Япон хосуудын сэтгэл шимшрэм түүх

Японы иргэн Хисаши Хишизава, Маяа Накахара нар одоогоос 10 жилийн өмнө танилцаж, 2 жилийн дараа гэрлэхээр шийджээ. 2007 оны 3-р сард хуримаа хийхээр товлож, хоёр талын эцэг эхчүүд хуримын бэлтгэлийг базааж байлаа. Гэтэл тэдний амьдралд хэлж биш хийсч ирсэн нэгэн гай тохиох нь тэр...
Япон хосуудын сэтгэл шимшрэм түүх


Хурим болохоос 3 сарын өмнө Маяагийн бие нь тавгүйрхэж, хараа нь муудаж, шөнөдөө хар даран хашгирч сэрдэг болов. Түүнчлэн ухаан санаа нь ч самуурч, юу хийснээ мартдаг болжээ. Эмнэлэгт очиж үзүүлтэл эмч нар түүнийг сэтгэцийн өвчтэй болсон байна хэмээн сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн аж. 3 хоногийн дараа түүний зүрхний хэм тасалдаж, комад оржээ.



Бүсгүйг яг ямар аймшигт өвчин туссаныг, хэзээ ухаан орохыг хэн ч хэлж мэдэхгүй байлаа. Ингээд түүний нөхөр болох Хисаши хуримаа хойшлуулан, өглөө ажилдаа явахынхаа өмнө, орой ажлаа тарчихаад байнга ухаангүй хэвтэх хайртай бүсгүй дээрээ ирж, иллэг хийн, юм ярьж, дуртай дууг нь хүртэл дуулж өгдөг байв.



5 сарын асар их дүгнэлт шинжилгээний дараа бүсгүйг тархи нугасны үрэвслээс үүдэлтэй өндгөвчний хорт хавдар туссан болохыг эмч нар оношилжээ. Тэрхүү хорт эсүүд түүний мэдрэлийн системийг гэмтээн, улмаар тархийг нь дотроос нь үхжүүлж эхэлсэн байна. Ингээд Маяа хагалгаанд орж хавдраа авахуулан жил хагасын хугацааг үдэв. Гэрийнхэн нь болон Хисаши түүний сэрэхийг хүлээсээр л... Гэвч бүсгүй амьсгал хураагаагүй хэрнээ сэрэхгүй л байлаа.

Маяагийн ээж хөөрхий Хисашиг хэрхэн зовж шаналж байгааг харан, “Хүү минь, чиний нас залуу байна. Өөртөө тохирох эрүүл ухаалаг бүсгүйг хайж олоод амьдралаа бод” гэсэн ч Хисаши “Би түүнийг над руу хараад инээмсэглэх өдрийг тэвчээртэйгээр хүлээнэ” гэжээ.



Энэ мэтээр жил хагасыг үдэн, нэг л өдөр Маяа нүдээ нээв. Гэхдээ юу ч ярихгүй, хэнийг ч танихгүй байлаа. Харин Хисаши түүн дээр өдөр бүр ирсээр л байсан юм.



Маяа юу ч санахгүй байсаар ахин 3 жилийг ардаа үджээ. Харин удалгүй тэр найз залуугаа танин, өнгөрсөн явдлуудаа ч гэсэн маш хурдан сэргээн санасан байна. Маяа эхэндээ хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан боловч олон хоногийн шаргуу сургуулилтын үр дүнд багахан газар алхаж сурчээ. Ингээд тэд шаналант жилүүдийн эцэст мөрөөдлийн хуримаа хийхээр шийдсэн байна.







Тэдний хурим 2014 оны 12-р сарын 21-ний өдөр болсон бөгөөд түүнийг эмчилж байсан бүх эмнэлгийн ажилтнууд ч уригдсан аж. Маяа бүсгүй энэ бүхэнд итгэж ядан, өөрийг нь өдий хүртэл хайрласаар ирсэн Хисашиг харан тасралтгүй уйлж байлаа.





Маяа нийт 6 жил ухаангүй байсан бөгөөд энэ хугацаанд Хисаши түүнийг нэг ч өдөр орхиогүй юм.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()