Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

Хосуудын хоорондын харилцааг авардаг, бас бусниулж ч болох зүйл бол ор дэрний асуудал байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд нэг том ялгаа бий. Эрчүүд илүү хурдтай, хурц ширүүн сексэд дуртай байдаг бол харин эмэгтэйчүүд яг эсрэгээрээ энхрий зөөлөн сексэд дуртай байдаг байна. Бүсгүйчүүд эр нөхрөөсөө яг юуг ихээр хүсдэг бол? Нөхрүүд нь тэднийг ойлгож, харилцаандаа шинэ зүйл авчирч чаддаг болов уу?
Эмэгтэйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?


1. Яарах хэрэггүй
Ихэнх эрчүүд орон дотроо орсон хойноо гялс “хүслээ гүйцээчихээд” цаашаа хараад унтаад өгдөг. Эсвэл нэг юманд яараад байгаа юм шиг л ханддаг нь бүсгүйчүүдэд таалагддаггүй. Харин тэд эрчүүдээс юу хүсдэг гээч? Бүх хувцсыг нь удаанаар тайлан, арьсных нь хэсэг бүрийг зөөлхөн үнсэж, сэтгэлээсээ энхрийлээсэй хэмээн хүсдэг аж. Энэ нь ч аль алинд нь сексээс дутуугүй таашаалыг өгдөг.



2. Таашаал болгон адилгүй
Мэдээж эмэгтэйчүүд нөхрөө заримдаа дүрсгүйтэх, бага зэргийн догшин авир гаргахад нь дуртай байдаг. Гэвч түүнийгээ хэтрүүлэн, үснээс нь чанга зулгаах, арьсыг нь улайж хорстол нь алгадах, чанга хазах, хүчтэй цохих зэрэг нь өөрсдөд нь л таатай байдаг байх, харин эмэгтэйчүүдэд бол аймшигтай, гомдмоор санагддаг гэнэ. Тиймээс эрчүүдээ, хайртай бүсгүйтэйгээ цагаа олж, хэмжээ хязгаараа мэдэж дүрсгүйтэж байхыг зөвлөе.



3. Илүү нууцлаг, таахыг аргагүй байгаасай
Нууцлаг, гэнэтийн зүйлс илүү амттай байдаг шүү дээ. Орой болгон нөгөө л нэг өрөө, нөгөө л нэг байрлал... залхмаар биш гэж үү? Түүний оронд санаанд оромгүй газар, эгзгийг нь тааруулж бүсгүйдээ таашаал өгдөг байх нь тэдэнд үнэхээр мартахын аргагүй, ер бусын санагдах нь гарцаагүй. Хүн гэдэг амьтан ердөө ийм л зүйлээр дутагдаж явдаг юм шүү дээ.



4. Юу хүсч байгаагаа нээлттэй ярилцдаг байгаасай
Хүн болгонд туршиж үзэхийг хүсдэг зүйл бий. Түүнийгээ хоорондоо чөлөөтэй ярилцаж байж бие биенийгээ илүү ойлгохоос ганцаараа л бодоод яваад байх нь утгагүй хэрэг. Тиймээс үнэхээр хайртай л бол юу хүсч байгаагаа, юуг туршиж үзмээр байгаагаа нээлттэй ярилцахыг хүсдэг байна.



5. Илүү их үнсэлт...
Эмэгтэйчүүд, эрчүүдийн сэрлийн цэг тэнгэр газар мэт өөр гэж хэлэхэд буруудахгүй байх. Тэдгээрийг үнсэлтээр өдөөн хатгаж, өөрсдийгөө энхрийлүүлэх нь эмэгтэйчүүдэд маш онцгой мэдрэмжийг өгдөг ажээ. Тиймээс ганц нэг үнссэн болчихоод хаячихдаг биш харин эхнэрээ чин сэтгэлээсээ хайрлаж, түүнийхээ биеийн хэсэг бүрийг үнсээрэй.



6. Эрчүүд санаачлагыг гартаа авахад тэд дуртай байдаг.
Эрчүүдийг бүх зүйлийг өөрийн санаачлага, зохион байгуулалтын дор хийх нь эмэгтэйчүүдийн дуртай зүйлсийн нэг. Ингэснээр тэд ямар нэг зүйлээс ичиж зоволгүй, санаа амар байж чаддаг ажээ. Түүнчлэн эрчүүдийг үнэлэх үнэлэмж нь ч илт нэмэгддэг байна.



7. Амин хувиа хичээсэн биш байгаасай
Хамтрагчийнхаа хүслийг биелүүлж чадна гэдэг гайхамшигтай зүйл. Хэн хэн нь энэ явдлын дараа сэтгэл хангалуун үлдэнэ гэдэг амаргүй ч, багахан сэтгэл байхад л болчихдог. Тиймээс эрчүүд зөвхөн хувиа бодолгүй, хамтрагчаа ч гэсэн хайрлаж энхрийлэх, түүний юу хүсч байгааг мэдрэхийг хичээгээрэй.



8. “Яг тэр үеэр” намайг магтсан үг хэлээсэй
Бүсгүйчүүд чихээрээ дурладаг гэдгийг санаж байгаа биз дээ? Сексийн үеэр хайртай бүсгүйгээ магтах, түүнийг хичнээн үзэсгэлэнтэй, тачаангуй, дур булаам бүсгүй болохыг нь аяархан шивнэвэл хайрт чинь өөртөө улам итгэлтэй болж, таныг гайхшруулах болно.



9. Дүрд орж тогломоор байна
Магадгүй та хоёрт хамт байх аятайхан боломж гарсан бол энэ үнэт цагаа битгий дэмий өнгрөөгөөрэй. “50 Shades of Grey”-ийн хосууд ч болж болно шүү дээ. Хайртай бүсгүй тань таниас ийм зүйлийг нууцхан хүлээж явдаг гээд боддоо.   



10. Бэлтгэл ч чухал шүү
Бэлтгэл гэдэг нь ерөнхийдөө ариун цэврийн тал дээр л яригдаж байгаа асуудал. Усанд орчихсон, биеэ бэлдчихсэн, сайхан үнэртэй залууд шунан дурлахгүй ямар эмэгтэй байх билээ? 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()