Богино долгионы зууханд хийж болохгүй зүйлс

2015-12-07, 22:37
21,787
Орчин үед хүмүүсийн амьдралыг хамгийн ихээр хөнгөвчилж байгаа зүйлсийн нэг бол яахын аргагүй печь билээ. Бид богино долгионы зуух буюу печийг хүнсний зүйл гэсгээх, хоол халаах болон богино хугацаанд хоол хийхэд хэрэглэдэг. Харин зарим хүмүүс юуг хийж болох болохгүйгээ мэддэггүйгээс болж богино долгионы зуухаа эвдлэх, шатаах, бүр цаашлаад гэртээ гал гаргах ч явдал тохиолддог. Иймд та бүхэнд сануулга болгох үүднээс энэхүү мэдээг бэлтгэн оруулж байна.
Богино долгионы зууханд хийж болохгүй зүйлс


1. Аяга таваг угаадаг пролон
Хэдийгээр печьний дотор талыг цэвэрлэх үед халаасан пролон, алчуур хэрэгтэй байдаг ч, гал гарах аюултай учир хуурай пролон битгийн хийгээрэй.



2. Метал сав суулга
Метал савны гадаргууд долгион ойж гал гаргах аюултай тул түүнийг халаах хориотой.



3. Өндөг
Чанасан өндгийг богино долгионы зууханд халааж хэзээ ч болохгүй. Халааснаас үүдсэн хий өндгөн дотор үүсч, нэг төрлийн дэлбэрэлт үүсдэг. Тиймээс өндөг халаавал та өөрөө идэх өндөггүй үлдэж, харин дараа нь зуухаа нэг сайн цэвэрлэх л хэрэгтэй болох байхдаа...



4. Тугалган цаас
Тугалган буюу мөнгөлөг цаасыг бид аливаа хүнсний бүтээгдэхүүнийг хэлбэрт оруулах, хатааж, муутгахгүйн тулд ороож тавих гэх мэтчилэн хэрэглэдэг. Тэгвэл мөнгөлөг цаас нь металын найрлагатай тул мөн л шатаж, дэлбэрэх аюултай. Түргэн хоолны газраас бургерыг мөнгөлөг цаасанд ороож өгөх нь бий. Хүмүүс түүнийг шууд халааж болохгүй гэдгийг мэдэлгүй богино долгионы зууханд хийчихдэг нь гал гарах бас нэгэн шалтгаан болдог.



5. Аяны аяга
Ихэнх аяны аяганууд гангаар хийгдсэн металын найрлагатай байдаг тул мөн л халаах боломжгүй. Хэрвээ хуванцар аяга бол богино долгионы зууханд хийхэд аюулгүй гэсэн бичиг байгаа эсэхийг нягтлаарай.



6. Метал хүрээтэй таваг
Хэдийгээр шаазан аяга, таваг ч гэлээ метал эмжээртэй хэсэг нь богино долгионы зуухыг тань гуравхан секундэд эвдчихэж дөнгөнө.



7. Цаасан уут
Дан цаасан уут ч биш, гялгар уутанд хоол хүнс хийн халаах нь их хэмжээний хорт бодисыг ялгаруулж, хоолонд шингээдэг. Үүнээс үүдээд хорт хавдарын эс үүсдэг байна.



8. Халуун ногоо
Халуун ногоог халаахад гал гарахгүй боловч эрүүл ухаанаар бодоход л хүний биед маш хортой гэдэг нь тодорхой.



9. Хуванцар сав

Нэг удаагийн аяга, таваг болон пластик савнуудыг богино долгионы зууханд хийхэд хайлж, урсан хортой бодисууд ялгаруулан хүнсний бүтээгдэхүүнд шингээдэг.



10. Хоосон халаах
Та тогоо үрж тогломооргүй байгаа бол хоосон битгий ажиллуулаарай. Ингэснээр богино долгион илүү ихээр хуримтлагдаж, дараа нь хийх хоол хүнсэнд бүр илүүтэйгээр шингэдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()