Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үүнийг үнэн эсэхийг тодруулахаар Австралийн гэрэл зурагчин Рафел Корман (Rafael Korman) Лонгва тосгоноор зочлоход түүний бодсоноос ч дор нөхцөл байдалтай, тартагтаа тулсан иргэд хүлээн авсан байна. Тэд 70 жилийн турш хар тамхи хэмээх аймшигт мансууруулах бодист донтож, амьдралаа сүйрүүлж байгаа аж.
1. Тэд бол тосгоны анчид. 2. Энэ тосгоны хүмүүсийг амьд хүнийг агнаж, гавлын ясыг нь цуглуулдаг гэдгээр нь зарим хүмүүс сайн мэднэ.
3. Тосгоны иргэд болон Энэтхэгийн засгийн газрын хооронд газар нутгийн байнгын маргаан гардаг байна. Гадны “дайснуудтай” тэмцдэг хүмүүсээ тэд өөрсдөө “анчид” хэмээн нэрлэдэг ажээ.
4. Лонгва тосгоны эрчүүд бараг бүгд хар тамхи татдаг, түүндээ донтсон байдаг нь үнэхээрийн харамсалтай.
5. Харин эрчүүд нь охид эмэгтэйчүүд, хүүхдүүддээ хар тамхи хэрэглэхийг нь зөвшөөрдөггүй. Тэд хоол ундаа хийн, түлээ түлшээ цуглуулах ажлыг хариуцдаг аж.
6. Тэдэнд 1940-д оны үед Их Британийн колони байсан улс орнууд хар тамхийг энэхүү тосгонд авчирсанаас болж 70 жилийн турш тасралтгүй энэ аймшигт хорт бодисыг хэрэглэсээр байгаа ажээ.
7. Лонгва бол алслагдсан газар. Ердөө хэдхэн жилийн өмнө л энэ газарт зам тавигдсан байна.
8. Тосгоны эрчүүд өглөөнөөс авахуулаад үдэш хүртэл тасралтгүй хар тамхиа татна. Шөнө нойр нь хүрэхгүй бол мөн л татна. Өглөө босоод ахиад л татна. Ийм амьдралын хэмнэлтэй хүмүүст хөгжил дэвшил хол санагдах нь гарцаагүй юм.
9. Энэ алслагдсан амьдрал, харанхуй бүдүүлэг соёл иргэншил залуу үеийнхэнд таалагддаггүй тул тэд насанд хүрмэгцээ тосгоноо орхин явж, эрдэм номын мөр хөөхийг илүүд үздэг байна.
10. Тэд хар тамхиа түүж хадгалах, байгаа хөрөнгөөрөө хамгийн ойр орших хот тосгодуудаас арилжих зэргээр олдог байна.
11. Мансууруулах бодис бол тэдний хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ.