Нүцгэн унтахын ач тус

2015-12-13, 02:00
51,909
Ихэнх хүмүүс унтлагын хувцастай унтдаг бол маш цөөхөн хүн нүцгэн унтдаг. Харин нүцгэн унтах нь хүний биед маш сайн гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Зөвхөн эрүүл мэндэд ч биш, хосуудын харилцааг илүү дотно болгодог үнэлэшгүй давуу талтай. Ингээд та бүхэнд нүцгэн унтсанаар бидний биед ямар эерэг өөрчлөлтүүд гарч болохыг сонирхуулж байна.
Нүцгэн унтахын ач тус


1. Дотно харьцаанд нөлөөлнө
Ямар ч хувцасгүй унтах нь таны “хайрын амьдрал”-д маш том үүрэг гүйцэтгэнэ. Нүцгэн биес хоорондоо хүрэлцэж, юугаар ч сольшгүй нандин мэдрэмж өгөх нь ойлгомжтой. Түүчнлэн таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хайртыгаа дахин дурлуулах болно. Энэ үнэхээр үнэн шүү.



2. Бат бөх тайван нойрсоно
Заримдаа унтлаганы хувцасны мөр, ханцуй зэрэг нь биед таагүй оргиж, тухгүй унтах нөхцөл болдог. Харин нүв нүцгэн унтсанаар эрх чөлөөг танд бэлэглэж, бат бөх тайван унтах боломжийг бүрдүүлж өгдөг байна.



3. Таны цагийг хэмнэнэ
Инээдтэй сонсогдож байж болох ч заримдаа хувцсаа ч солих тэнхээгүй болтлоо ядарсан үе хүн бүхэнд байдаг шүү дээ. Тэгвэл яг тийм өдрүүдэд ажлын хувцсаа бүгдийг нь тайлж хаяад, эхээс төрсөн биеэрээ орондоо орох шиг жаргал үгүй.



4. Эмэгтэйчүүдэд тустай
Өдөржин масктай явбал та яах вэ? Мэдээж амьсгалахад хэцүү болж, дотор давчдаж эхэлнэ. Яг үүнтэй адил эмэгтэйчүүдийн эмзэг эрхтэн ч “давчдах” тохиолдол бий. Тиймээс нүв нүцгэн унтаж, эрх чөлөөтэй нэг шөнийг өөртөө бэлэглээрэй.



5. Өөрийгөө танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Заримдаа бидэнд өөрийнхөө нүцгэн биеэ толинд харахад эвгүй, ичмээр санагдах үе бий. Тэгвэл шөнөдөө нүцгэн унтаж өөрийнхөө биеийн аль хэсгийг дур булаам гэдгийг илүү танин мэдэх боломжтой боллоо. Эхэндээ танд эвгүй санагдаж магадгүй ч хэдэн өдрийн дараа гэхэд л хувцастай унтаж чадахгүй болохвий.



6. Арьсны хөгшрөлтийг сааруулна
Арьсанд ч гэсэн агаар хэрэгтэй. Тиймээс элдэв янзын хөвөн даавуу, синтитек материал “нөмөрч” байхын оронд зүгээр л нүцгэн унтаарай.



7. Хамгийн итгэмээргүй нь... жин хасахад нөлөөлнө
Нүцгэн унтсанаар өлсөх мэдрэмжийг хянадаг кортисол хэмээх гормоныг бууруулж, жин хасахад нөлөөлдөг байна. Түүнчлэн хөгшрөлтийг ч мөн удаашруулдаг гэнэ шүү.



8. Чихрийн шижингээр өвчлөх магадлалыг бууруулна
Нүцгэн унтсанаар өрөөний температурыг биеэрээ мэдэрч, инсулинд илүү мэдрэмтгий болсноор энэ нь цусан дахь чихрийн шижингийн хэмжээг бууруулахад тус болдог ажээ.



9. Нойргүйдлийг арилгана
Нойргүйдэх хэд хэдэн шалтгаан байдгийн нэг нь биеийн дулаан юм. Нүцгэн унтахад хувцастай унтсанаас илүү дулаахан байдаг. Тиймээс таныг зовоож буй нойргүйдлээ энэ аргаар арилгах гээд үзээрэй. Гайхалтай үр дүнг өгнө гэдэгт итгэлтэй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()