Хятад залуугийн захиа Азиудыг аюулд унагалаа

БНХАУ-ийн Си Чуан мужийн харьяат Пан Ян хэмээх залуу ажилгүй залуусын эгнээнд байсаар нилээд хэдэн жилийг ардаа үджээ. Тэрээр олонд тустай ямар нэгэн ажил хийхээр шийдсэн бөгөөд энэхүү хүслээ гүйцэлдүүлэхээр өнгөрсөн 9-р сард Сири, Турк, Лебанон улсууд руу явсан байна.
Хятад залуугийн захиа Азиудыг аюулд унагалаа


Ингэж явсан шалтгаан нь маш хачирхалтай, бараг аймшигтай ч гэмээр аж. Тэрээр Исламын улсын алан хядах бүлэглэл буюу “ISIS”-ийн эсрэг олон улсын цэргийн ангид элсчээ. Ийм шийдвэр гаргахад нь найз охиноосоо салж, сэтгэлээр унасан нь ч дам нөлөөлсөн гэнэ. Хятадын инстаграм хуудас гэгдэх “Weibo” цахим хуудсандаа тэрбээр энэ тухайгаа: “Хүмүүс шинэ сонин зүйл хийхийг хүсдэг. Харин миний хувьд зэвсэг барьж, дайнд яван,  ISIS-аас улс орноо хамгаалахыг илүүд үзлээ” хэмээн бичжээ.



Харин дараа нь ийн бичсэндээ харамсан: “Цахим ертөнцөд ингэж бичсэн нь миний алдаа байж. Би гэр бүлийнхнээ төдийгүй, Дундад Азийг тэр чигт нь аюулд унагалаа” хэмээн хэлсэн байна. Паний гэрийнхэн орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан түүнийг энэхүү шийдвэрээ өөрчлөн, гэртээ хурдан ирэхийг шаарджээ.



Түүнчлэн өнгөрөгч 11-р сард ISIS бүлэглэл Хятад болон Норвегийн иргэдийг барьцаанд авч, их хэмжээний мөнгө нэхсэн бөгөөд холбогдох улсуудын засгийн газраас ямар ч хариу өгөөгүй тул барьцааны иргэдийг цаазаар авсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()