Дайны золиос болсон Сири хүүхдүүд

Сири улсын дотоодын зөрчил, иргэний дайн, алан хядлага, Францын бөмбөгдөлт зэргээс болж ард иргэд, тэдэн дунд байгаа гэмгүй хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна. Тэдний энэхүү дүр зургууд цахим ертөнцөөр хурдацтай тархаж, олон нийтийн сэтгэлийг шимшрүүлж байгаа билээ.  Шведийн гэрэл зурагчин Магнус Веннман (Magnus Wennman) “Хүүхдүүд хаана унтаж байна вэ?” нэртэй фото төсөл гаргасныг та бүхэнд хүргэж байна. Энэ бүх бусармаг явдлууд эцэс болж, хүүхдүүд хөөр баяраар дүүрэн тоглож, дулаахан хөнжилдөө тайван унтах цаг хурдан ирэх болтугай.
Дайны золиос болсон Сири хүүхдүүд


1. Ламар, 5 настай
Гэр нь дэлбэрэлтэнд өртсөний улмаас тоглоомуудаа байнга ээжээсээ нэхдэг ажээ. Түүний гэр бүл хоол ундтай залгахын төлөө Туркээр дамжин,жижиг завиар далайг гаталж, Унгарын хилд ойрхон иржээ. Харин энэ зурган дээр Ламар ойд унтаж байна.



2. Абдуллах, 5 настай
Абдуллах төрөлхийн цусны өвчтэй бөгөөд 2 хоногийн өмнөхөн эгчийгээ алан хядагчдын гарт алуулахыг өөрийн нүдээр харсан байна. Тэрээр шөнө болгон өвчиндөө шаналан унтаж чадахгүй байгаа бөгөөд арай гэж дугхийхээрээ хар даран сэрдэг хэмээн ээж нь ярьжээ. Энэ зурган дээр тэрээр хотын төв талбайд хуучин матрассан дээр хэвтэж байна.



3. Ахмед, 6 настай
Түүний ах нар болон амьд үлдсэн гэрийнхэн нь түүнийг өвсөн дээр унтуулчихаад өөрсдөө Унгар луу хэрхэн нэвтрэх талаараа ярилцан хонодог байна. Ахмед хүүгийн аав нь хэдэн сарын өмнө алагдсанаас хойш авга ах нь хүүг асран хамгаалж байгаа ажээ.



4. Марам, 8 настай
8 настай бяцхан охиныг сургуульдаа яваад ирэхэд нь түүний гэрийг дэлбэрэлтэнд өртсөн байжээ. Нуранги болсон гэртээ ороход охины дээрээс хэсэг чулуу бутран унаж гэмтээсэн байна. Тархины гэмтлээсээ болоод түүний эрүү мултарч, дээрээс нь 11 хоногийн турш ухаангүй байжээ.



5. Ралиа, Рахаф 2
Ралиа 7 настай, Рахаф 13 настай бөгөөд тэдний ээж, ах хоёр дэлбэрэлтэд өртөж нас баржээ. Тэд аавтайгаа үлдсэнээс хойш гудамжинд цаасан хайрцган дээр унтсаар байгаа аж. Тэднийг дээрэлхэх, зодох муу залуус мундадгүй гэнэ.



6. Мояд, 5 настай
Моядын ээж түүнд шарвин хайрч өгөхөөр тэд дэлгүүрээс гурил авчихаад явж байсан байна. Харамсалтай нь гудамжинд дэлбэлсэн тэсрэх бөмбөгт тэд өртөж, ээж нь газар дээрээ нас баржээ. Хүү өөрөө маш хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн байна.



7. Вала, 5 настай
Бяцхан Валагийн одоогийн байгаа газар бол дүрвэгчдийн байр юм. Шөнө болгон тэд ямар нэг дэлбэрэлт болчихвий хэмээн айдастай, бүтэн нойр ч авч чаддаггүй ажээ.



8. Ахмад, 7 настай
Алан хядагчид түүний гэрийг шатаагаад зогсохгүй түүн рүү гал нээжээ. Толгойндоо буудуулсан ч тэр амьд үлдэж, харин дүү нь нас баржээ. Хүүгийн гэр бүлийнхэн бусад дүрвэгчдийн хамтаар Унгарын хилийн ойролцоо асфалтан зам дээр хоног төөрүүлж байгаа аж.



9. Шираз, 9 настай
Түүнийг 3 настай байхад эмч түүнийг уушигны хатгаа туссан, ямар ч эмчилгээгүй хэмээн оношилсон байна. Дараахан нь дайн гарч, тэд дүрвэгчдийн байранд иржээ. Одоо тэр хоол унд, эмгүйгээсээ болоод юу ч ярьдаггүй, зүгээр л өдөр шөнөгүй хэвтдэг байна.



10. Шехд, 7 настай
Тэр зураг зурах маш дуртай. Даанч түүний зурсан зургууд нөгөө л тэдний хувьд энгийн зүйл болсон дэлбэрэлтэнд өртсөн байна.



11. Амир, 20 сартай
Түүний гэрийхэн нутгаасаа дүрвээд одоо дан майханд амьдардаг аж. Тэр 2 нас хүрэх гэж байгаа гэхэд хэл ярианы хөгжил нь бусад хүүхдүүдийг бодоход муу ажээ.



12. Жульяана, 2 настай
Түүний гэрийнхэн 3 сарын өмнөөс нутгаасаа дүрвэж, одоо мөн л Унгарын хилд тулж иржээ. Унгарын засгийн газар хилээ хааснаас тэд хэдэн сарын турш бусад олон дүрвэгчдийн хамтаар хилийн ойролцоо нэгэн газар иймэрхүү байдалтай байгаа ажээ. Зуны сарын 34 градуст ээж нь түүнийг наршихаас хамгаалж нимгэн алчуураар хучжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()