Таныг дэлгэцийн өмнө уях сонгодог аймшгийн кинонууд

Хэд ч үзсэн уйддаггүй, сонгодог хэрнээ сэтгэл сэрдийлгэж, дотор арзагнуулмаар аймшгийн кинонд дуртай л биздээ? Тэгвэл бид та бүхэндээ зориулан ажлын өдрийн стресснээс хэсэгхэн хором ч болов салгах, сэтгэлд хэдийнээ тод үлдсэн, гайхалтай уран сэтгэмжтэй 9 киног танилцуулж байна.
Таныг дэлгэцийн өмнө уях сонгодог аймшгийн кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. "Хар хувцастай бүсгүй" (The woman in Black 2012)
Харри Потер киногоороо алдаршсан Английн залуу жүжигчин Даниел Радклифе (Daniel Radcliffe)-гийн гол дүрд нь тоглосон Хар хувцастай бүсгүй кино нь сонгодог төрлийн аймшгийн кинонд ордог байна. Кино зохиолыг өдгөө 73 настай Английн алдарт зохиолч Сюсан Хилл (Susan Hill)-ийн туужаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нэгэн учир битүүлэг жижиг тосгоны хуульч залуу, ээдрээтэй аймшигт явдлын зангилааг олохоор киноны үйл явдал цааш үргэлжилнэ.


Видео




2. "Хүн чоно" (The Wolfman 2010)
"Хүн чоно" кино нь 1940 онд гарч байсан хувилбараасаа илүү сайн уран бүтээл болсон гэж кино шүүмжлэгчид хэлдэг. Учир нь Америкийн кино найруулагч Жое Жоннсон (Joe Johnson) тус киноны өмнөх хувилбарыг бодвол илүү учир битүүлэг шинэ сонирхолтой үйл явдлуудыг өөрийн кинондоо оруулж өгснөөрөө давуу тал болж чадсан юм. Киноны гол дүр болох тайзны алдартай жүжигчин залуу алга болсон дүүгээ хайж явах замдаа хүн чонын халдлагад өртсөнөөр киноны үйл явдал эхлэх болно.


Видео




3. "Флеет гудамжны аймшигт үсчин Свини Тод" (The Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street 2007)
Америкийн сонгодог, ер бусын аймшгийн киноны хаан, кино найруулагч, зохиолч, продюсер Тим Буртон (Tim Burton)-ы бүтээл болох Флеет гудамжны аймшигт үсчин Свини Тод-ыг мэдэхгүй хүн ховор бизээ. Хөгжимт, аймшгийн адал явдалт тус кинонд Америкийн алдарт жүжигчин Жонни Депп (JohnnyDepp), "Харри Поттер", "Алиса гайхамшигийн оронд" гэх зэрэг алдартай бүтээлүүдээрээ танигдсан Английн жүжигчин Хелена Бонхам Картер (Helena Bonham Carter) нар гол дүрийг бүтээсэн байна. Нэгэн залуу эхнэрийнх нь үхэлд буруутай үйлчлүүлэгчдийг хөнөөж гомдлоо тайлахын тулд үсчиний газар ажиллах болно. Ийнхүү киноны үйл явдал цааш сонирхолтойгоор өрнөх болно.


Видео




4. "Вампиртай хийсэн ярилцлага" (Interview with the Vampire 1994)
Америкийн кино зохиолч Анне Райс (Anne Rice)-ын кино Вампиртай хийсэн ярилцлага кино нь тухайн үеийн ижил төрлийн кинонуудаасаа аргагүй ялгарч чадсан юм. Тус кинонд Америкийн алдарт жүжигчид болох Бред Пит (Brad Pitt), Том Крус (Tom Criuse), Кирстен Данст (Kirsten Dunst),Испанийн жүжигчин Антонио Бандерас (Antonio Banderas) нар хамтран тогложээ. Тус кино нь Кирстен Данст (Kirsten Dunst)-ын тоглосон анхны кино юм.


Видео




5. "Аниргүй хөндий" (Sleepy Hollow 1999)
Ирландын алдарт зохиолч Майн Рид-ын зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Аниргүй хөндий" (Sleepy Hollow 1999)-г Америкийн сонгодог, ер бусын аймшгийн киноны хаан, кино найруулагч, зохиолч, продюсер Тим Бартон найруулан бүтээжээ. Кинонд Америкийн алдарт жүжигчин Жонни Депп (JohnnyDepp), Кристина Ричи (Christina Ricci), Кристофер Вокен (Christopher Walken), Миранда Ричардсон (Miranda Richardson) нар тогложээ.


Видео




6. "Дуурийн театрын хий үзэгдэл" (Phantom of the Opera 2004)
Францын зохиолч Гастон Лерокс (Gaston Leroux)-ын зохиолоос амилсан "Дуурийн театрын хий үзэгдэл" мюзиклыг танилцуулж байна. 1909 оны есдүгээр сарын 23-наас 1910 оны нэгдүгээр сарын наймны өдрийг хүртэл цувралаар хэвлэгдэж байсан энэхүү зохиол маш тааруухан борлуулалттай байсан төдийгүй бүр дахин хэвлэхийг хэд хэдэн удаа хориглож байсан гэдэг.

Цаасан дээрх “Дуурийн хий үзэгдэл” алдар нэрийг олж чадаагүй ч тайз, дэлгэцийн бүтээлүүд түүнд мөнхийн амжилтыг дагуулсан билээ. Алдарт Broadway театрын тайзнаа хамгийн удаан тавигдаж байгаа энэхүү гайхалтай хөгжимт жүжгийг дахин хичнээн жил энэ рекордоо хадгалахыг хэн ч тааж мэдэхгүй. Уг мюзикл 1988 оны нэгдүгээр сарын 26-наас хойш Broadway-н тайзан дээр өнөөдрийг хүртэл 9080 орчим удаа тавигдаад байгаа юм.

Энэ зохиолоор анх 1925 онд кино найруулагч Rupert Julian дуугүй кино бүтээж байжээ. Сүүлд 2004 онд кино найруулагч Жоел Шумахер (Joel Schumacher) дэлгэцийн бүтээл болгон дахин амьдруулсан юм. Холливуудын сайхан залуу Жерард Батлер (Gerard Butler)-ын гол дүрд нь тоглосон уг кино нь тухайн жилийнхээ "Оскар", "Алтан бөмбөрцөг"-т нэр дэвшиж байсан билээ.


Видео




7. "Хүн чонын оршихуй" (The Company of Wolves 1984)
Ирландын нэрт кино найруулагч Нэйл Жордан (Neil Jordan)-ны "The Little Red Riding Hood" буюу "Улаан малгайт" зохиолоос сэдэвлэн Английн зохиолч Анжела Картер (Angela Carter ) тус киног хийсэн байна.


Видео




8. "Дракула" (Dracula 1992)
Английн нэртэй жүжигчин,хөгжимчин, зохиолч Гари Олдман (Gary Oldman), "Матрикс" киногоороо алдаршсан Канадын жүжигчин, найруулагч Кеану Рийвес (Keanu Reeves), Америкийн жүжигчин Виноно Райдер (Winona Ryder) жүжигчин, зураач Антони Хопкинс (Antony Hopkins)-нарын тоглосон "Дракула" киног үзээгүй, сонсоогүй хүн ховор биз ээ.


Видео




9. "Ойн савдгийн эргүүлэг" (Pan`s Labyrinth 2006)
Испанийн найруулагч Гильермо дель Торо (Guillermo del Toro)-ийн оргил бүтээл болох тус кино нь Испанийн иргэний дайны үеийг харуулдаг байна. Бяцхан охин ээжтэйгээ, цэргийн балмад офицер болох хойд эцгийн хамтаар, цэргийн хуаранд амьдрах болдог. Хатуу харгисын бодит ертөнцийн далдаас, охин ид шидийн гэмээр жигтэй ертөнцийг нээнэ. Тус киноны хамгийн торгон хэсэг бол аймшигт мангас тавагнаас нүдээ авч гарынхаа алганд хийгээд эргэн тойрныг хардаг тэрхүү агшин юм.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()