Амьдралыг хялбарчлах шилдэг аргууд

2015-11-25, 00:25
29,986

Өдөр тутмын хүнсний болон ахуйн асуудлуудыг хялбарчлах энгийн хэрнээ маш үр дүнтэй сонирхолтой аргуудыг та бүхэнд танилцуулж байна. Та агшиж жижгэрсэн футболкоо хэрхэн хэвэнд нь оруулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу, танд яг одоо тулгараад байгаа жижиг асуудлуудыг шийдэхэд тань туслая.

Амьдралыг хялбарчлах шилдэг аргууд


1. Өндөгний шинэ эсэхийг мэдэхийн тулд хүйтэн устай шилэн аяганд хийгээрэй. Шинэ өндөг доош живж, хуучин нь харин хөвдөг.



2. Тако гэртээ хийхээр шийдэж байгаа бол гурилыг нь шарах шүүгээний төмөр сараалжин тавцан дээр нэг нэгээр нь өлгөх байдлаар тавьж, болгоорой.



3. Бялуун дээрээ гоё хэлбэр гаргаж, элсэн чихэр болон сахарны пудр цацмаар байгаа бол цэвэрхэн торон даавуу тавьж байгаад сахараа цацаарай.











4. Нэг зүсэм талх юмуу, нэг ширхэг хөөсөн чихэр бор сахаран дээрээ тавьж хадгалвал зөөлөн чийглэг байдлаа хадгална.



5. Зузаан ноосон оймсон дээр бага зэрэг багадсан гутлаа өмсөөд халуун сэнсээр хэдэн минутын турш үлээлгэвэл сунадаг. Энэ нь арьсан гутланд илүү үйлчилдэг гэдгийг санаарай.



6. Бялуу чимэглэх арга



7. Багадсан цамцаа үсний ангижруулагчтай усанд хийж хонуулаад үзээрэй.



8. Хувцсан дээрээ наалдсан үс, бөөсийг сахлын татуургаар цэвэрлэж болно.



9. Ном тогтоох хэрэгтэй бол өмдний өлгүүр ашиглаарай.



10. Тагтай шил онгойлгож хүчрэхгүй байгаа бол кабелийн скоч хэрэглээд үзээрэй.



11. Өндөг хальслах амархан арга. Доод талыг нь цоолоод хүчтэй үлээгээрэй.



12. Модон пракетан шалан дээр гарсан зураасыг түүхий самраар үрж арилгаж болно.



13. Хөмсөгний харандаа бүдэгхэн гараад байвал галд хэдэн секунд халаагаад будаарай. Тод гарах болно.



14. Гутлаа хадгалахдаа хоншоорт нь сонин чихээрэй. Ингэвэл хэлбэрээ алдахгүйгээс гадна гутланд шингэсэн эвгүй үнэрийг арилгадаг байна.



15. Бялууны зүссэн хэсгийг хатаахгүйн тулд нимгэн зүссэн талхыг шүдний чигчлүүрээр тогтоож өгөөрэй.







16. Угаалгын өрөөгөө гайхалтай үнэрээр дүүргэх, бас чимэглэх санаа. Сарнай цэцэг юмуу анхилуун үнэртэй ургамлыг шүршүүрнээсээ уяж тогтоогоорой.



17. Машинд хогийн сав тавьж болохгүй гэж хэн хэлсэн билээ?



18. Дэрний уут чинь томдсон бол яаран тайраад хэрэггүй. Дотогш нь цэвэрхэн эвхэж, нугалж хийгээрэй.











19. Усан үзэм хөлдөөгөөд дарсандаа хийж уух нь гайхалтай амтыг танд мэдрүүлнэ.



20. Савтай зайрмагийг хөндлөнгөөр нь зүсээд жигнэмэгэн дунд хавчуулж, сэндвичэн зайрмаг бэлдэж болно.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()