“Forrest Gump”-ийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Энэ гайхалтай киног мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 1986 онд Винстон Грүүм (Winston Groom)-ийн “Forrest Gump” зохиолоос сэдэвлэн, 1994 онд Роберт Земекисийн найруулсан уг кино нь дэлхий даяар 677 сая гаруй долларын ашиг орлого олж, Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, 6 төрлөөс шагнал авч байжээ. Хүн төрөлхтний бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэгд зүй ёсоор орох уг киноны тухай таны өмнө нь сонсож байгаагүй баримтуудыг хүргэж байна.
“Forrest Gump”-ийн тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Форрест Гампын дүрд жүжигчин Жон Траволта (John Travolta), Чеви Чейс (Chevy Chase), Билл Муррэй (Bill Murray) нарыг товлож байжээ. Тэд энэ дүрээс татгалзсан ч, Том Хэнкс энэ дүрийг авахаар шийдсэн нь амьдралынх хамгийн зөв сонголт болсон билээ.



2. Гаампын ээжийн дүрд тоглосон жүжигчин Сэлли Филд (Sally Field) үнэндээ Том Хэнксээс 10 насаар л эгч хэдий ч овортой харагдах ажээ.



3. Гаампын ээж сургуулийн захиралтай уулздаг үеийн зураг авалтыг Америкийн зураач Норман Роквелийн “Хар нүдэн охин” зурагнаас сэдэвлэн хийсэн байна.



4. Гаампын найз Буббагийн дүрд реппер Ice Cube болон хошин шогийн жүжигчин Dave Chappelle нар сонгогдож байсан ч, жүжигчин Элвин Грийний содон төрх найруулагчид маш их таалагдсан байна.



5. Гаампын амьдралд хамгийн чухал 2 эмэгтэй байсны нэг нь түүний ээж, нөгөө нь Женни юм. Женнигийн жинхэнэ нэрийг Женни Каррен (Jenny Curran) гэдэг боловч кинон дээрээ Каррен гэсэн сүүлийн үеийг нь ерөөсөө гаргадаггүй ажээ.



6. Гаампын хүүхэд байх үеийн дүрийг бүтээсэн жүжигчнийг Haley Joel Osment’s гэдэг. Энэ бол түүний бүтээсэн анхны дүр юм.



7. Америкийн жүжигчин Kurt Russell энэхүү кинон дээр Гаампын ээжийн байшингийн нэг өрөөг хөлслөн суудаг домогт дуучин Элвис Преслигийн дүрд дуу оруулсан байна.



8. “Намайг Форрест Гаамп гэдэг. Хүмүүс намайг Форрест Гаамп л гэж дууддаг” хэмээх Гаампын хэсэг, зохиол дээрээ ерөөсөө бичигдээгүй байсан аж. Харин жүжигчин Том Хэнкс зураг авалтын үед үүнийг гэнэт хэлсэн нь олон хүнд таалагдсан гэдэг.



9. Гаамп киноны бүх зураг дээрээ нүдээ аниастай гарсан байдаг.



10. Гаампын дүрийг бүтээсэн Том Хэнксийн төрсөн дүү Жим Хэнкс, түүний гүйж буй хэсэг дээр орлон тоглож байжээ.



11. Гаамп ширээний теннес ганц ч удаа жинхэнээсээ тоглоогүй аж. Бүхэлдээ компьютер график ашиглан хийсэн байна.



12. “The Doors” хамтлаг нь энэхүү киноны 6 дууг дуулсан юм. Тэднээс өөр ямар ч хамтлаг нэг киноны ийм олон дууг дуулаагүй байдаг ажээ.



13. Форрест дайнд явж ирээд олны өмнө үг хэлэх гэтэл микрофон нь тасалдчихдаг хэсэг дээр яг үнэндээ “Вьетнамын дайнд явсан хүмүүс ээж рүүгээ 2 хөлгүй болж очдог. Зарим нь бүр гэртээ харьж ч амжилгүй үхдэг. Энэ бол үнэхээр муу зүйл. Би ингэж л хэлэх байна” гэж ярьсан байдаг.



14. Гаамп жаахан байхдаа ч, том болсон хойноо ч шоотой цагаан цэнхэр цамц өмсдөг.



15. “Forrest Gump” кино амжилтанд хүрсний дараагаар уг киноны зохиолыг бичсэн Винстон Грүүм “Forrest Gump”-ийн үргэлжлэл зохиол болох “Gump&Co.” хэмээх романаа бичсэн байна. Энэхүү үргэлжлэл зохиол хэзээ кино болохыг хүлээсээр байгаа.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()