1. "Shorty"
Богино өмдөн чамин загвартай энэхүү дотоож нь өгзөгний хэлбэрийг засаж, илүү тонтгор харагдуулдаг байна. Иймээс ч залуус иймэрхүү төрлийн дотоожыг таалдаг бөгөөд охид бүсгүйчүүдэд өмсөхөд эвтэйхэн, хөнгөхөн доргиун мэдрэмжийг өгөх болно.
2. "Suspenders"
Татуургатай дотуур хувцас нь бүсгүй таныг үнэхээр халуухан харагдуулах болно. Найз залуу тань харцаа ч салгаж чадахгүй гэдэгт итгэж болно. Туршаад үзээрэй охидоо.
3. "The String"
XIX зууны Америкийн уугуул иргэдийн дунд бүсэлхийгээр уядаг нэгэн зүйл хувцас байсан энэ төрлийн дотуур хувцсыг нэрлэсэн "Стринг" хэмээх үгийг нийтийн дунд цухуйлгах нь байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч бичихийг хориглодог байсан түүх бий. Мөн хөгжмийн хэлтэй андуурагдах тохиолдол ч байжээ. Өнөөдөр усны хувцас, биед эвтэй чөлөөт дотуур хувцас хэлбэрээр түлхүү хөгжсөн ичимдэг эрхтний энгүй халхавч болсон энэхүү дотоож эрчүүдийн ч бас нэгэн мода болжээ.
4. "Tanga"
Энэ төрлийн дотоож нь эмэгтэй хүний биеийг төгс харагдуулахаас гадна өгзөгний хэлбэрийг засаж харагдуулдгаараа онцлог. Ихэвчлэн охид бүсгүйчүүд түлхүү өмсдөг байна.
5. "The lace panties"
Суудал богинотой, чөлөөт загварын шорт хэлбэрийн энэ турсик сүүлийн үед багагүй мода болоод байгаа нь өөг сайн дарж, эв хавгүй галбирыг засахаас гадна илхэн харагдах өгзөгний ялигүй тонтойсон доод хэсэг нь эрчүүдийг өдөөх нэг заль байдаг гэнэ.
6. "The split pants"
Сахилгагүйтмээр санагдсан үедээ энэ төрлийн дотоожийг сонгоход яг тохирно. Биед эвтэйхэн гэхээсээ илүү маш авангард загвартай энэхүү дотоож, загварлаг, галзуу охид бүсгүйчүүдэд тохиромжтой.
7. "The boxers"
Өдөр тутам өмсөхөд биед эвтэйхэн илүү дутуу чимэггүй, сонин содон зүйлгүй ч таны биед төгс зохицох болно.
8. "The granny panties"
"Эмээгийн дотоож" гэж нэрлэгддэг ийм загварын дотуур хувцас бол эмэгтэйчүүдийн дотуур хувцасны эртнээс наашхи сонгодог загварыг төлөөлдөг. Дийлэнхи эмэгтэйчүүд энэ төрлийн турсикийг сонгон өмсдөг байна.
9. "The cotton panties"
Торгомсог материалтай дотуур хувцсанд дуртай л биздээ? Таньд болоод таны хайртад шинэ мэдрэмжийг өгөх болно. Илүү дутуу гоёл гэхээс илүү торгомсог зөөлөн, биед эвтэйхэн байдлаараа бусад дотоожноосоо ялгарна.