“СКАЙТЕЛ” групп Монголын дуу хөгжмийн салбарт шинэ боломжийг нээнэ

2015-12-11, 17:23
2,576
“Скайтел” Групп нь Монголын дуу хөгжмийн салбарт хөрөнгө оруулалт хийж, шинэ боломжийг нээх хамтын ажиллагааг эхлүүлэхээр “Хай-Фай Медиа” Групптэй санамж бичигт гарын үсэг зурлаа.
“СКАЙТЕЛ” групп Монголын дуу хөгжмийн салбарт шинэ боломжийг нээнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Бид хамгийн өргөн 3G сүлжээгээрээ дамжуулан  зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрөлтэйгээр, дуу хөгжмийг гар утсаараа цаг алдалгүй хүлээн авч, сонсох боломжийг нийт Монгол хэрэглэгчдэдээ хүргэхээр хамтран ажиллахаар боллоо.

“Скайтел” групп нь гадаадын болон Монгол уран бүтээлчдийнхээ үнэ цэнэтэй оюуны бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр олон нийтэд хүргэх, улмаар Монголын дуу хөгжмийн салбарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилготой.

Дуу хөгжмийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр, чанарын өндөр түвшинд таны сонорт бид хүргэнэ. 


















ХОЛБОО БАРИХ УТАС: 90111091

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.