Элэг юунаас болж өвчилдөг вэ?

Элэг нь бидний хийдэг буруу зуршлаас болж өвчилдөг ч,  нөхөн төлжихдөө сайн эрхтэн юм. Түүнийг сайн арчилж, хайрлаж чадвал ахин үйл ажиллагаа нь бүрэн сэргэх боломжтой. Тиймээс та бүхэндээ бид юуг зөв, буруу хийж байгаагаа мэдэж, элгээ хэрхэн хамгаалах тухай мэдээллийг хүргэе!

Элэг юунаас болж өвчилдөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бие засалгүй удаан тэвчих

Өглөө бүр сэрсэн даруйдаа бие засч хэвшээрэй. Таны биеэс хорт бодис шээсээр хөөгдөн гардаг учир энэ зуршлыг хэвшүүлэх нь элгэнд төдийгүй эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Сонирхуулахад, давсагны өмөн үү, зүрх судасны эмгэг, шээсний замын гэмтэл зэргүүд нь шээсээ удаан хугацаагаар барьж, тэвчсэнээс болж үүсдэг байна. 

Бие засалгүй удаан тэвчих

2 Эмийн буруу хэрэглээ

Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг "ацетаминопен" буюу "парацетамол"-д "тиленол" хэмээх бодис ихээр агуулагддаг бөгөөд хэрэв заагдсан тунг хэтрүүлбэл, энэ нь элгийг хүчтэй дарангуйлдаг гэнэ. Зайлшгүй тохиолдлоор уг эмийг хэрэглэж байгаа бол өдөрт  гурваас илүү ширхэгийг уухгүй байхыг эмч нар зөвлөдөг. 

Эмийн буруу хэрэглээ

3 Тамхины хор элгэнд ч бас очдог

Тамхины давирхайн хор уушгинд хуримтлагдахаас гадна элгэнд цусаар дамжин очдог. Ингэснээр элгэнд бий болсон өвчлөл маш хурдан сэдэрч, хүндрэх эрсдлийг дагуулдаг. Багахан хугацаанд тамхи татсан хүмүүст дээрх асуудал тулгарахгүй ч, донтох аюултай учир аль болох эртхэн муу зуршлаасаа салаарай. 

Тамхины хор элгэнд ч бас очдог

4 Хоолыг хэтрүүлж идэх

Илүүдэл жинтэй болох үед хэвлийд хуримтлагдсан өөх нь элгэнд ч мөн нөлөөлж, элэгний өөхлөлтийг үүсгэдэг. Эхний үед тодорхой шинж тэмдэг илрэхгүй боловч, хүндэрвэл маш аюултай. Шинж тэмдэг нь илэрч эхлэхэд, элэг аль хэдийн маш их гэмтэж, муудсан байдаг. Тиймээс та элгээ өвчлүүлэхийг хүсэхгүй байвал одооноос илүүдэл жингээ хаяарай.

Хоолыг хэтрүүлж идэх

5 Өглөөний цайг алгасах

Өглөөний цайнаас хүн тухайн өдрийн эрч хүчээ авдаг. Элэг ч мөн адил. Тиймээс шинэхэн жимс,  тэжээллэг уураг ихтэй хоолыг өглөөний цайндаа сонгож хэрэглээрэй.

Жишээ нь: Цэвэр жүрж болон алимны шүүс, өндөг гэх мэт...

Өглөөний цайг алгасах

6 “Сахарын хэмжээ”

Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээс болж элгэнд өөх тос хуримтлагдах бөгөөд энэ нь элэгний хатуурал болон "элэгний цироз" үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс эрүүл зөв хооллож, бүрэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох татгалзаарай.

“Сахарын хэмжээ”

7 “Уураг ихтэй хоолноос татгалзах”

Хүн өдөр тутам идэж буй хоолноосоо тодорхой хэмжээний илчлэг, нүүрс ус, өөх тос болон уургийг авч байх ёстой. Харин хүмүүс хоолны дэглэмийг буруу барьснаасаа болж элэгний авах ёстой шим тэжээлийг хорогдуулж, өвчлөхөд нь нөлөөлдөг байна.

“Уураг ихтэй хоолноос татгалзах”

8 Архины хэрэглээ

Алкохоль ихээр хэрэглэх нь элгэнд хортой гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Архинаас үүдэлтэй “алкохолийн гепатит” нь элгэнд өөх хуримтлагдаж, хавдар үүсч, хатуурах шинж тэмдгүүдээр илэрнэ. Энэ өвчин нь маш аюултай бөгөөд элгийг хамгийн ихээр гэмтээдэг байна.

Архины хэрэглээ

9 “Витамин дутагдах”

В-ийн төрлийн витаминууд нь элгэний хатууралтай бүрэн тэмцэж чадахгүй ч, энэ үед илрэх ой санамжаа алдах болон мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүдийг нь үгүй хийдэг байна.

“Витамин дутагдах”

10 Нойргүйдэл

Нойргүйдэл олон өвчний суурь болдог. Хангалттай нойргүй олон хоног явах нь элэг өөхлөх томоохон шалтгаануудын нэг ажээ. Хэрэв та нойргүйдлээр шаналж байгаа бол элдэв эм уулгүйгээр эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг эрдэмтэд зөвлөж байна.  

Нойргүйдэл

Танд бидний мэдээлэл таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()