Олны дургүйцлийг хүргэсэн хүний мөсгүй эмэгтэй

2015-12-10, 02:30
28,548
Цаг хугацаа өнгөрч, хөгжил дэвшил нэмэгдэхийн хэрээр хүнийг хүн болгодог үнэт зүйл, “хүн чанар” хэмээх ойлголт замхран бүдгэрсээр, одоо бүр нэг мөсөн арилж байгаа бололтой. Энэхүү жигшмээр хэргийн нэгэн жишээ саяхан Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт гарсан байна.
Олны дургүйцлийг хүргэсэн хүний мөсгүй эмэгтэй


АНУ-ын иргэн Марлон Сюль (Marlon Sewell) хэмээх залуу тухайн үед жолооны үнэмлэхгүй явж байсан бөгөөд гол зам дээр явж байсан автобус гэнэт туслах зам руу хальтирч орж ирсэн байна. Автобустай мөргөлдөхөөс зайлсхийсэн Марлон явган хүний зам руу огцом хурдтай орж ирснээр тэнд явж байсан явган зорчигч хүчтэй мөргүүлэн, цус ихээр алдаж, газар дээрээ нас баржээ. Энэ үеэр ослын газартай ойр явж байсан эмэгтэй, хохирогч бүсгүйг харсан хэрнээ юу ч болоогүй юм шиг, барьж явсан пиззагаа идээд явж байгаа нь гудамжны камерын бичлэгт тод үлдсэн байна. Тэрхүү бүсгүйн өөрийн хувиа хичээсэн, хүн чанаргүй байдал олон хүний дургүйцлийг хүргээд амжсан юм.



Амиа алдсан явган зорчигч эмэгтэйг Викториа Никодемус (Victoria Nicodemus) гэдэг байжээ. Тэрээр 31-хэн насандаа ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.


Тэр хавийн хүмүүс пицца идэж буй “өлсгөлөн бүсгүй”-г шүүмжлэн,
“Түүнийг ийм тоомжиргүй зан гаргасанд үнэхээр гайхаад барахгүй байна” гэжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()