Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Үүнийг хийхэд маш хялбараас гадна амт сайтай, өег, бас олон орц шаардахгүйгээрээ давуу талтай юм.
Орц:
-Төмс
-Гахайн утсан мах эсвэл хиам
-Ургамлын тос 2-3 цайны халбага
-Бага зэрэг карри
-Буурцагны цуу 1 цайны халбага
-Давс
-Ногоон сонгино
-Төмс
-Гахайн утсан мах эсвэл хиам
-Ургамлын тос 2-3 цайны халбага
-Бага зэрэг карри
-Буурцагны цуу 1 цайны халбага
-Давс
-Ногоон сонгино
Хийх арга: Төмсөө хальсалж угаагаад, нимгэн хэрчинэ. Хэрчихдээ доод хэсгийг нь хэрчихгүй үлдээгээд завсар нь хиам юмуу гахайн мах хавчуулахаар болгоно. Тал хэрчсэн төмсөө тугалган цаасаар ороогоод 200 градуст халаасан шарах шүүгээнд 30 минут хийнэ.
Энэ хооронд хиам, гахайн махаа давслаад, тусад нь нэг тавганд ургамлын тосонд перец, буурцагны цуу, карригаа хольж, соусаа бэлдэнэ.
Төмсөө шарах шүүгээнээсээ гаргаад завсраар нь мах, хиамаа хавчуулаад бэлдсэн соусаа дээрээс нь бага багаар асгаж өгнө. Мөн 200 градуст халаасан шарах шүүгээнд 10 минут хийж болгоно.
Гаргаж ирээд ногоон сонгино эсвэл үрсэн бяслаг цацаж болно. Хийхэд үнэхээр амархан байгаа биз?
Та сайхан хооллоорой.