Үзэмтэй кекс хэрхэн хийх вэ?

2015-12-09, 20:35
32,571

12-р сар гарахаар л амттай зүйлс идмээр, өөрийн гараар хиймээр, зочдоо түүгээрээ дайлмаар санагддаг л биз дээ? Харин яг ямар дессерт хийхээ мэдэхгүй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаад та бүхэнд үзэмтэй кекс гэрийн нөхцөлд хялбархан хийх аргыг хүргэж байна.

Үзэмтэй кекс хэрхэн хийх вэ?
 
Орц:
-5 аяга гурил
-1 хоолны халбага элсэн чихэр
-1 цайны халбага давс
-1 чимх задь
-Нэг жижиг уут бялууны хөөлгөгч (bakery powder)
-1/4 халуун бүлээн ус
-Тал аяга бүлээн сүү
-3ш өндөг
-Тал аяга үзэм
-1 хоолны халбага хайлуулсан цөцгийн тос
 
Хийх арга: 
1. Том саванд гурил, элсэн чихэр, давс, задиа нунтаглаж хийгээд, хөөлгөгчөө бүлээн усандаа найруулан, түүн дээрээ сүү болон өндгөө хийн зуурмагаа бэлтгээрэй. Эвлэсэн гуриландаа угаасан үзмээ шигтгэж өгөөрэй.



2. Шарах шүүгээгээ 190 градуст халаана.


 
3. Шарах шүүгээний тавцангаа бага зэрэг ургамлын эсвэл оливын тос болон цөцгийн тосоор тосолж өгөөд бэлтгэсэн зуурмагаа жижиг хэвэнд оруулаад, 5-10 минут алтан шаргал өнгөтэй болтол нь жигнээрэй. Листнийхээ дээр калькан цаас тавьж өгвөл наалдахгүй амар байх болно.



4. Бэлэн болсон кексээ гаргаж ирэн, крем, какао, сахарын пудр зэргээр чимэглэж болно.
Эсвэл дангаар нь ч идсэн болно. Та сайхан хооллоорой


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()