Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эмгэн хумс үржүүлэг нь Европ дахь “мал аж ахуйн” шинэ чиглэл бөгөөд жижиг, дунд бизнесийн нэг хувилбар ажээ. Ийм аж ахуй эрхлэгчид эмгэн хумс түүж, шинэхэн болон хөлдөөсөн байдлаар Европын хөгжингүй орнуудын супермаркет, зоогийн газруудад их хэмжээгээр нийлүүлдэг байна.
Эрэлт хэрэгцээ ч их, цаашид ч тогтмол өсөх хандлагатай байгаа аж. Энэ
эвэртэй, нялцгай биетэй амттаны мах ямар ч холестрингүй, хүний биед хор
болох өөх тосгүй тул итгэмээргүй өндрөөр үнэлэгддэг байна. Мөн цэвэр уураг, хүний биед юугаар ч орлуулшгүй аминхүчил болон төрөл
бүрийн амин дэмүүдийг ихээр агуулдаг.
Дэлхий даяар алдартай далайн эмгэн хумснаас гадна Францчууд газрын буюу усан үзмийн эмгэн хумсанд (Helix pomatia) их дуртай. Уг эмгэн хумсыг усан үзмийн навчаар хооллодог тул ийнхүү нэрлэсэн байна.
Зөөлөн нялцгар биет энэхүү амьтныг захын дэлгүүрүүдээр худалдаалдаг байна. Францад онгон байгаль сүйдснээс болж зэрлэг эмгэн хумсны нийлүүлэлт /агнах, түүх, барих/ эрс багассаар байгаа нь энэ амттанд дуртай үндэстнийг хангаж чадахгүйд хүрсэн гэдэг.
Тиймээс эмгэн хумсны хэрэгцээний нэг хэсгийг импортын худалдаагаар шийдэж байгаа боловч эх оронч үзэлтэй францчууд үндэсний үйлдвэрлэлийн барааг илүүд үзэж, францад үйлдвэрлэсэн юм бүхэн дэлхийд шилдэг нь гэдэгт итгэдэг байна. Тиймээс энэ байдлаас гарах цорын ганц арга нь эмгэн хумсыг зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлэх явдал байв.
Тиймээс эмгэн хумсны хэрэгцээний нэг хэсгийг импортын худалдаагаар шийдэж байгаа боловч эх оронч үзэлтэй францчууд үндэсний үйлдвэрлэлийн барааг илүүд үзэж, францад үйлдвэрлэсэн юм бүхэн дэлхийд шилдэг нь гэдэгт итгэдэг байна. Тиймээс энэ байдлаас гарах цорын ганц арга нь эмгэн хумсыг зохиомол хээлтүүлгийн аргаар үржүүлэх явдал байв.
Британийн далайн чийглэг агаар газрын эмгэн хумс үржүүлэхэд маш сайн тохирдог. Францын эмгэн хумсны фермүүдийн Ле-Круазике дэх нэгэн үйлдвэрийг “сургалтын” хэмээн нэрлэдэг. Учир нь энд хөтчийн тусламжтай танин мэдэхүйн аялал байнга зохион байгуулагддаг нь амьтан судлаачдын хувьд Helix pomatia-ийг ажиглах маш том боломж олгодог байна. Хөтөч эмгэн хумсны биеийн бүтцийг харуулсан үзүүлэх материалыг заан “...Бүрхүүлийн төгсгөлд элэг оршино. Хэрэв энэ эрхтэнийг аваад хаячих юм бол эмгэн хумсны өвөрмөц амт үгүй болно” хэмээн ярих аж.
Европын зарим орнуудад эмгэн хумс барихыг хориглож, хамгаалалтанд авсан бөгөөд уг нялцгай биетний тоо толгой нь цөөрснөөс болж хаягдсан цэцэрлэг, гуу жалгыг түшиглэн эмгэн хумсны фермүүд байгуулагдаж эхэлжээ.
Эмгэн хумснууд гоёмсог, хар судалтай цайвар бор өнгийн эрчилсэн бүрхүүлтэй, уртаашаа болон өргөөшөө бараг 5 см хүрдэг. Зарим хүмүүс эмгэн хумсыг тэжээвэр амьтны хувиар гэртээ байлгадаг ч энэ нь гадныханд үнэхээр инээдтэй сонсогддог байна.
Эмгэн хумсны үржил хэрхэн явагддаг бол... Фермийн ажилчид эмгэн хумснуудад луувангаар баялаг тусгай тэжээл өгдөг. Эмгэн хумс бүр эр, эм хос бэлэг эрхтэнтэй бөгөөд хоёр хоёроор нь байрлуулснаар бие биенээ хээлтүүлдэг байна. Тэд өндгөө газрын хөрсөнд дардаг тул үйлдвэрлэгчид нийлүүлгийн дараа хөрстэй тусгай шавар саванд тэднийг хийдэг ажээ. Дараа нь шавар савыг инкубаторт байршуулна.
Шинэхэн төрсөн эмгэн хумснуудыг мини-террариумуудад байлгаж, харин өсч том болмогц нь жижиг нүхнүүд бүхий ханатай байранд шилжүүлдэг байна. “Залуухан” эмгэн хумснуудыг үр тарианы холимгоор хооллоно. Фермд үржүүлсэн эмгэн хумс хэдхэн сарын дотор асар том буюу хар чавганы дайтай болж томордог байна.
Харин байгаль дээр байгаа зэрлэг эмгэн хумснууд өдий дайны болоход жил хагас шаардлагатай. Мөн ферм дээр байх ариун цэврийн болон мал эмнэлгийн хяналт шалгалтын гэрчилгээтэй тусгай лабораторид эмгэн хумснуудыг хүнсний зориулалтаар бэлдэн гаргадаг байна.
Эхлээд тэднийг таван минут буцалгаж, дараа нь бүрхүүлээс нь гаргаж, элгийг нь авч, бүтээгдэхүүний чанарыг шалган тусгай шөлөнд чанана. Дараа нь буцаагаад бүрхүүлд нь хийж уламжлалт яншуй, сармистай ногоон сүмсэнд дүрж иддэг аж.
Нэгэн франц эр хэлэхдээ “Эмгэн хумс бол зүгээр л нэг мах. Харин дээр нь сүмс хийчих юм бол онцгой мах болно” гэжээ.
Эмгэн хумсаар тансаг амттай олон төрлийн зоог, зууш бэлдэж болно. Уламжлалт сүмсэнд дүрсэн эмгэн хумс, гуриланд ороосон бүрхүүлгүй эмгэн хумс, улаан лоолийн сүмс, шампиньон мөөгтэй эмгэн хумсны кассул, өөрсдийн гараар хоол хийх дуртай хүмүүст зориулсан хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд гэх мэт.
Эмгэн хумс хурдан үрждэг ч тэдэнд зай талбай хамгийн чухал байдаг. Ойролцоогоор 1 кг буюу 40-50 эмгэн хумсанд 1 м.кв талбай шаардлагатай.
Тэд эр эм гэлгүй бүгд төрж, хавартаа 40-60 өндөг гаргана. Өндөгнүүд маш хурдан томорч, хиймэл орчинд хагас жилийн дотор зохих жиндээ хүрсэн байх болно. Зохих жин гэдэг нь 20-25 грамм, 5 см орчим хэмжээтэй гэсэн үг юм. Эмгэн хумс бүр үржлийн идэвхитэй үедээ нийт 1 кг үр төл өгдөг. Нэг кг орчим эмгэн хумснуудыг бордоход 2 кг тэжээл орно. Ийм маягаар 100 кг эмгэн хумснаас хэдэн тонн мах гарна гэж ойлгож болно. Муугүй бизнес байгаа биз?
Одоо энэ бизнест хятадууд ханцуй шамлан ороод байгаа аж. Тэсвэр тэвчээр, шаргуу байдлаараа тэд хэнийг ч дагуулахгүй. Эмгэн хумсны махны бизнес ашигтай ч амархан биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэдий их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаад байхгүй ч энд туршлага, мэргэжлийн арга барил маш чухал тул хэр баргийн хүн хийчихгүй. Ердөө хагас га газраас бухын махнаас ч их мах гарна гээд төсөөл дөө. Харин үнэ нь үхрийн махыг бодвол 10 дахин өндөр.
Германы лам нар эмгэн хумсыг бөөрөнхий байцааны тариалангийн талбайд үржүүлж, торон дотор нь артишок эсвэл үр тариа тарьж байна. Хүйтэн ч биш, халуун ч биш /ойролцоогоор 21 хэм/ цаг ууртай, агаарын чийглэг 75 – 95% байдаг нь эмгэн хумс үржүүлэхэд тохирсон нөхцөл аж.
Тэд өдөртөө унтдаг, шөнийн амьтад юм. Өвөл хөрсний гүнд нүхлэн орж, ичдэг. Харин хөрс нь заавал кальцитай байх ёстой. Таатай нөхцөлд байсан эмгэн хумс амьдралынхаа хоёр дахь жилээс үржилд орох чадвартай болно.