Дэлхийн хамгийн царай муутай амьтад

Хорвоо ертөнцийг сайхан, муухай хоёр хосолж байж дүүргэдэг жамтай. Сайхны хажуугаар саар гэгчээр энэ удаагийн дугаартаа бид хүн бүхний төдийлөн сайн мэддэггүй аймшигтай басхүү муухай царайтай амьтдыг хүргэж байна. Муу муухай ч гэсэн тэд амьтай голтой, амьтад юм даа.
Дэлхийн хамгийн царай муутай амьтад


1. Далайн гүний гахай
Эдгээр амьтад нь 10 орчим см-ийн урттай, тэмтрүүлтэй төстэй  таван хос хөлтэй юм. Үнэрлэх чадвараараа хоолоо олж иддэг бөгөөд тэдний харагдах байдал гахайтай төстэй, ягаан арьстай учраас ийм нэртэй болсон болов уу. 



2. Алмасан хавч

Алмасан хавчийг биологичид анх 2005 онд Номхон далайгаас илрүүлжээ. Түүний үсэрхэг сэгсгэр бие болон гарнаас үүдэн ийнхүү домгийн амьтны нэрээр нэрлэсэн байна. Энэхүү амьтад нь одоогоор бүрэн судлагдаагүй байгаа ч төрөлхийн цагаан шар өнгөтэй, хараагүй байх магадлалтай гэнэ.



3. Загалмайт загас
Энэхүү загас нь хүүхэд багачуудын үзэх дуртай "Немогийн эрэлд" хүүхэлдэй кинон дээр хурц арзгар шүд, том толгой, урт сүүлтэйгээр дүрслэгддэг. Загалмайт загас нь 30-60 см-ийн урттай, 75-1500 метрийн далайн гүнд амьдардаг байна. Мөн Геннисийн номонд аймшигтай төрх, урт удаан амьдрах чадвараараа дээгүүр бичигддэг ажээ.



4. Японы хавчин аалз
Найман хөлтэй энэхүү далайн хавч нь далайн хамгийн том амьтдын тоонд орно. Японы Хоншу арлын далайн өмнөд хэсэгт 150-800 метрийн гүнд усанд амьдардаг. Түүний хөлнүүд ойролцоогоор 3,6 метрийн урттай байдаг бөгөөд тэрээр маш тайван төдийгүй 100 жил хүртэл амьдрах хосгүй чадвартай гэнэ. 



5. Аварга хавчин хорхой
Энэхүү аварга хорхой нь Атлантын далайн гүнд  амьдардаг бөгөөд уртаараа 40 см, өндөр нь 75 см байдаг байна. Түүнчлэн тэд үхсэн загасны сэг зэм болон ургамлаар хооллодог бөгөөд найман долоо хоногийн турш өл даах чадвартай байдаг гэнэ шүү.



6. Хятадын аварга гүрвэл
Аварга гүрвэл нь 30 сая жилийн турш хувьсан өөрчлөгдсөний эцэст өнөөгийн төрхөө олжээ. Тэд ихэвчлэн усанд амьдардаг ба  уртаараа 175 см хүртэл өсдөг байна. Эдгээр амьтад хараа муутай ч үл мэдэг чичиргээг хүртэл мэдрэх маш өндөр мэдрэмжтэй, ихэвчлэн шөнө ангаа хийдэг бөгөөд  хавч, загас, мэлхий, шавьж, сам хорхой, дун, өт зэргээр хооллодог байна.



7. Могой гүлмэр
Агуй доторхи гүехэн усанд амьдардаг ба уртаараа 8-12 см, урд хойд дөрвөн хөл нь гурван хуруутай. Тэдний арьс маш эмзэг төдийгүй хүний арьстай төстэй байдаг гэнэ. Хараа нь маш муу учраас үнэрлэх, сонсох мэдрэмж нь сайн хөгжсөн байдаг ажээ.



8. Аварга том Гренадир
Энэхүү загас нь Номхон далай болон Баренцын тэнгис, Агнуурын тэнгисийн хойд хэсэгт амьдардаг гүний усны загас юм. Эдгээр загаснууд уртаараа хоёр метр хүрдэг бөгөөд том нүд, урт сүүлтэй байдаг аж.



9. Май загасны "хаан" 
"Хаан" гэгддэг энэ загас нь ижил төрлийн загаснууд дундаа хамгийн урт загасны тоонд ордог байна. Далайн усанд 300-1000 метрийн гүнд, ихэвчлэн том чулуу, далайн замагний доор нуугдан амьдардаг. Энэ амьтан хэдийгээр аймшигтай харагддаг ч хүнд ямар ч аюулгүй юм байна.



10. Ангор туулай
Эдгээр амьтад нь Турк улсаас гаралтай. Тэдний арьс үс нь зөөлөн торгомсог байдаг учир хүмүүс бизнесийн зорилгоор түлхүү үржүүлдэг байна. Мөн гэрт тэжээхэд тохиромжтой. Амьдрах хугацаа нь ойролцоогоор 7 жил үргэлжилдэг бөгөөд нас бие гүйцсэн Ангор туулай 3.6 кг хүртэл томордог.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()