Энэ жилийн Оргил тулаан Б.Дамланпүрэвийн эсрэг Д.Батгэрэл

Холимог тулааны 61 кг жингийн аварга, "Ширэн Бээлий" клубын тамирчин Б.Дамланпүрэв, "Шандас дожо"-ны тамирчин Д.Батгэрэл хоёрын халз тулаан, энэ тэмцээнийг сонирхогчдын хүсэн хүлээсэн тулаан юм. Ингээд та бүхэндээ тамирчдын танилцуулгыг хүргэе.
Энэ жилийн Оргил тулаан Б.Дамланпүрэвийн эсрэг Д.Батгэрэл


Б.Дамланпүрэв

Тийм дээ энэ жилийн “MGL-1 Fighting Championship”-ийн Оргил Тулаан болохоор болсон. Одоогоос 5 жилийн өмнө 2010 оны MGL-1 FC-ийн дэвжээнд 2 тулаанч маань аваргын төлөө тулалдаж Б.Дамланпүрэв ялалт байгуулж холимог тулааны 61 кг жингийн аварга болж байсан түүхтэй. Б.Дамлапүрэв 2012 онд аваргын ялалтаа хамгаалах тулаанаа Монголын ЖиүЖицү холбооны тамирчин О.Пүрэвтэй тулалдаж бататгасан юм.



















VS


Д.Батгэрэл

Түүний хувьд 2010 онд Б.Дамланпүрэв аваргатай тулалдсанаас хойш холимог тулааны бэлтгэл шаргуу системтэйгээр хийж олон улсын хэмжээний тамирчин болсон гэдгээ Ази номхон далайн орнуудын "Legend FC" холбоо, Хятадад төвтэй олон улсын "RUFF" холбоодуудад тулалдсан тулаанууддаа бүгдэд нь ялалт байгуулж харуулаад байгаа билээ.

















Б.Дамланпүрэв аваргын хувьд Байлдааны самбын Дэлхийн хошой аварга, хошой мөнгө, 3 хүрэл медалтай дэлхийд данстай тамирчин. Эр өсөж эсгий сунасан гэдгээ харуулж Д.Батгэрэл шинэ аварга болох уу? аль эсвэл Б.Дамланпүрэв энэ жиндээ энэ цаг үед дийлдэшгүй аварга гэдгээ бататгах уу? гэдгийг 2015.11.28-ны бямба гарагийн 18 цагаас Монгол Бөхийн өргөөнд болох тулаанаас л харах үлдэж байна даа.


Шилдэг тулаанчиддаа өнөөдрийн тулаанд нь амжилт хүсье!

Видео



Б.Дамланпүрэв, Д.Батгэрэл хоёрын хэн нь дийлэх вэ?
~Санал асуулгад оролцоорой~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()