Коби Брайнт мөнгөө хэрхэн үрдэг вэ?

Сагсчин Коби Брайант (Kobe Bryant) нь NBA-ийн хамгийн өндөр орлоготой, төдийгүй үндэсний лигийн түүхэнд орлогоороо 3-р байранд жагсах алдартай басхүү чинээлэг тамирчин юм. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би одоо л жинхэнээсээ амьдарч байх шиг байна. Надад эхнэр минь, хүний эдлэж хэрэглэх ёстой бүхий л зүйлс, сайхан хамт олон, гялалзсан амжилтын түүхүүд байна. Ийм байхад өөр юу хэрэгтэй юм бэ? ” хэмээн хэлж байжээ. Энэхүү мэдээллээр та бүхэндээ түүний амьдралын талаарх сонирхолтой түүхийг өгүүлээд зогсохгүй хөрөнгө мөнгөө юунд зарцуулдаг талаар хүргэх болно.
Коби Брайнт мөнгөө  хэрхэн үрдэг вэ?


1. Түүний Итали машинуудад дуртай болсон шалтгаан нь энэ улсад  бага насаа өнгөрүүлсэнтэй холбоотой.



2. Коби 329,000 доллараар “Ferrari” брэндтэй гэрээ байгуулж, “Italia 458” машиныг өөрийн болгож байв.



3. Мөн түүнчлэн түүний цуглуулганд “Lamborghini”, “Bentley”, “Range Rover”-ийн хурдан хүлгүүд багтдаг.



4. Тэрээр эхнэрээсээ салахаасаа өмнөхөн л “Waffle House” кафегаар анх удаа үйлчлүүлж үзсэн гэнэ шүү.



5. Коби нийт 18.8 сая долларын үнэд хүрэх 3 тансаг орд харштай. Тэдгээр нь бүгд Калифорни мужийн “Orange County” дүүрэгт байрлалтай ажээ.



6. Харин энэ жилийн эхээр 3 харшийнхаа нэгийг нь 6.1 сая доллараар худалдсан байна. Алдарт сагсчны гэрийг өөрийн болгосон азтан одоо хүртэл нэрээ нууцалсаар байгаа гэнэ.



7. Коби заримдаа тэмцээнээ дуусгачихаад гэрлүүгээ хувийн нисдэг тэргээрээ харьдаг аж. Энэ нь замын түгжрэлд цагийг дэмий өнгөрөөхгүйгээс гадна хотыг дээрээс нь тольдон харах таатай боломжийг олгодог байх л даа...



8. Тэр бол тун ч өглөгч нэгэн. Саяхан багийн хамтрагч Steve Blake нь эмч дээр яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй болж. Харин Коби түүнд нисдэг тэргээрээ хурдхан яваад ирэхийг санал болгосон гэнэ.



9. Кобигийн жилийн орлого 280 сая доллар (ойролцоогоор 560 тэрбум төгрөг). Тэрээр энэ орлогоороо NBA-ийн бүх цаг үеийн сагсчдаас Kevin Garnett, Shaquille O’Neil нарын ард л жагсдаг аж.



10. Тэрээр зөвхөн энэ жил гэхэд л “Nike”, “Lenovo”, “Hublot”, “Panini” зэрэг компаниудтай ажилласан гэрээндээ 26 сая доллар авахаар тусгагдсан байна.



11. Коби 2014 онд “Kobe Inc” компанийнхаа оффисийг барихад 5.8 сая доллар зарцуулжээ.



12. Тэрээр мөн Хятадын хамгийн том онлайн худалдааны сайт “Alibaba”-тай хамтарч ажилладаг.



13. Коби өмнө нь дуу гаргаж байсан гэвэл та итгэх үү? Гэхдээ бүр загвар өмсөгч Тайра Банкс (Tyra Banks)-тай хамтарч шүү. Түүний гаргасан “K.O.B.E” нэртэй энэхүү дуу нь харамсалтай нь тийм ч олон хүнд хүрээгүй бөгөөд клип нь гарсан хэдий ч нэг их цацагдаагүй байна.



14. Тэрээр энэхүү клипдээ эхнэр Ваниссатайгаа анх танилцаж байх үеийнхээ бичлэгийг оруулж байв.



15. Коби 2003 онд нэгэн зочид буудалд эхнэрээсээ өөр хүүхэнтэй явж байсан тухай секс-скандал нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Харин үүний дараахан буюу 2004 онд тэрээр эхнэртээ 4 сая долларын үнэтэй, 8 каратын очир алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн гэдэг.



16. Тэрээр гэрлэлтээ цуцлуулахдаа эхнэртээ 75 сая доллар өгч байв.



17. Түүнийг загварын маш өвөрмөц мэдрэмжтэй хэмээн хүмүүс ярилцдаг бөгөөд “LA Weekly” сэтгүүл дээр зургаа авахуулж байжээ.



18. Харин тэмцээнийхээ үеэр бол тэр зөвхөн тактикаа л дотроо бодож байдаг.



19. Нэг улиралд олох орлогоороо түүнийг гүйцэх хэн ч үгүй ажээ.



20. Кобигийн эхнэрээ хуурсан гэх тэр нэгэн дуулианаас болоод тэд 2005 онд гэрлэлтээ цуцлуулж байв. Харин 2011 онд эргэн нийлсэн тухайгаа Ванесса Инстаграм хуудсандаа бичиж олон хүнийг баярлуулсан билээ. 
 


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()