Анжелина Жолигийн тухай таны мэдэхгүй 10 баримт

Энэ зууны дэлхийн хамгийн алдартай эмэгтэй бол жүжигчин, хүмүүнлэгийн элч төлөөлөгч Анжелина Жоли Питт (Angelina Jolie Pitt) эргэлзээгүй мөн билээ. Түүний талаар мэдэхгүй, киног нь үзээгүй хүн байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Ингээд түүний талаарх маш сонирхолтой, уулга алдам баримтуудыг хүргэж байгаадаа таатай байна.
Анжелина Жолигийн тухай таны мэдэхгүй 10 баримт


1. Амиа хорлох оролдлогууд
Жолигийн хүүхэд болон өсвөр нас тун хэцүүхэн өнгөрсөн гэдэг. Тэрээр сэтгэл гутралд автаж, тамхинд орж амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж байв. Гараа зүссэн сорви нь одоо хүртэл байдаг ажээ.



2. Өдий хүртэл амьд яваадаа итгэж чаддаггүй
Түүний ээж, эмээ, авга эгч бүгд л 40 хүрэхээсээ өмнө өөд болцгоосон гэдэг. Тэрээр 2013 онд хөхний хорт хавдар тусаж, хоёр хөхөө авахуулж байсан билээ. Өвчиндөө шаналж турж эцэн, нүднээс гарахдаа өөрийгөө ингээд л үхэх нь хэмээн бат итгэсэн гэдэг. Харин тэрээр өөрийгөө 40 гартлаа амьд яваадаа итгэж чаддаггүй ч энэ бол түүний бяцхан хүүхдүүдийн, бас сайн нөхрийн ач гавьяа гэж боддог ажээ.



3. Mr.Spock
Жоли багадаа “Star Trek” киноны Mr.Spock, болон “Psycho” киноны Anthony Perkins-ийн дүрд ухаангүй дуртай байжээ. Тэд хэдийгээр ихэнх хүмүүст маш хачин санагддаг хэдий ч Жолид бол түүнээс өөр гоё дүрүүд байхгүй юм шиг л санагддаг байж.



4. Түүний клипүүд
Тэр зөвхөн кинонд ч биш, хэд хэдэн клипэнд тоглож байсан байна. “Lenny Kravitz”, “The Rolling Stones” хамтлагуудын дууны клипэнд тоглож байжээ.



5. Тарган Жоли
Түүнийг 14 настай байхад ээж нь жингээ хасаж загвар өмсөгч болох хэрэгтэй хэмээн ятгаж байж. Гэвч Жолид загвар өмсөгч болох ямар ч сонирхол байгаагүй байна. Тиймдээ ч тэр галзуу, дээрэнгүй загвар өмсөгч Gia Karanja-ийн дүрийг “Gia” кинонд 1998 онд бүтээж байжээ.



6. Дэлхийн хамгийн үнэ бүхий гэр бүлийн зураг
Жоли Питт нарын бяцхан охин Шило 2006 онд төрж, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг соронзон мэт татаж байв. Тэдний бяцхан охины зургийг “People” сэтгүүл 4 сая доллараар авах санал тавьсан ч үнэн хэрэгтээ 11 сая доллараар нүүр зураг болгосон юм.



7. Түүнд ямар ч менежер байхгүй
Бусад одуудад хувийн туслах, олон нийттэй харилцах хувийн менежер байдаг. Харин түүнд бол үгүй. Тэр бүх зүйлийг өөрөө шийдэж, өөрөө гардан гүйцэтгэдэг.



8. Жийнсэн өмдтэй хурим
Тэрээр 2000 онд Билли Боб Торнтонтой гэрлэж, 3 жилийн турш хамт амьдарсан юм. Тэд 2 сар үерхэсний эцэст гэрлэхээр шийдэв. Хачирхалтай нь хуримынхаа өдөр тэд хоёул энгийн цамц, бүр жийнсэн өмдтэй ирцгээсэн байна. Хожим Брэд Питтэй гэрлэхэд тэднийг адислагч санваартан хэлэхдээ “Би Анжелинаг Питтэй гэрлэсэнд маш их баяртай байна. Заяаны хосууд бие биеээ эцсийн эцэст оллоо. Женнефер Анистон бол Питтэд яагаад ч тохирохгүй эмэгтэй” гэсэн байдаг.



9. Оршуулгын зохион байгуулагч - Жоли
Өвөөгөө нас барсны дараа тэрбээр “Өвөөгийнхөө ажил явдлыг аятайхан хийж чадсангүй, жаахан хичээсэн бол үүнээс дээр байх байсан” гэж удаан хугацааны туршид харамссан гэдэг. Гэхдээ оршуулгын зохион байгуулагч байснаас жүжигчин байх нь хамаагүй дээр сонголт биш гэж үү?



10. Лесби харилцааны талаарх шуугиан
Түүнийг нэг хэсэг Америкийн телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч Rosie O’Donnell-той холбож бичдэг байв. Нэгэн ярилцлагын үеэр Rossie “Тэр надад нэгэн нэвтрүүлгийн дараа дугаараа үлдээсэн. Бид хамтдаа хоол идэж, утсаар ярьж, ажлуудаа ярилцдаг байсан” гэжээ. Харин Жолигийн хувьд тэрээр энэ талаар олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй юм. Ямартай ч зүгээргүй байсан гэдэг нь тодорхой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()