Ээ дээ, энэ Азиуд уу?

Азиудын зарим уламжлалт соёл заншил өнөө цагт аль хэдийн барууны орнууд руу халдан, тэдний нэгэн хэсэг мэт болж эхэлж байна. Азийн орнуудын ард иргэд сонирхолтой зан заншил, уламжлал, өвөрмөц өнгө төрх бүхий үйл явдлуудаараа дэлхий нийтийг сонорыг сортойлгодог билээ. Ингээд та бүхэнд Азийн улс орнуудын талаарх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Ээ дээ, энэ Азиуд уу?


1. Вьетнам шинэ жил
Вьетнамчуудын тэмдэглэдэг шинэ жил нь аргын тооллоор 1-р сарын сүүлээр болон 2-р сарын эхээр буюу билгийн тооллын шинийн нэгэнд болдог байна. Энэ өдөр бүх хүн нэг нас нэмлээ хэмээн бэлэгшээдэг бөгөөд дөнгөж төрөөд 2,3 сар болж байгаа хүүхэд ч нэг ой хүрсэн гэж үздэг байна.



2. Тайландын усаар байлдах наадам
Тайландчуудын уламжлалт шинэ жил нь 4-р сарын 13-15-ны өдрүүдэд болдог. Энэхүү баярыг “Songkran” хэмээн нэрлэдэг бөгөөд тэд ус, гурилаар байлддаг байна. Тэд хайртай хүмүүсийнхээ саад барцдыг арилгаж өгөх, тэдэнд аз жаргалыг ерөөн бэлгэдэж ус цацдаг. Энэ өдөр төрөл бүрийн усан буу үнэгүй зарагддаг аж.



3. Дэлхийн хамгийн том ашиглагддаггүй худалдааны төв
Хятадын тэрбумтан Алекс Ху Гуй Рон 2005 онд Хятадын Дон Гуан мужид 2350 лангуутай, 2133 км² талбайтай худалдааны төв бариулжээ. Гэтэл баригдсан цагаасаа эхлэн одоог хүртэл энэхүү барилгын зөвхөн 1% нь л ашиглагдсан бөгөөд үлдсэн 2112 км² нь тоос тортогт дарагдаастай байдаг аж. Учир нь Дон Гуан муж бол 10 сая хүн амтай, тэдний ихэнх нь ядуу тарчиг амьдралтай бөгөөд өөр хотуудаас ийшээ ирэхийн тулд хэдэн цагийн турш явах ажээ.



4. Зул сарын баярын Хойд Солонгос “хувилбар”
Хойд Солонгост зул сарын баяр бусад зүйлсийн адил тэмдэглэхийг хориглосон байдаг. Харин үүний оронд жил бүрийн 12-р сарын 24-ний өдөр удирдагч Ким Чен Ир-ийн ээжийн төрсөн өдрийн тэмдэглэдэг ажээ.



5. Хятадад ганцхан цагийн бүс байдаг.
Хятад бол 5 цагийн бүсэд хуваагдахуйц өргөн газар нутагтай хэдий ч 1949 оны Хятадын иргэний дайнаас хойш нэг л цагийн бүстэй байсаар ирсэн. Тухайлбал: Бээжин хотод өглөөний 6 цагт нар мандаж байхад Шинжаан зэрэг баруун хэсгүүдэд хоёр цагийн дараа нар манддаг ажээ. Хэдийгээр Шинжааны өөртөө засах улс өөрсдийн гэсэн албан бус цагийн бүстэй ч Хятадын засгийн газар үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байна.



6. Японд тарган байх нь хуулиар хориотой.
Япон улсын иргэд дунд тарган, махлаг хүн ганц ч байдаггүй аж. Үүний учир нь хуулиндаа заасан хоригтой нь холбоотой. Түүчнлэн 40-с дээш насны эрчүүдийн бэлхүүсний тойрог 85 см-ээс дээш байж болохгүй гэж заасан байна. Хэрвээ тухайн хүн жин нэмэх юм бол тусгай дэглэмийг тасралтгүй барьж жингээ хасах ёстой, ямар нэгэн албан байгууллагад тарган хүн байвал тусгай татвар төлдөг ажээ.



7. Хамгийн их хүн амтай улс     
Хятадуудыг маш олон олуулаа гэдгийг бид бүгд мэднэ. Үүний нэг том жишээ бол Хятадын Сичуань мужийн хүн ам Грек, Португаль, Голланд, Гуатамела, Австри, Малайз, Шинэ Зеланд, Австрали, Канад зэрэг улсуудын нийт хүн амаас ч их ажээ. Гэхдээ Хятадын хувьд бол Сичуань муж нь хүн амынхаа тоогоор 4-т ордог ажээ.



8. Хүүхэд шидэх уламжлал
Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эр зоригтой, эрүүл саруул өсөхийг бэлгэдэж 15 метр өндөр барилгаас шидэх аймшигтай, хачирхалтай уламжлал Энэтхэгийн Солупар уулсын ард түмний дунд 500 жилийн өмнөөс байсаар иржээ. Доор нь харин лам нар хүүхдийг тосох даавуу барин зогсдог ажээ.



9. Энэтхэгүүдийн хачирхалтай заншил
Тэд халбага сэрээ ашиглах нь тун ховор. Хамгийн сонирхолтой нь тэд зүүн гараа угаачихаад баруун гараараа хоолоо барьж иддэг байна. 



10. Хятад хүүхдүүдийн нэр
2008 оны Бээжингийн олимпын үеэр Хятадын иргэд хүүхдүүдээ “Aoyun” буюу “олимп” гэсэн нэр өгчээ. Барагцаагаар 4000 гаруй хүн энэхүү нэрийг хүүхдүүддээ өгсөн байдаг. Түүнчлэн томоохон хувьсгалын нэр, улс төрийн шинэчлэл хөдөлгөөний нэрүүдээр хүүхдээ нэрлэх нь бий. Тэдний дунд “Хятадыг хамгаалъя”, “Улсаа хөгжүүлье”, “Сансрын аялал”, “Иргэншил” хэмээх нэрнүүд байх ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()