Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. АНУ-д 2012 оны байдлаар дор хаяж 17 хүүхдийг “Siri” хэмээх iPhone утасны аппликэйшний нэрээр нэрлэжээ.
2. Дэлхий даяар ойролцоогоор 682 сая iPhone утас ашиглагдаж байна.
3. Энэтхэгээс Хятадын баруун өмнөд хэсэг хүртэлх ойд “Firefox” нэртэй улаан панда амьдардаг. “Firefox” гэдэг нь бидний ашиглаж буй интернэтийн браузер гэдгийг мэдэх хэрэгтэй байх.
4. “Робот” хэмээх үг нь Чех хэлний “robota” буюу орчуулвал “албадан хөдөлмөр хийлгэх” гэсэн үгнээс гаралтай ажээ.
5. Анхны видео тоглуулагч 1956 онд төгөлдөр хуур шиг том хэмжээтэйгээр анх үйлдвэрлэгдэж байв.
6. Дэлхийн хамгийн анхны зургийн аппарат 8 цагийн турш ганцхан л зураг авдаг байжээ.
7. Дэлхийг өөрчилсөн 3 алим бий. Эхнийх нь Адам Евагийн алим, хоёр дахь нь Исаак Ньютоны толгой дээрээс унасан алим, харин гурав дахь нь Стив Жобсын “Apple” компанийн лого болсон алим юм.
8. АНУ-ын Аляска муж бол Англи хэлний QWERTY мөрөөр бичдэг цорын ганц муж юм.
9. Америкт 8 хос тутмын нэг нь интернэтээр танилцсан байдаг.
10. Технологийн компаниуд Шинэ Зеланд улсад шинэ гаргасан бүтээгдэхүүнүүдээ туршиж үздэг. Учир нь Шинэ Зеланд бусад улс орноос харьцангуй алслагдмал байдгаас тухайн бүтээгдэхүүний талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл хурдтай тархадгүй гэнэ.
11. Билл Гейт хувийн хаусныхаа загварыг, өөрийн өрсөлдөгч болох Стив Жобсын бүтээсэн “Mac”-аас санаа аван бариулж байжээ.
12. “NYU-Poly” хэмээх роботон загасыг 2012 онд зохион бүтээсэн бөгөөд акуариумд хийхэд маш сайн сэлж, бусад загаснуудыг араасаа дагуулж байсан байна.
13. Японы нэгэн үйлдвэр бүтэн сарын турш ямар ч амьд хүний оролцоогүйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Энэ хооронд зөвхөн роботоууд л ажиллаж байсан юм.
14. Мексикийн нэгэн хотод нохойныхоо ялгадсыг хиймэгц үнэгүй Wifi цацдаг хогийн сав байдаг ажээ.
15. Хятадад хуурамчаар үйл ажиллагаа явуулж байсан “Apple” компанийн салбар дэлгүүр саяхан илчлигджээ. Тэдний ажилчид нь хүртэл хуурамч гэдгийг нь мэдээгүй энэ компанид удаан хугацаанд ажиллаж байжээ.
16. Шуудан зөөгч тагтаанууд интернэтээр мэйл илгээхээс хурдан байдаг ажээ.
17. “Time” сэтгүүл 1982 онд ирээдүйн компьютерийг “Шинэ зууны ухаант хүн” болно хэмээн бичиж байлаа.
18. Хамгийн анхны сэрүүлэгтэй цаг өдөрт ганцхан удаа буюу өглөөний 4 цагт л дуугардаг тохируулгатай бүтээгдсэн байжээ.
19. Хамгийн анхны “iPod”-ийг Стив Жобс танилцуулж байхдаа дүүрэн устай акуариумд хийж үзүүлэв. Усанд хиймэгц iPod-оос хийн бөмбөлөгнүүд гарч байсан бөгөөд үүгээрээ тэр дотроо хөндий хоосон зайтай ч ухаалаг үйлдлүүдийг хийх чадвартай төхөөрөмж бүтээсэн гэдгээ баталсан юм.
20. Гар утас нь чичрээгүй байхад чичирж байгаа мэт санагддаг бол тэр хүн “Phantom Vibration Syndrom” буюу хоосон чичиргээ мэдрэх синдромтой байдаг.
21. “Apple” компани 2012 онд нэг өдөрт л 340,000 “iPhone” гар утас зарж байжээ.
22. Япончуудын хэрэглэдэг гар утасны 90% нь усны хамгаалалттай байдаг. Тийм ч учраас тэд усанд орохдоо хүртэл утсаа ашигладаг байна.
23. Компьютерийн шинжлэх ухааны анхны докторын зэргийг гэлэнмаа эмэгтэй хүртэж байжээ.
24. Хэрвээ та “Facebook” хаягийнхаа нууц үгийг алдаад, тэдэнд гомдол мэдүүлвэл танд 500 болон түүнээс дээш доллар төлөхөд бэлэн байдаг.
25. Технологийн ертөнцөд 11-р сарын 30-ний өдрийг “Компьютерийн аюулгүй байдлыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг байна.