллие хүү
ухаан орсон байна. Ами хэлэхдээ: "Хагалгааны дараа хүүгийн минь толгойд
маш том оёдол байсан. Тэр минь хэдий маш их өвдсөн нь илэрхий ч надруу хараад
инээмсэглэсээр байсан" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Оллие хүүгийн хагалгаа амжилттай болсон ч өнөөг хүртэл сэргээн засах эмчилгээ хийлгэсээр байгаа юм. Ами "Тэр минь наддаа үргэлж хайртай хүү минь байсаар байх болно" гэжээ.