Одуудын үзэсгэлэнтэй охид

Зарим жүжигчдийг хараад бид “Хөөөх... энэ чинь түүний охин байсан юм уу. Тэгвэл ч нэрд гарах нь аргагүй л юм байна” хэмээн уулга алдацгаах нь бий. Гэвч тэд алдартай эцэг эхийнхээ нөлөөгөөр ч биш, өөрсдийн хүч хөдөлмөрөөр олны танил болж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татдаг байна. Ингээд тэдний тухай сонирхоцгооё.
Одуудын үзэсгэлэнтэй охид


1. Иоланда Фостерийн охин Жижи Хадид
Америкийн өсөх ирээдүйтэй загвар өмсөгч, сахиусан тэнгэр Жижи Хадид бол жүжигчин Иоланда Фостер (Yolanda Foster)-ийн охин аж. Тэр 3 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд тэднээс хамгийн авьяастай нь Жижи юм. Түүнээс өөртөө итгэлтэй, нууцлаг зан чанар, ихэмсэг бардам дүр төрх илхэн харагддаг.



2. Крис Женнерийн охин Кендалл Женнер
Кендаллийн ээж бол алдарт Кардашьяны охидыг төрүүлж өсгөсөн Крис Женнер юм.  Тэр анх охидын хамт “Keeping up with Kardashians” реалити шоугаараа олны танил болж байв. Харин түүний охидууд бүгд загварын салбарт хөлөө олцгоосон бөгөөд хамгийн дур булаам нь өдгөө 20 настай Кендалл Женнер билээ.



3. Шварцнейгерийн охин Катрин
Арнольд Шварцнейгерийн үзэсгэлэнт охин дөнгөж саяхнаас л олны нүдэнд ил гарч иржээ. Катрин Шварцнейггер өдгөө 25 настай бөгөөд ном унших маш дуртай гэнэ. Тийм болохоор л гэрээсээ цухуйлгүй, ном уншиж өдрийг өнгөрөөдөг байж шүү дээ.



4. Стивен Тайлорийн охин Лив Тайлор
“Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлорийн охин Лив Тайлор хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүний компаний нүүр царай болсон алдартай нэгэн ажээ.



5. Курт Кобэйний охин Фрэнцис Бен Кобэйн
Маш залуудаа хорвоог орхисон домогт рок дуучны охин өдгөө 23 настай бөгөөд урлагт ухаангүй дуртай гэнэ. Тэр аав ээжийгээ өвчсөн мэт дууриажээ.



6. Ленни Кравитзийн охин Зое Кравитз
Дуучин Леннигийн том охин Зое Кравитз загварын ертөнцийг байлдан дагуулж буй өсөх ирээдүйтэйй залуу модель юм.



7. Вэйн Гретзкигийн охин Паулина Гретзки
Канадын алдарт тамирчин, хоккейчиний охин Паулина өдгөө 26 настай бөгөөд загвар болон урлагийн талын авьяастай нэгэн учир эрчүүдийн анхаарлыг соронзон мэтээр татдаг ажээ.



8. Жосеф Саймоний охин Анжела Саймон
Rev Run хэмээх тайзны нэрээрээ алдаршсан реппер Жосеф Саймоний охин Анжила үзэсгэлэнтэй царай, тачаангуй биеэрээ олныг байлдаг дагуулдаг. Өдгөө 28 настай Анжела хувийн бизнес эрхэлдэг бөгөөд хандив буяны ажилд ханцуй шамлан орж, олон хүмүүст тусласаар иржээ. 



9. Халк Хоганий охин Брүүк Хоган
Тэднийг бодит амьдрал дээрх “Үзэсгэлэнт охин ба жонон 2” хэмээн нэрлэдэг. Дуучны карьераа орхисон Брүүк одоо хувийн бизнесээ амжилттай авч яваа гэнэ.



10. Мик Жаггерын охин Жиоржио Мэй Жаггер
Английн домогт дуучны охин Мэй Жаггер “L’Oreal” компанийн нүүр царай болж, загварын амжилтаа ахиулсан юм. Тэрээр 23 насандаа Английн эрчүүдийн сэтгүүлээс гаргасан хамгийн дур булаам эмэгтэйгээр нэрлэгдэж байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()