Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. “Frozen” - Олаф
“Хайр гэдэг бол хэн нэгнийг өөрөөсөө илүүд үзэх явдал юм”.

2. “Brave” - Меридит гүнж
“Бидний хувь заяа бидний дотор нуугдаж байдаг. Үүнийг л олж харах хэрэгтэй”

3. “DC Universe” – Флаш
“Амьдрал биднээс зорилготой байхыг шаарддаггүй юм. Харин бид өөрсдөө зорилготой амьдрах хэрэгтэй болдог ”

4. “Пиноккио” – Шидэт дагина
“Зөн совиндоо ямагт итгэ. Тэр чиний амьдралын хөтөч болог”

5. “Мулан” – Муланы аав Фа Жоу
“Хамгийн сүүлд ургасан энэ ганц цэцэг бусдаасаа хичнээн илүү үзэсгэлэнтэй харагдана вэ... Чи минь яг л ийм шүү дээ”

6. “Хөвсгөр Боб” – Патрик
“Зарим асуудлаа шийдэхийн тулд бид өөрсөдтэйгээ үргэлж ярилцаж байх хэрэгтэй”

7. “Цасан гоо ба долоон одой” – Цасан гоо
”Чи үргэлж залуугаараа байхад хэзээ ч хөгшдөхгүй”

8. “Супер гэр бүл” – Эдна
“Би хэзээ ч эргэж хардаггүй. Зүг чиг, баримжаагаа алдчихаад байдаг юм”

9. “Adventure time” – Жейк
“Ямар нэг юманд алдана гэдэг нь тухайн зүйлдээ гаршахын эхлэл болдог”

10. “Немогийн эрэлд” – Дори
“Юу ч болсон хамаагүй сэлээд л бай”

11. “Лило Ститч 2” – Ститч
“Охана гэдэг нь гэр бүл гэсэн үг. Гэр бүл гэдэг нь хэн ч хэзээ ч бие биенээ орхихгүй байхыг хэлдэг юм”

12. “Алиса гайхамшгийн оронд” – Алиса
“Би хэзээ ч өчигдөр лүүгээ буцаж чадахгүй. Тиймээс эргэж харамсалгүй цаашаагаа л яваад байхаас....”

13. “Геркулэс” – Зевс бурхан
“Жинхэнэ баатар булчингийнхаа том жижгээр хэмжигддэггүй юм. Харин зүрх сэтгэлийнхээ хүчээр алдаршдаг юм”

14. “Зул сарын өмнөх хар дарсан зүүд” – Жейк Скеллингтон
“Аливаа зүйлийг харж чадахгүй байна гэдэг нь түүнд итгэхгүй байхын нэр биш”

15. “Араатны хаан арслан” – Рафики сармагчин
“Өнгөрсөн цагт чамайг шархлуулсан зүйлс олон байгаа нь мэдээж. Гэвч чи тэр мэдрэмжээс зугтаасны оронд түүнээс суралцах нь л чухал. ”

16. “Супер гэр бүл” - Эласти
“Чиний өвөрмөц тал бол чамд байгаа хамгийн үнэт зүйл. Үүнийгээ хамгаалахын төлөө тэмц”

17. “Үнсгэлжин” – Шидэт дагина
“Ид шидэнд ч гэсэн хил хязгаар, цаг хугацаа гэж байдаг юм шүү”

18. “Tangled” – Рапунзел
“Хайрцагнаасаа гарах үед хамгийн сайхан зүйлсийг олж болдог”

19. “Мэлхий гүнж 2” – Тиана
“Үлгэр биелэх эсэх нь зөвхөн чамаас л шалтгаалдаг юм”

20. “Нотрдамийн бөгтөр” – Кваземодо
“Өнөөдөр ч бүх хүчээ шавхахад гайхалтай өдөр байна даа”

21. “Микки Маус” – Микки Хулгана
“Өөрийгөө шоолно гэдэг өөрийгөө хайрлаж байгаагийн л шинж”

22. “Кунфу Панда” – Шифу мастер
“Дотоод сэтгэлийн амар амгалан бүтэн байгаа цагт ямар ч зүйл боломжтой болдог”

23. “Teen Titans” – Равен
“Айдас гэж юу байдгийг надад тайлбарлаад өгөх хүн байхгүй биз?”

24. “Винни Пүүх” – Йор илжиг
“Бусдын тухай бодлоо л жаахан өөрчилчихвөл бүх зүйл өөрчлөгддөг”

25. “Frozen” – Анна гүнж
“Хайр бол нээлттэй хаалга”
