Жонни Деппийн шинэ эхнэр хэн бэ?

Охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжигчин өдгөө 52 настай Жонни Депп (Johnny Depp) эхнэрээсээ салаад 4 жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Гэтэл саяхан папарациудын дуранд нэгэн залуухан бүсгүйтэй хамтдаа явж байгаад олзлогдсон байна. Тэрхүү азтай бүсгүй хэн юм бол?
Жонни Деппийн шинэ эхнэр хэн бэ?



*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*


*



Энэ азтай бүсгүй бол Америкийн залуу жүжигчин Амбер Херд (Amber Heard) юм. Тэд анх 2009 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, хэд хэдэн удаа салж нийлсээр, 2013 онд үерхэж байгаагаа албан ёсоор зарласан байна.



Саяхан Депп өмнөх эхнэр Vanessa Paradis -aaс гарсан охин Lily Rose, хүү Jack нарыгаа шинэ эхнэртэйгээ танилцуулжээ. Түүний үзэсгэлэнт охин Lily Rose-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзээрэй. 



Тэд хэдийгээр 23 насны зөрүүтэй ч гэсэн бие биедээ үнэхээр хайртайгаа батлан, 2015 оны 2-р сарын 3-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байна.



Амбер Хердийг зарим хүмүүс Деппийн хөрөнгө чинээнд болж гэрлэсэн хэмээн гүтгэхэд тэр хариуд нь: “Би мөнгө харсан бол аль хэдийн өөр сонголт хийх байлаа” хэмээн хариулжээ.






Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()